И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ ХI-XII БҮЛЭГ

 

 

XI

 

Тэр өдрийн үдэш нь Засекиныд ердийн зочид цугларав. Тэдний тоонд би ч орлоо.

Майдановын найраглалын тухай яриа болсонд Зинаида түүнийг үнэн зүрхнээсээ магтлаа.

-Та мэдэх үү? Хэрэв л би яруу найрагч байсан бол өөр сэдэв авахсан. Энэ бүхэншал дэмий ч зүйл байж болно. Гэвчзаримдаа ялангуяа өглөө болохын өмнө, тэнгэр нэгягааран нэг сааралтаж эхлэхэд толгойд минь хачин бодол ордог юм. Жишээ нь би…та намайг шоолон, инээдэм болгохгүй бизээ гэв.

-Үгүй! Үгүй!Хэмээн бид нэг зэрэг дуу алдав.

-Шөнө сарны гэрэлд хэсэг залуухан охид цөм цагаан хувцастай, цагаан цэцгэн хэлхээ зүүж намуухан голоор том завинд суугаад дуулал ч юм уу дуулцгаан байгаагхаруулахсан билээ хэмээнхоёр гараа солбиулан элгээ тэврээд нүднийхээ харцыг өөр зүгт чиглүүлэн хэлв.

-Ойлгож байна, ойлгож байна. Та үргэлжлүүл хэмээн Майданов нэлээд бодол болсон янзтай хэлэв.

-Гэнэт эрэг дээр чимээ шуугиан гарч инээд сонсдон бамбарын гал улалзан цан дэлдэнэ..тэр бол дуу дуулж хашгиралдсан бөөн вакхан1 охид гүйж яваа нь тэр. Ноён яруу найрагч яаж зураглах нь таны хэрэг ээ…харин бамбар нь улаан, мөн их утаа савсуулсан цэцгэн хэлхээ доогуурбагахан охидыннүд нь ихэд гялалзсан, хэлхээ цэцэг нь бараан өнгийн байгаасай гэж хүсэж байна. Бас барын арьс, домбо, алт-их алт байхыг битгий мартаарай.

-Алт хаана байх ёстой вэ? Гэж Майданов наалдсан үсээ гэдрэг хаян хамраа сарталзуулан асуув.

-Хаана? Мөрөн дээр нь гарт нь хөлд нь ер нь хааяагүй. Эрт цагтэмэгтэйчүүд алтан цагариг шилбэндээ зүүдэг байсан гэдэг. Вакхан охид завин дахь охидыг өөрсөд рүүгээ дуудна. Охид дууллаа дуулахаа зогсож үргэлжлүүлж чадахгүй болно. Тэд хөдлөх ч үгүй байтал гол тэднийг эрэг рүү аваачлаа. Ингээд гэнэттэдний нэг нь аажуухан өндийнө..үүнийг бичихдээ сарны гэрэлд тэр охин яаж аажимхан босож байгааг түүний үеийн охид нь яаж цочирдон балмагдаж буйгтунсайхан гаргаж өгөх хэрэгтэй. Тэр охин завинаас буухад вакхан охид түүний хүрээлэн аваад шөнийн харанхуй руу явцгааан…мөн энд бөөн утаа баагиж бүх юм холилдон байгааг харуулна. Зөвхөн тэдний орилолдох л сонсдон эрэг дээр нөгөө охины цэцгэн хэлхээ л үлджээ.

 

Зинаида дуугүй болов ("Ээ хөөрхий! Энэ маань дурлажээ!” гэж би дахин бодов.)

-Ердөө л энэ үү? гэж Майданов асуув.

-Ердөө л энэ гэж хариулав.

-Энэ бол бүтэн найраглалын сэдэв болжчадахгүй.

 

 

1 Эртний ромчуудын домгоор баян ургац, сархдын бурхан Вакк-д өргөн барьсан баярт оролцогч охид. Грекүүд энэ бурхныг Диониса гэдэг байжээ. (ред)

 

гэж тэр догирхон өгүүлээд –Харин уянгын шүлэгтээ таны энэ санааг ашиглана гэв.

-Романтик маягаар уу? гэж Малевский асуув.

-Тэгэлгүй дээ. Романтик маягаар. Байроных шиг

-Миний бодоход Гюго, Байроноосдээр сонирхолтой гэж боддог хэмээн залуу гүн дуугарав.

-Гюго бол дээд зэргийн зохиолч гэж Майданов мэтгээд миний найз Тонкошеев "Эль-Тровадор”, испан романдаа мөн адил…

-Тэр нь харуулсан асуултан тэмдэгтэй ном уу? гэж Зинаида хажуунаас нь асуув.

-Тиймээ. Испанчууд тэгж бичдэг дүрэмтэй. Би Тонкошеевын тухай…ярих гэсэн юм.

-За та классицизм, романтизмын тухай дахин маргаж эхэллээ. Алив, тоглоцгоосон нь дээр… гэж Зинаида бас дахин үгий нь таслав.

-Фант тоглох уу гэж Лушин өлгөн авав.

-Үгүй, фант уйтгартай, адилтгаж тоглоё. (Энэ тоглоомыг) Зинаида өөрөө зохиосон бөгөөд ямар нэгэн юмны нэрийг хэлэхэд тоглож байгаа хүн бүр өөр юмтай адилтгаж хэлэхийг хичээнэ. Аль сайн адилтгал олж хэлсэн хүн шагнуулна.

 

Тэр цонх руу очив. Нар дөнгөж шингэжээ. Тэнгэрт тээр дээр урт гэгчийнулаан туяатай үүлүзэгдэнэ.

-Энэ үүл юутай адил бэйна? гэж Зинаида асуугаад биднийхариулахыг хүлээлгүй –Миний бодоход Клеопатра1, Антонийг2 угтаж алтан хөлөг онгоцон дээр явахад нь байсан ув улаан өнгийн далбаатай адил юм. Майданов та саяхан энэ тухай ярьж байснаа санаж байна уу? гэв.

 

1 Клеопатра (МЭӨ 69-З0) Египетийн хатан хаан

2 Антоний Марк (МЭӨ 83-3Ү) Ромийн улс төрийн зүтгэлтэн Клеопатртай нөхцөж явжээ. (ред)

 

 

Цөм нэгэн дуугаар "Гамлетэн Полонийн адил тэр үүл яг тэр далбааг санагдуулж байна. Түүнээс өөр илүү сайн зүйрлэлийг хэн маань ч олж чадахгүйгэж шийдэв.

-Антоний тэр үед хэдэн настай байсан бэ? гэж Зинаида асуув.

-Бодвол залуу хүн байсан нь лавтай гэж Малевский хэлэв.

-Тиймээ залуугэж Майданов магадтай хэлэв.

-Уучлаарай дөч гаруй настай байсан шүү гэж Лушин хэлэв.

-Дөч гаруй настай хэмээн Зиниада түүн тийш хурдан гэгчийн хараад давтав.

 

Би удалгүй гэр рүүгээ явав. "Хүнд дурлажээ, хэнд билээ? гэж өөрийн эрхгүй шивнэж явлаа.

XII

 

Өдөр хоног өнгөрсөөр л Зинаида улам хачин, улам гайхмаар болов. Нэг удаа ороход сүрлэн сандал дээр ширээний хурц ирмэгт толгойгоо наалдуулан суугааг нь харав. Биеэ тэгшлэхэд нь бүх нүүр нь нус нулимс болсон харагдана.

-Аа! Та юу! Наашаа ойртооч гэж тун ширүүнинээмсэглэн хэлэв.

 

Намайг ойртож очиход толгой дээр гараа тавиад гэнэт үснээс шүүрч эргүүлэв.

-Өвдөж байна шүү… гэж тэсэлгүй хэлэв.

-Аа! Өвдөж байна уу? Би бас өвдөхгүй байна уу?Өвдөхгүй байна гэж үү? хэмээн дахин дахин давтана.

-Хүүеэ!гэж гэнэт үснээс минь туг үс зулгааснаа хараад бархирав: -Би ява аа? Хөөрхий муу мсье Вольдемар!

 

Тэр зулгаалж авсан үсээболгоомжтойгоор хуруундаа ороогооддугуйлав.

-Би таны үсгийг жижиг гуудаа зүүнээ гэхэд нь нүдэнд нь нулимс гялтганана. –тэгвэл энэтаныг бага зэрэг тайтгаруулж мадагүй…за одоо баяртай гэв.

 

Би гэртээ буцаж ирээд эвгүй байдалтай тохиолдов. Ээж аав хоёрын хооронд ширүүхэн эцэг аанай л хүйтэн эелдэг байдлаараа дуугарахгүй байснаа удалгүй гадагш одов. Ээжин юу хэлснийг сонсож чадсангүй. Ер нь тэр яриаг сонсохтой манатай байв. Гагцхүү дараа нь ээж намайг өөрийнхөө өрөөнд дуудуулаад өөрийнх нь үгээр бол une femme capable de tout1эмэгтэй болох ноёны хатныд миний олон ордгийг миньихдургүйцсэнзэмлэснийг санаж байна. Би гарыг нь үнсээд (яриаг төгсгөе гэвэл би тэгдэг байв) тэр дороо өөрийнхөө өрөөнд оров. Зинаидагийн уйлсан нь миний толгойг бүр эргүүлэв. Чухам ямар бодол дээр зогсох нь зүйтэйг огт мэдэх ёсгүй ч өөрөө уйлахад бэлэн байлаа. Арван зургаан настай боловч би хүүхэд л байжээ. Беловзоров өдөр бүр тогтвор муутай гүнтнийг, хонь харсан чоно шиг улам ширүүн хардаг болсон ч Малевскийн тухай би бодохыг байв. Би нарны ч тухай, хэний ч тухай бодохыг болив. Би бодолд төөрөлдөн хүнгүй газар хайдаг болов. Ялангуяа цэцгийн хүлэмжийн нурсан балгасыгулам таалах болов. Өндөр ханан дээр нь авиран гарч жигтэйхэн зовлонтой, ганцаардмал уйтгартай байгаадаа өрөө өөрийгөө хөөрхийлөн хайрладаг болж тэрхүүзовлонтой байдал минь сэтгэлийг баясуулж түүндээ мансууран суудаг байв.

Нэг удаа би ханан дээрээ суугаад алсын бараа харж сүмийн хонхны дуу сонсож суув. Гэнэт салхи гэхэд салхи биш чичэр ч биш нэг л ойр байгааг илтгэсэн бодол сэвшээ мэт биеэр гүйх шиг болов…би доошоо харлаа. Тэртээ дор замаар хөнгөн бор бошинзтой ягааншүхрээр барьсан

 

1 Юугч хийхээс буцахгүй эмэгтэй (фр)

 

Зинаида яаран явж байна. Тэр намайг харангаа зогсож сүрлэн малгайнхаа захыг сөхөн хилэн шигзөөлөн нүдээр над руу харав.

-Тэр өндөрт та юу хийж байгаа юм бэ? гэж зэвүүн инээмсэглэн асуугаад –За та нар цөм надад хайртай гэж итгүүлэх гэдэг. Хэрэв надад үнэхээр хайртай бол над руу үсэр гэв.

 

Зинаида тэр үгийг хэлж амжаагүй шахуу байхад нь араасаа түлхүүлсэн мэт би доошоо үсрэв. Хэрэл сажин шахам өндөр дээрээс газарт хөлөөрөө буусан боловч түлхэлт тун хүчтэйбайснаас тогтож чадсангүй унаад агшин зуур ухаан алдав. Ухаан ормогц нүдээ нээлгүй дэргэд минь Зиниада байгааг мэдрэв.

-Хонгор минь чи яаж ингэж чадав. Яалаа гэж минийүгэнд оров…би чамд хайртайюм шүү… бос хэмээн над руу бөхийн хэлж байгаа сэтгэл, зовсон нинжин үг сонсдов.

 

Түүний цээж нь минийхтэй зэргэлдээ амьсгалангар нь толгойд минь хүрч тэр зөөлөн сайхан уруулаараа бүх нүүрийг минь үнсэж уруулд минь хүрэхэд би гэдэг хүн чухам юу болов доо! Би нүдээ аниастай хэвээр байлгасан ч Зинаида царайгаар минь сэхээ орсныг мэдээд хурдан гэгчээр өндийн босож:

-Босогтун, галзуу дүрсгүй амьтан, юу гэж тоосонд хэвтэж байгаа юм? гэв.

 

Би бослоо.

-Шүхрийг минь аваад аль. Харав уу. Миний хаячихсан газрыг. Над өөд битгий ингэж хар…юун дэмий тэнэг явдал вэ? Та бэртээгүй байгаа даа? Халгайд түлэгдсэн үү? Над руу битгий хар гэм…энэ чинь юу ч ойлгохгүй, хариулах ч үгүй байх шив дээ хэмээн өөртэйгөө ярих мэтнэмж хэлэв.

-Мсье Вольдемар гэртээ очиж цэвэрлэ. Бас миний хойноос битгий яваарай. Би уурлана шүү. Тэгээд хэзээ ч гэх нь дуулдав.

 

Тэр хэлэх юмаа гүйцээсэнгүй, яаран холдож явсанд би зам дээр суусан чигээрээ хоцров…хөл дээрээ зогсож чадахгүй байв. Халгайд гараа түлж нуруу шархиранөвдөж толгой эргэж байвч, тэр үед эдэлсэн жаргалын тэр сайхан мэдрэхүй амьдралд минь дахин тохиолдохгүй. Гэрхүү жаргалаас болж бүх үе мөч минь амттайханөвдөж байснаа эцэст нь сэтгэл дүүргэсэн баясгалант дэвхрэлт, дуу алдалт болон хөнгөрөв. Аргагүй би хүүхдээрээ байжээ.

 


 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх