И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ IХ БҮЛЭГ

 

 

IX

 

Миний "тачаал” тэр өдрөөс эхлэв. Албан ажилд орсон хүн юу бодож, мэдрэх ёстой шиг тийм зүйлийг мэдэрсэн мэт санагднам. Би зүгээр л нэгэн, эгэл залуу хөвүүн байхаа больж, би дурласан хүн болжээ. Тэр өдрөөс лминий тачаал эхэлсэн гэж би хэлсэн, мөн тэр өдрөөс л бас миний сэтгэлийн зовлон эхлэснийг нэмж хэлэх хэрэгтэй. Зиниадагийн эзгүйд би гуниглан, ухаанд юу ч орохгүй, барьсан зүйл гараас минь мултран унаж, би бүтэн өдөр ганцхан түүний тухай лхүнд бодолд автагдана… гуниглан сэтгэл зовно… тэгсэн мөртлөө түүний дэргэд ч бас сэтгэл уужирсан нь үгүй. Би түүнийг харан өөрөө юу ч биш гэдгээ ойлгодог, тэнэглэн гоморхож, тэнэгээр бялдуулчилдаг байсан боловч яаж ч давахын аргагүй хүчин намайг түүн рүү татан өрөөний нь босгыг алхан орох бүр өөрийн эрхгүй аз жаргалдаа чичрэн догдолдог байв. Зинаида намайг өөрт нь дурлав гэдгийг тэр даруй таамаглаж мөн би ч гэсэн нуухыг бодсонгүй. Тэр миний тэсгэлгүй хүслийг тоглоом болгон биеэ зугаацуулан намайг мангууруулан хөөргөн эрхлүүлж улам зовоодог байлаа.

Бусдын асар их баясгалан, тоо томшгүй гашуун зовлонгийн шалтгааныг өөрөө мэдсэн ч хариу барихгүй ганцхан үүсвэр нь байх тул амттайхан ажээ. Би Зинаидагийнгарт зөөлөн лав шиг байлаа. Гэвч би ч ганцаараа түүнд дурласан биш. Тэднийд очдог бүх эрэгтэйчүүд түүнддурлан ухаан алддаг байв. Тэр бүгдийг нь хөл дороо уяатай юм шиг байлгадаг байв. Заримдаа итгэл найдвар төрүүлж заримдаа болгоомжлоход хүргэн, дур мэдэн тэдний толгойг эргүүлж (Үүнийгээ өөрөө, хүнийг бие биетэй нь мөргөлдүүлэх гэдэг) байх нь түүнд зугаатай байдаг агаад тэд ч урьдаас нь огтхон ч сөрөхийг боддоггүй дуртайяа захирагддаг ажээ. Амьдрал амилсан гоо сайхан бие цогцост нь овжин заль мэхамарлингуйн сэтгэл, хуурамч эгэл жирийн байдал, нам гүм, хөдөлгөөнтэй эрс тэс байдал сэтгэл татамхолилдсон ажээ. Түүний хийж хэлж байгаа буүхэн хөдөлгөөн бүхэнд нь уян нарийн бөгөөд хөнгөн сайхан байдал дэвжигнэн юм бүхэнд нь тоглон наадахөвөрмөц хүчин илэрнэ. Мөн түүний нүүр царай нь ч үргэлж хувиран өөрчлөгдөж ёжлон инээх, бодолдорох, тачаангуй байдлыг бараг нэг зэрэг гаргана. Нарлаг салхитай өдрийн үүлийн сүүдэр мэт хөнгөн хурдан янз янзын сэтгэгдэл түүний нүд, уруулд нь тодорно.

Түүнийг шүтэгч хүн бүр өөрт нь хэрэгтэй байлаа. Заримдаа "араатан”, заримдаа зүгээр л "миний” гэдэг Беловзоров түүний төлөө галд ч дуртайяа орохоос буцахгүй. Оюун, авъяас билэг бусад сайн чанартаа найдахгүй ч гэсэн гэрлэнэ гэдгээ илчлэнэ бусдыгаа дэмий чалчижбайна хэмээн битүүлгээр хэлнэ. Майданов түүний яруу найргийн сэтгэлгээнд нь тохирно. Тэр бараг бүх зохилчдын адил нэлээд хүйтэн хүн бөгөөд түүнд цаглашгүй хайртай гэдгээ өөрт нь мөн өөрөө өөрийгөө итгүүлэх гэж шаргуу давтан шавхагдашгүй олон шүлэгтээ түүнийг магтан дуулж түүнээ нэг л ер бусын чин сэтгэлээсээ хөгжүүн уншина. Тэр сэтгэлийг талархах боловч баахан дооглох байдалтай сонсож, өөрт нь итгэл муутай байдгаас магтаалыг сонссоныхоо дараа өөрийн нь хэлдгээр агаар ариутгахын тул Пушкины зохиолоос унш гэнэ. Лушин гэж ёжломтойгой, үгээр цээргүйхэн эмч тэр бусгүйг бусдаа силүү сайн мэддэг бөгөөд нүүрэн дээр нь ч бас далдуур аашилж үглэдэг боловч бусдаас илүү түүнд хайртай байлаа. Бүсгүй түүнийг хүндэтгэдэг боловч дураар нь тавьдаггүй заримдаа өөрийнхөө гар дор шүү гэдгийг нь онц хорхойхноор мэдэх боломж олгоно. "Би аальгүй бүсгүй, сэтгэлгүй хүн, би жүжигчин маягийн хүн шүү хэмээн нэгэн удаа миний байхадхэлээд за сайн! Та гараа нааш нь өг, би зүгээр хатгана, та энэ залуугаас ичнэ, өвдөх ньч мэдээж, гэвч үнэнч ноёнтон та инээх ажаамуу” гэв. Лушин улайгаад буруу харж уруулаа хзасан боловч эцэст нь гараа өглөө. Тэр зүүгээр хатгасанд тэр инээж…бүсгүйтүүний нүд рүү харан инээж байгаад улам гүнзгий шивнэхэд нь тэр дэмий л зүг зүг тийш гөлөлзөн харж байлаа…

Харин би Зинаида, гүн Малевский хоёрын харилцааг сайн ойлгодоггүй байв. Тэр ухаалаг, эвлэг, золбоотой хүн байсан боловчарван зургаахан настай надад хүртэл тэр нэг л эргэлзээтэй хуурамч гэж бодогдоод чухам Зинаида түүнийг яагаад анзаардаггүй юм бол хэмээн гайхдаг байв. Гэвч тэрхүү хуурмагийг анзааравч түүнд дур нь гутдаггүй байсан юм. Буруу хүмүүжил, жигтэй танилууд болон зуршил, эх нь дандаа хамт байдаг, ядуу зүдүүгийн хажуугаар гэрт нь хэзээд байдаг эмх замбараагүй байдал ер нь залуу охины нөлөөнөөс нь эхлээд тойрч байгаа улсаасаа давуутайгаа мэдсэн ухамсар, энэ бүхэнюмыг төдий л эс тоомсорлон ойшоож хайхрахгүй болгожээ. Вонифатий чихэр дуссан гэж мэдэгдэхээр ирэх, ямар нэгэн адгийн муухай хов жив илрэхэсвэл зочид хоорондоо хэрүүл гаргах зэрэгт эр бужгар үсээ сэгсэрхийгээд, гайгүй ч байгаа даа гээд огтхон ч зовдоггүй байлаа.

Заримдаа Малевский үнэг шиг зальтайхан найгасаар түүний дэргэд очоод сэтгэл хангалуун царайлчилсан маягтай мишээж,сандлынх нь түшлэгийг хээнцэрхэн түшээдчихэнд нь шивнэхэд тэр гараа цээжин дээрээ эвхээд түүн тийш анхааралтай ширтэнхарж инээмсэглэн толгойгоо дохиход нь цус минь оргилон буцлах мэт болно.

-Ноён Малевскийг та юунд хүлээж авдаг юм бэ? гэж нэг удаа түүнээс асуув.

-Тэр сайхан гэгчийн сахалтай амьтан, тэр ер нь танд хамаагүй гэж хариулав.

-Та намайг түүнд хайртай гэж бодоогүйбайгаа даа гэж өөр нэгэн удаа тэр надаас асуув. Үгүй, өөрөө би дээрээс нь доошоо хармаар тийм хүнд би хайртай болж чадахгүй. Харин надад бол намайг, өөрийг минь нугалмаар, тийм хүнхэрэгтэй… гэхдээ тийм хүнтэй би тохиолдохгүй бизээ, бурханөршөө!Хэний ч саварт би орохгүй, үгүй үгүй! гэнэ.

-Тэгэхлээр тахэнд ч дурлахгүй болж байна уу?

-Танд? Танд би дургүй гэж үү? гээд тэр хамрыг минь бээлийнийхээ үзүүрээр цохив.

 

Тиймээ, Зинаида надаар маш их зугаа хийж биеэ саатуулна. Гурван долоо хоногийн турш би түүнтэй өдөр бүр уулзаж намайг ёстой л элдэж гүйцэв. Манайд тэр тун цөөхөн ордогт нь би харамсдаггүй: юу гэвэл манай гэрт тэр, ноёны авхайтан болчихдог би ч түүнээс бишүүрхэнэ. Өөрийгөө би ээждээ мэдэгдэхээс айдаг, ээж мааньЗинаидад маш дургүй биднийг эгдүүрхэн ажиглана. Эцгээс би төдий л айдаггүй байв. Намайг тэр анзаардаггүй мэт Зинаидатай их ярьдаггүй боловч ухаалаг, учиртай ярина. Би ажиллах уншихаа байчихаад ойрмогхон зугаалах, морь унахаа ч байчихав. Хөлөөсөө уяатай цог хорхой шиг, дур татсан жигүүрийн байшинг үргэлж тойронэргэнэ. Тэнд бүрмөсөн үлдмээр байсан боовч боломжгүй зүйл байв… ээж маань үглээд заримдаа Зинаида намайг хөөнө. Тийм үед би тасалгаандааорж түгжих ч юм уу эсвэл цэцэрлэгийн буланд очиж нурмал, өндөр чулуун хүлэмжин дээр гарч заман талын хана руу хөлөө унжуулан сууж олон цагаар юу ч харахгүйдэмий л ширтэн алмайран сууна. Миний дэргэд тоосонд дарагдсан халгай дээгүүр цагаан эрвээхэй залхуухан нисэж ойрхон буй эвдэрхий улаан туйпуун дээр цовоохон богширго суугаад сүүлээ дэлгэн бүх биеэрээзогсолтгүй эргэн чихэнд эвгүй жиргэнэ. Одооболтол болгоомжилсон хэвээрээ байгаахэрээ хус модны нүцгэн орой дээр улам улам өндөрт суугаад үе үе бахирна. Түүний ингэнмөчир дундуур наран, салхитай намуухан тоглох мэт Доны сүмийн хонхны дуу үе үе айван тайван гунигтайхан дэгдэн ирнэ. Би суусан хэвээрээ ширтэн, энэ бүгдийг сонсон гуниг баясгалан, ирээдүйг зөгнөххүсэл, амьдралын аюумшгийг агуулсан тэр гэхийн тэмдэгггүй ямар нэгэн сэрлээр дүүрэн сууна. Гэтэл тэр үед би үүнийг ойлгодоггүй, миний дотор үймж байсан тэр бүхнийг чухам юу болохыг хэлж чадахгүй, хэллээ ч гэсэн ганцхан нэрээр, Зинаидагийн нэрээр л нэрлэхээс өөр зүггүй байжээ.

Гэтэл Зинаида надтай муур хулгана болж тоглоод л байлаа. Надтай сээтгэнэхэд нь сэтгэл догдлон үймж, уяран хайлах мэт болно. Эсвэлнамайг гэнэт цаашаа гэжтүлхэхэд нь ойртохч эрхгүй, түүн тийш харах чзүрхгүй болно.

Тэр хэдэн өдөр дараалан надтай маш хүйтэн байсанд нь би бүр номхрон айчихаад байшинд нь зүрх алдан, ороод, ноёны хөгшин хатан миний ордог яг тэр үед хараал тавин, бахирдгийг эс харгалзан түүний дэргэднь байхыг хичээдэг байлаа. Түүнийнөгөө векселийнхэрэг нь бүтэл муутай, хороолол хариуцсан цагдаад хоёр ч удаа дуудагдаж очсон байлаа.

Нэгэн удаа би цэцэрлэгээр нөгөө айхтар хашааны дэргэдүүр явж байгаад, Зинаидааг зүлгэн дээр хоёр гараараа тулаад, хөдлөхгүй сууж байгааг харав. Би болгоомжтойхон холдох гэтэл гэнэт толгойгоо өндийлгөөд над руу дохив. Би тэр дороо намсхийж, эхлээд юу гээд байгааг нь ойлгосонгүй. Тэр дохиогоо давтсанд би даруйхан хашаан дээгүүр үсрэн давад баясгалантайгаар дэргэд ньгүйж хүрэв. Гэтэл тэр намайг харцаараа зогсоогод өөрөөс нь хоёрхон алхамд байгаа зам руу заалаа. Би аягүйрхэж чухам юу хийхээ мэдэхгүй замын захад сөгдөн суув. Тэр хачин, зэвхий царайлан түүний царай зүсэнд нь гашуун гуниг, тун их ядарсан нь илт учир зүрх догдлон арга буюу:

-Та яав аа? хэмээн асуув.

 

Зинаида гараа сунгаад нэг ногоо таслан авч хазаад тэртээ хол хаялаа.

-Та надад их хайртай юу? Тийм үү? гэж асуулаа.

 

Би юу ч хариулсангүй. Хариулаад ч яах юм билээ?

-Тийм үү хэмээн над рууадил юм гэж нэмэн хэлээд бодлого болсноо, нүүрээ гараараа дарав. Бүх юманд ой гутав. Замбуутивийн захад явчих юмсан, үүнийг би тэсэн давж чадашгүй нь, эвлэрч чадашгүй нь… Цаашид юу, хүлээж байгаа бол!Яасан бэрхтэй юм бэ… бурхан минь яасан бэрхтэй вэ! гэж шивнэнэ.

-Юунаас болоо вэ? гэж би хулчигнан асуулаа.

 

Зинаида надад харуи хэлсэнгүй, зөвхөн далаа хавчив. Би сөгдөн суусан хэвээр нэн гунигтайхан өөдөөс нь харсаар байлаа. Түүний үг бүр нь зүрхэнд минь зүсэн орох шиг болно. Тэрхэн мөчид түүнийг гашуудуулахгүй л бол амиа чдуртайяа өгмөөр санагдав. Түүнийг харангаа чухам юунаас тийм хүнд байдалтай болсныг би ойлгоогүй ч гэсэн тэсэшгүй гунигаасаа болоод цэцэрлэгт очин хадуураархадуулсан юм шиг гэнэт ойчиж байгаагаар дотроодүрсэлнэ. Эргэн тойрон саруулхан, нов ногоохон гэдэг нь жигтэйхэн салхи, Зинаидагийн толгой дээгүүрх бөөрөлзгөний урт мөчрийг үе үе найгуулан модны мөчрийг сэрчигнүүлнэ. Хаа нэгэн газар тагтаа дуугарна.Мөн тачирханногоон дээгүүр эргэлдэх зөгий дүгэнэнэ. Тэнгэрдээрээс минь ялдамхан хөхөрнө. Гэтэл надад юутай гунигтай байваа.

-Надад ямар нэгэн шүлэг уншиж өгөөч гэж намуухан хэлээд тохойгоороо тулав. Таны шүлэгуншихад би дуртай. Та бас дуулдаг гэвч тэр яахав, залуу халуун насных "Гүржийн толгод дээр” гэдгийг уншигтун. Тэгэхдээ эхлээд суучих гэв.

 

Би суугаад "Гүржийн толгод дээр” гэдгийг уншив.

-Дурлахгүй байжтэд чадахгүй” гэж Зинаида давтав. –Яруу найраг үүгээрээ сайхан. Тэр бол бидэнд байхгүй юмны тухай өгүүлж мөн байгаа зүйлээс илүү сайныг бүр үнэтэй илүү ойролцоо очих зүйлийг өгүүлдэг…Дурлахгүй байж тэр чадахгүй хүссэн ч чадахгүй! гэснээ дахин дуугүй болж гэнэт догдлон босов. –Явъя. Ээжтэй Майданов сууж байгаа. Тэр надад найргаа авч ирсэн юм, гэтэл би орхиод гарсан. Тэр мөн л гунигтай …яая гэх вэ дээ! Та хэзээ нэгэн цагт мэднэ… ганцхан надад битгий уурлаарай1

 

Зинаида түргэн гэгч нь гарыг минь атгаад түрүүлжгүйв. Бид жигүүрийн байшинд буцаж ирэв. Майданов

 

1 Хоёрдугаар үедээ өргөлттэй шүлэг (ред)

 

бидэнд дөнгөж сая хэвлэсэн "Алуурчин” найргаа эхлэхэд нь би түүнийг сонссонгүй. Тэр дөрвөн өлмийт ямбаа1 уянгалан уншихад холбоц нь хонх жингэнэх мэт хоосон, чанга ээлжлэн хангинана. Би Зинаида өөд харсан хэвээр түүний хэлсэнсүүлчийн үгний учрыг ойлгохыг хичээнэ.

Өөр нэгэн нууц өрсөлдөгч

Өөрийн чинь сэтгэлийг татав уу?

 

гэж Майданов гэнэт хамраараа гуншганан чанга хэлэх үедЗинаида бид хоёрын харц мөргөлдөв. Тэр доошоо хараад үл мэдэг улайв. Би түүний улайхыг нь хараад цочин айснаасаа бие минь хүйт оргив. Би үүнээс өмнө түүнийг харддаг байсан ч яг гэнэхэн мөчид тэр дурлажээ гэдэг бодол толгойд минь гялсхийв. "Бурхан минь! Тэр дурлажээ!”.

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх