Амрах агшин буюу Бидний амьдардаг дэлхий

Өдөр тутмын амьдралд нухлуулаад ирэхээр хүн хаана, яах гэж, юуны төлөө яваагаа ч мартдаг. Тэгээд л жижигхэн зүйлээс болж нэг л их уурласан, бухимдсан, ундууцсан хүмүүс явна. Гэтэл хааяа нэг ч болов өдөр тутмын хэвшмэл гэгддэг зүйлсээс анхаарал, ухаан, харцаа салгаад би чинь ингэхэд хэний хэн билээ, энд яах гэж, юуны төлөө, юу хийж яваа билээ гэх мэт асуултуудад хариулж үзэх гээд оролдож байхад илүүдэхгүй. Эдгээр асуултууд өнгөц харахад хялбар мэт "сааааййййн” бодвол тийм ч амар биш. Тиймээс зарим нэг зүйлсийг танд сануулахын сацуу, хэд гурван зураг сонирхуулъя.

Нарны аймгийн гурав дахь гараг буюу Дэлхийн хүн ам 2011 оны 11-р сард долоон тэрбумд хүрлээ. Хүн ам төвлөрнө, хотжино гэдэг юу байдгийг бид тэр бүр сайн төсөөлж чаддаггүй. Зураг дээр Египет улсын нийслэл Каир хот онгоцноос нэг иймэрхүү харагддаг юм байна. (REUTERS/Amr Abdallah Dalsh)

 

Дэлхийн хүн амын тоо нэмэгдэхэд хөгжиж яваа орнууд голлох үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрч байгаа 2011 онд дэлхий дээр 135 сая хүн төрж, 57 сая хүн нас барна. Зураг дээр Нигерийн Лагос хотын зам дээр тавьсан явган хүний гарцаар гарч байгаа хүн. (REUTERS/Akintunde Akinleye) Дашрамд сонирхуулахад Лагос хотноо 10 сая хүн аж төрдөг.

Тавин жилийн тэртээд дэлхий дээр ердөө 3,5 тэрбум хүн амьдарч байлаа. Энэ бол хэдэн мянган жилийн явцад дэлхийн хүн амын тоо өдий зэрэгт хүрсэн нь тэр байв. Гэтэл ердөө тавин жилийн дотор энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Хүн амын ийм өсөлтийн шалтгааны мэргэжилтнүүд демограф шилжилт гэж нэрлэдэг ажээ. Энэ демограф шилжилт гэдэг нь өндөр төрөлт ба өндөр нас баралттай нийгэм нь эдийн засгийн хөгжлийн явцад бага төрөлт ба бага нас баралттай нийгэм болон хувирах үйл явц юм байна. Зураг дээр Филиппиний нийслэл Манилагийн Тондо нэртэй газар хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд. (REUTERS/Darren Whiteside)

 

Хятад 1,35 тэрбум хүн, Энэтхэг 1,24 тэрбум хүн амтайгаараа хамгийн их хүн амтай арван орныг тэргүүлдэг. Энэ арвын дотор өндөр хөгжилтэй улсуудаас Орос, АНУ, Япон гэсэн гурван улс ордог. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол ойрын 40 жилийн дотор хүн амын нэмэлт өсөлт 2 тэрбум болсноор дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрэх ажээ. Зураг дээр Балтийн тэнгист, Германы Любек хотын хажууд байдаг Травемунде амралтын газрын наран шарлагын газар тухлаж байгаа хүмүүс. (REUTERS/Morris Mac Matzen)

 

Хүн амын нэмэлт өсөлтийн дийлэнх хувь нь Африкийн улсуудад ноогдох аж. Гэтэл 7 тэрбум хүмүүсийн идэж хэрэглэж байгаа зүйлсийг байгаль дэлхий нөхөж гүйцэхгүй байгаа юм. Энэ бол хүн амын тоо хэт олшрохын хамгийн том асуудал юм. Зураг дээр хятадууд Дайинг тойрогт байдаг давстай устай аквапаркт амарч байгаа нь. (REUTERS/Stringer)

 

Байгаль дэлхийгээс нэг жилийн дотор нөхөн сэргээж чадахаас илүү хэмжээний нөөцийг хүн төрөлхтөн хэрэглэж эхлэх агшныг "Экологийн өрийн өдөр” гэж нэрлэдэг. Ийм нэршлийг Global Footprint Network (GFN) байгууллага анхлан гаргаж тийм өдрийг тооцсоор ирсэн. Гэтэл 2001 оноос эхлэн энэхүү өрийн өдөр нь өмнөх жилийнхээсээ гурван өдрийн өмнө эхэлдэг хандлагатай болоод байгаа юм байна. Зураг дээр Хойд Солонгосын оршин суугид хятадын жуулчдын онгоцыг ажиглаж байгаа нь. (REUTERS/Jacky Chen)

 

НҮБ-ын эдийн засаг ба нийгмийн асуудал хариуцсан департаментийн хүн амын суурьшлын хэлтсийн тооцож байгаагаар 2100 он гэхэд дэлхийн хүн амын тоо 10 тэрбумыг давах аж. Харин цөөнгүй тооны судлаачид нь энэ зууны дунд үе гэхэд дэлхийн хүн амын тоо 10 тэрбумд хүрнэ гэж үзжээ. Гэтэл зарим нь хүн амын өсөлт гарцаагүй зогсоод буцах үзэгдэл эхэлсэн гэж үзэж байна. Зураг дээр Мумбай хотын ядуусын хорооллын цаагуур баригдсан орон сууцны байрууд.(REUTERS/Danish Siddiqui)

 

Төрөлт тогтмол өндөр байдаг уламжлалт нийгмүүд ба орчин үеийн анагаах ухааны боломж хоёр давхацсан үед бид амьдарч байна. Тиймээс ийм газруудад төрөлт хэсэг хугацаандаа урьдын адил өндөр байна. Гэхдээ удалгүй жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл түгэх, бэлгийн гажуудал тархах, тэтгэврийн системийн хөгжил хэлбэртэйгээр эдийн засгийн тодорхой нөхцөл бүрдэхийн хэрээр төрөлт огцом унадаг. Зураг дээр Филиппиний Манилагаас холгүй орших Баклараны сургуулийн сурагчид газар хөдлөлтийн үеэр биеэ хэрхэн зөв авч явах сургуулилт хийж байгаа нь. (REUTERS/Romeo Ranoco)

 

Шанхай дахь орон сууц. (REUTERS/Aly Song)

 

Бангладешийн нийслэл Дака хотоос зорчигчдоо дааж ядсан галт тэрэг хөдөлж байгаа нь. (REUTERS/Rafiqur Rahman F) Дашрамд сонирхуулахад Бангладеш нь хүн амынхаа тоогоор дэлхийд 7-р бичигддэг.

 

Бангладешийн нийслэл Дака хотын рикша нар. Дака хотод өдөр болгон 300 мянган рикша ажилладаг. (REUTERS/Rafiqur Rahman)

 

Нью Дели хотын захад хичээлээ тараад харьж яваа хүүхдүүд. (Reuters)

 

Лалын шашны баярын дараа Дака хотоос хөдөлж байгаа галт тэрэг. (REUTERS/Rafiqur Rahman)

 

Хятадын Нанкинд болсон ажил олгогчдын яармаг дээр ажил хайж ирсэн хүмүүс. (REUTERS/Sean Yong)

 

Хятадын Уханы оюутны дотуур байр. (REUTERS/Stringer)

Шанхайн нэгэн орон сууц. (REUTERS/Stringer)

 

Токиогийн маратон гүйлт эхлэхийн өмнө токиогийн метрогийн өмнө цугласан хүмүүс. (REUTERS/Franck Robichon/Pool)

 

Амазонк голын цутгалан орчим байдаг Белем хотноо байдаг Назаретийн ариун охин тэнгэрийн зурганд мөргөх гэж цугласан хүмүүс. (REUTERS/Paulo Santos)

 

Тайбэй замын хамгийн өндөр ачаалалтай цагууд. Тайванд 8,8 сая мотоциклууд ба скутерууд, 4,8 сая машин байдгаас дийлэнх нь арлын гуравны нэг дээр чихцэлдэн явдаг. тиймээс агаар нь ямагт өвөл цагийн Улаанбаатартай адил болдог аж. (REUTERS/Nicky Loh)

 

Шөнийн Мосогва хот. (REUTERS/Alexander Demianchuk)


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх