Хүнс судлаачид өндгийг хор гэж нэрлэв

Канадын хоол судлаачид ганцхан ширхэг өндөгний шар нь дэлхийд алдартай түргэн хоолнуудаас илүү хорыг хүний эрүүл мэндэд учруулна гэж мэдэгдэв.

 


Өндөгний хэмжээнээс хамааран түүнд агуулагдах холестрины хэмжээ 215-275 мг байдаг. Гэтэл бидний иддэг сэндвичид холестрин нь бүтэн хагас дахин бага буюу 150 мг агуулагддаг байна. Кардиологийн эмч нар зүрх судасны өвчний эрсдэлттэй хүмүүсийн холестрины хэрэглээний хоногийн нормийг 200 мг-аас илүүгүйгээр тогтоодог байна.

Сүүлийн үед маркетинг, зар сургалчилгааны нөлөөгөөр хүмүүсийн тахианы болон бөдөн шувууны өндөгний хэрэглээ өсөж байгаад мэргэжилтнүүд болгоомжилж байна. Баруун Онтариогийн Их Сургуулийн профессор Дэвид Спенс өндөгний тухай бий болсон "төөрөгдлийг” арилгах хэрэгтэй, өндөг эрүүл хүнс, ашигтай бүтээгдэхүүн гэж туйлширч болохгүй юм гэж хэлжээ.

Профессор Дэвид Спенсын удирдсан хэсэг мэргэжилтнүүд хүмүүсийн хэрэглэсэн өндөгний хэмжээ ба төрөл бүрийн өвчний өсөлтийн хамаарлыг судлаад инфаркт, инсульт болон атеросклерозын өвчнүүд хэрэглэсэн өндөгний хэмжээнээс хамааран тогтвортой өсөж байгааг баталжээ. Маш эрүүл хүн өдөр тутам өндөгийг хэрэглэж болох юм. Гэхдээ л үүнийг зөв хооллолт гэж нэрлэж болохгүй.

Ер нь өндөгний хэрэглээг хязгаарлаж, долоо хоногт 2-3 удаа л идэж болох юм.

ЭХ СУРВАЛЖ: www.103.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх