С.Нарангэрэл 10 тэрбумыг гаргаж чадахгүй учраас нэрээ татжээ

 

С.Нарангэрэл 10 тэрбумыг гаргаж чадахгүй учраас нэрээ татжээ

 

МАХН-ын бага чуулган өчигдөр /05.17/ хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр С.Ганбаатарыг тодрууллаа. Өмнө нь болсон гүйцэтгэх зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Д.Эрдэнэцогт, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарыг хэлэлцэж Бага чуулган руу оруулж нууц санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулсан юм. Харин олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байсан мэдээлэл нь гавьяат хуульч, академич С.Нарангэрэл МАХН-аас Ерөнхийлөгчийн нэр дэвшинэ гэдэг байв. Түүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү зүтгүүлээд байсан. Гэсэн ч тэрээр энэ удаа нэрээ татав. Учир нь МАХН-аас нэр дэвшигч нь тухайн сонгуулийн зардлын 10 тэрбум төгрөгийг өөрсдөө хариуцахаар болсон байна. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр 10 тэрбум төгрөг гаргаж чадахгүй учраас нэрээ татаж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх