И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ Х БҮЛЭГ

 

 

X

 

Үнэнхүү сэтгэлийн минь зовлон чухам тэр мөчөөс л эхлэв. Би бодолд автан сэтгэлээ зовоож аль болохоор далдуурханболовч цөхрөлтгүй Зинаидааг ажиглаж байлаа. Тэр ондоо болсон нь илт ажээ. Тэр ганцаараа зугаалахаар гарч яваад уддаг болов. Заримдаазочдодоо үзэгдэхгүй тасалгаанаасаа гаралгүй удаан цагаар сууна. Урьд нь ингдэггүй байлаа. Би гэнэтхэн сүрхий гярхай ажигч болчихлоо. Эсвэл өөрт тэгж санагдсан байж ч магад. "Энэ биш байгаа даа”. Биш юм болов уу?” гэж нэг шүтэгчээс нь нөгөөд нь шилжин сэтгэлээ зовоон дотроо бодох бодох болов. Гүн Малевский (би Зианиадагийн төлөө тийнхүү бодохоос ичдэг боловч) л далдуур бодоход бусдаар аюултай мэт санагдана.

Миний ажиглаж байгаа маань алсын хараагүй мөн битүүлэг байдал маань ч гэсэн хэнийг ч хуурччадсангүй наад зах нь доктор Лушин удалгүй минийтарыг танив. Сүүлчийнүед тэр өөрөө ч өөр болон хувирч, эцэжтураад анай дахиан дахин инээх боловч нэг л битүү, уурхилэнтэй цочир инээнэ. Урьдын хөнгөхөн ёжлол санаатайгаар гаргаж байсан улаан цайм байдал нь аргагүйдсэн, мэдрэлийн уцаарлалаар солигджээ.

-Юу гэж та үргэлж энэ рүү гүйж ирээд байдаг юм бэ, залуу минь? гэж тэр нэгэн удаа Засекины зочдын өрөөнд надтай хоцроод хэлэв (ноёны авхай зугаалахаар яваад буцаж ирээгүй, ноёны хатны аягачин бүсгүйтэйгээ хэрэлдэж байгаа орилоо дуу нь давхарцагаас тод сонсодно)- Та бол залуу насандаа суралцаж ажиллах хэрэгтэй. Гэтэл та юухийжбайна даа? гэв.

-Гэртээ би ажилладаг эсэхийг та мэдэхгүй шүү дээ хэмээн омог бардмаар торж түгдрэлгүй сөрөн хэлэв.

-Юуны чинь ажил байхав дээ! Ухаанд чинь тийм юм байж болох зүйл. Таны сонгосон зам чинь даан ч бүтэлгүй юм даа. Энэ ямаршуухан айл вэгэдгийг та харахгүй байнагэж үү?

-Би таныг ойлгохгүй байна.

-Ойлгохгүй гэнээ? Тэр тусмаа танд муу даа. Таныг болгоомжил хэмээн сануулах нь миний үүрэг гэж бодно. Гэрлээгүйхөгшин ганц бие бид нар шиг хүнд энд ирж болно. Ирлээ гээд юу болох вэ? Бид хал үзсэн улс, биднийг юугаар ч дөнгөхгүй. Харин таны арьс чинь хавьгүйзөөлөн. Эндхийн агаар танд хортой, надад итгэ, халдвар авч болно.

-Яагаад тэгэх билээ?

-Яах юу байх вэ, ингээд л. Та одоо эрүүл гэж үү? Та хэвийн байдалтайгэж үү? Таны байдал, мэдэрч байгаа чинь тандтустай сайнаар нөлөөлж байна уу?

-Би юу мэдэрч байгаа юм бэ? гэж хэлсэн боловч докторын зөв шүү гэждотроо зөвшөөрөв.

-Ээ залуу минь, залуу минь гэхдээ энэ хоёрхон үгэнд надад их л гомдмоор утга байгааюм шиг байдалтай, үргэлжлүүлэн –Та заль мэх гаргах гээд байх юу байхав, бурхан өршөө сэтгэлд чинь байгаа юм нүүрэн дээр чинь ил байна. Гэвч яриад байх юм, юубайх вэ? Хэрэв би…би өөрөө ч гэсэн хачин амьтан биш байсансан бол…өөрөө ч энд ирэхгүйсэн гээд шүдээ зуув. Та ийм ухаалаг атлаа бидний эргэн тойронд юу болж байгааг харахгүй байгааг л би ганцхан гайхах юм.

-Юу болоод байгаа юм? хэмээн өлгөж аваад тун болгоомжлов.

 

Доктор цаанаа ёжилсонмаягаар харамссан байдлаар над руу харав.

-Би ч мөн сайн хүн юм гэж өөртөө хэлэх мэт бувтнаад давтан хэлэхэд эндхийн агаар танд зохихгүй. Танд энд таатай ч гэсэн авах зүйл юу байна? Цэцгийн хүлэмжинд анхилуун ханхалдаг ч тэнд минь амьдарчболдоггүй шүү дээ. Та үгэнд минь ороод нөгөө Зайдановыгаа үзэж эхлэгтүн! гэж дуугаа өндөрлөн хэлэв.

 

Ноёны хатан орж ирээд докторт шүд өвдөж байгаагаа үглэв. Дараа нь Зинаидаа ч ирэв.

-Ноён доктор, үүнийг зэмлээчта. Өдөржингөө мөстэй ус уугаад байх юм, уушги муутай хүний эрүүл мэндэд тохирох уу? гэв.

-Та юунд ингэдэг юм бэ? гэж Лушин асуув.

-Ингэлээ гээд юу болдог юм?

-Юу? Та хүйт авч өвдөөд үхэж ч болно.

-Үнэхээр тийм үү? Тийм гэж үү! Тийм бол яамай, сайн л биз!

-Өө,бүр тийм үү! хэмээн доктор үглэв.

 

Ноёныхатан гарч одов.

-Бүр тийм гэж Зинаида давтав. Амьдрах тийм хөгжилтэй юмуу? Орчин тойрноо хар л даа…сайн нь юу байна? Эсвэл та намайг энэ бүгдийг ойлгохгүй, мэдэхгүй гэж бодож байна уу? Мөстэй ус уухад надад таатай байдаг. Агшин зуурын тааламжаас болж аз мэдсэн хэрэгхийсний хэрэггүй гэж намайг үнэнээсээ ятгах нь уу. Аз жаргалын тухай бол ч хэлэх юм алга гэв.

-Тийм ээ. Биеэ даасан байдал, дураараа эрхлэн аашлах…Энэ хоёр үгэнд та тэр чигээрээ багтан, зан авирыг чинь илчилж байгаа юм гэжЛушин хэлэв.

 

Зинаидаунтууцан инээв.

-Та арай хожимджээ, найрсаг доктор минь. Муу ажиглаж хоцорчээ. Нүдний шил зүүгтүн. Одоохондоо эрхлэхтэй манатай байна. Таныг мэхлэх…өөрийгөө мэхлэх…мөн ч хөгжилтэй юмаа! Харин биеэ даасан тухай… гэснээ –Мсье Вольдемар зовууртай царай битгий гаргаад бай гэж Зинаида хэлээд хөлөө дэвсээд –Намайг өрөвдөхөд би үзэн яддаг юм гээд хурдан холдож одов.

-Эндхийн агаар танд хортой, хортой залуу миньгэж Лушин надад дахин хэлэв.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх