И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ XVI-XVIII БҮЛЭГ

 

 

XVI

 

Үдийн хоолны дараа жигүүрийн байшинд зочид дахин цугларч ноёны авхайтан ч нийлэв. Ирдэгбүх хүмүүс,нададэс мартагдах анхны тэр үдшийн адил бүгдээрээбүрэн байлаа. Нирмацкий ч хүртэл хүрээд иржээ. Майданов энэ удаа бүгдээс өмнө шинэ шүлэгтэй иржээ. Фант дахин эхэлсэнболовч урьдын адил элдэв шуугиан хачин янзын маяггүй болж цыган шинж нь арилжээ. Зинаидатоглоомыг шинэ маягаар тоглуулах санал гаргав.Би шадар дагуулын эрхээр түүний дэргэд суув. Зинаида торгуульсугалсан хүн өөрийнхөөзүүдийг ярих санал гаргасан боловч тэр нь амжилтгүйболов. Юу гэвэл зарим нь сонирхолгүй (Беловзоров, жишээ нь мориндоо загасан тэжээл өгсөн мөн морь нь модон толгойтой байв гэж зүүдэлжээ) зарим ньогт зохиомол зүйл байв. Майдановын бидэнд барьсан бүхэл бүтэнтуужинд н булш бунхан, лир барьсан сахиулсан тэнгэр ярьдаг цэцэг, холоос сонсогдох дуучимээ гарна. Зинаида түүний дуусгуулсангүй.

-Нэгэн зохиол ярихад хүрсэн болохоор хүн бүр заавал зохиомол нэг зүйлзаавал яриг гэж хэлэв.

 

Хамгийн тэргүүнд нөгөө Беловзоров ярих болов.

Залуу гусар эвгүйрхэж байв.

-Би юу ч зохиож чадахгүйгэж чанга хэлэв.

 

 

"Ядах юу байсан юм! гэж Зинаида өлгөөд –За, жишээ нь та эхнэртэй байлаа гэж санаад эхнэртэйгээ цагийг яаж өнгөрүүлжнөхцөөхөө ярихгүй юу даа. Та түүнийг хорьж түгжих байсан болов уу?

-Тийм ээ, би түүнийг түгжинэ.

-Өөрөө хамт л суугаад байх уу?

-Тиймээ, заавал өөрөө хамт суугаад байх байсан

-Их сайн байна! Хэрэв тэр бүхнээс чинь уйдаад танд санаагаа буруулбал яана?

-Би түүнийг ална

-Хэрэв тэр зугатвал яах билээ?

-Би гүйцэж аваад, ямар ч байсан ална.

-За тийм байж. Би таны эхнэр байсангэж бодъё. Та яах байсан бэ?

Беловзоров дуугүй болов.

-Би өөрийгөө алах байсан…

Зинаида инээд алдав.

-та ч хөг нь өнгөрч яваа хүн юмаа гэв.

 

Хоёрдугаар торгууль Зинаидад таарлаа. Тэр өдөр өөд хараад бодлогошров.

-За, та бүхэн миний юу зохиож бодсоныг сонсоцгоо. Дээд зэргийн гоёмсог ордонд зуны нэг шөнө,гайхамшигтай сайхан найр болж байна гэж бод. Тэр найрыг залуу хатан хийж байгаа болог. Газар сайгүй алт мөнгө, болор, гантиг, торго, гэрэл, алмас эрдэнэ, цэцэг навч үнэртэнгээр дүүрч баян тансаг нь хэмжээлшгүй.

-Та баян тансагт дуртай юу? гэж Лушин хөндлөнгөөс орж асуулаа.

-Баян тансаг байна гэдэг гоё сайхаан. Би гоё, ганган юм бүхэнд дуртай гэж тэр хариулав.

-Сайн сайхнаас илүүгээр үү? гэж тэр асуув.

-Энэ чинь нэг л зальтайхан асуулт байна. Ойлгохгүй байна. Та битгий надад саад хий. Ингээд гайхамшигтсайхан найр болж байна. Зочид их олон бүгдээрээ залуу, гоо сайхан, эрэлхэг цөмөөрөө л хааны хатанд ухаангүй дурлацгаана.

-Зочдын дунд эмэгтэй хүнгүй юу? гэж Малевский асуув.

-Үгүй, байз бий.

-Цөм царай муутай юу?

-Гоо сайхаан. Гэвч эрэгтэйчүүд цөм хатанд л дурлацгаан. Хатан өндөр гоолиг. Хар үсэнд нь бяцхан алтан титэм байна. Би Зинаида өөд харвал тэрхэн зуур тэр бид бүгдээс үлэмж давуу түүний цагаан духүл хөдлөх хөмсөгнөөс хэмжээлшгүй их саруул ухаан, асар их эрх мэдэл гийж байгаа мэт санагдахад нь "Тэр хааны хатан бол чи өөрөө юм” гэж бодлоо.

-Бүгдээр түүнийг тойрцгоож, бүгд л түүнд ая засаж сайшаан магтанахэмээн үргэлжлүүлэв.

-Тэр зусардахад дуртай юу? гэж Лушин асуув.

-Яасан хчин хүн бэ? Дандаа яриа таслаад …гоёчлоход дургүй хэн байсан юм? гэв.

-Бас нэг сүүлчийн асуулт –Тэр хатан нөхөртэй юу? гэж Малевский асуув.

-Би тэр тухай бодсон ч үгүй. Үгүй, эр нөхрөөр яах юм? гэв.

-Аргагүй, эр нөхөр юунд хэрэгтэй юм бэ? гэж Малевский шүүрэн авав.

-Silence! 1 гэж францаар муу ярьдаг Майданов чанга дуугарав.

-Merci 2 гэж Зинаида хэлээд –Ингээд хатан зулгуйдахыг сонсож мөн хөгжим чагнах боловч зочдынхэн рүү ч үл харна. Адраас шал хүрсэн зургаан цонх цэлийтэл нээлттэй түүний цаанаас олон том од гялалзсан харанхуй тэнгэр, том том модтой харанхуй цэцэрлэг байна. Хатанцэцэрлэг тийш харна. Тэнд модны дэргэдэх усан оргилуур харанхуйд уртаас урт харагдажхий үзэгдэл шиг цайрна. Хатан яриа хөөрөө, хөгжмийн дундуур ус аяархан цалгихыг сонсоно. Тэр тэнд байгаа бүхнийг харж байх зуураа: та нар бүгд сурвалжтай баян, ухаалагулс юм. Та бүхэн намайг хүрээлж, миний үг бүгдийг үнэлэн сонсож, миний төлөө амиа ч хайрлахгүй үхэхэдбэлэн, хөлд минь сөгдөн байна, би та нарын эзэн юм… гэтэл тэнд оргилуурын дэргэд тэрхүү цалгилан байгаа усныдэргэд миний хайрт хүн, намайг эзэмдсэн хүн зогсож намайг хүлээж байна… түүнд баярлаг хээнцэрхувцас ч үгүй, үнэт эрдэнэс чулуу ч үгүй, түүнийг хэн ч мэдэхгүй, гэвч тэрнамайг л хүлээж, намайг ирнэ гэдэгт лавтай итгэн байна. Ингээд би ч очно. Түүндээ очин түүнтэйгээ хоцорч, цэцэрлэгийн тэр

 

1 Чимээгүй! (фр)

2 Баярлалаа (фр)

 

 

харанхуй руу модны шуугихчимээ, оргилуурын усны цалгианд түүнтэйгээ алга болоход намайг болиулж зогсоож чадах тийм ямар ч хүчин байхгүй билээ… гэж бодно.

Зинаида дуугүй болов.

-Энэ зохиомол явдал уу? гэж Малевский зальтайхнаар асуув. Зинаида түүн тийш харсан ч үгүй.

-Хэрэв тэр зочдын тоонд бидоролцсон байгаад тэр оргилуурын дэргэдэх азтай хүний тухай мэдвэл ноёд минь, бид яах байсан бол? хэмээн гэнэт Лушин асуув.

-Байзаарай, байзаарай та минь, хэн юу хийх байсныг би өөрөөхэлье. Беловзоров та буудалцъяа гэх байсан, та Майданов элэглэсэн шүлэгзохиож бичих байсан… үгүй ч юмуу даа, та түүнийг бичиж чадахгүй. Т Барбье шиг урт гэгчийн ямба бичээд түүнээ "Телеграф”-т нийтлэх байсан байх. Нирмацкий та мөнгө зээлдэж авах байсан байх… үгүй, хүүгээрмөнгө зээлдүүлэх байсан байх, доктор та… бол гэснээ дуугүй болоод –Харин таны яах байсныг би мэдэхгүй юмаа гэв.

-Ордны эмчийн хувьд зочдыг хүлээж авахтай манантай байхдаа тийнхүү найр хийхийн хэрэггүй гэжвангийн хатанд би зөвлөлгөөн өгөх байсан гэж Лушин хариулав.

-Таны зөв ч байсан байж магад. Харин, гүн та… гэвэл

-Би юү? гэж Малевский цаанаасаа нэг л зэвүүн мишээж давтахад нь

-Та түүнд хортой чихэр өгөх байсан байхаа гэв.

 

Малевскийн нүүр ялимгүйтатвасхийснээ хором зуур зэвүүн болж ирээд тэр дороо учиргүй хөхрөв.

- Харин Вольдемар…танытухайд бол гэж Зинаида үргэлжилснээ, -За болъё доо болъё,өөр тоглоомоор тоглоё гэв.

Мсье Вольдемар хатны шадар дагуулын хувьд хатантай цэцэрлэг рүү гүйхэд хувцасных нь урт хормойг бариад гүйх байсан бизээ гэж Малевский хортойхноор хэлэв.

Намайг дүрсхийхэд Зинаида ухасхийн мөрөн дээрээ гараа тавиад босонгоо чичигнэсэн хоолойгоор

-Би бүдүүлэг харилцах эрхийг эрхэмсэг ноёнтон танд өгөөгүй байхаа, тийм болохоор та эндэс зайлна уу гээд хаалга руу заав.

-Ноёны авхайтан минь өршөөгөөч хэмээн Малевский шулганаад царай нь зэвхийв.

-Ноёны авхайтны зөв гэж Беловзоров чанга хэлээд өндийв.

-Бурхан өршөө би ийм болно гэж огт бодоогүй. Миний үгэнд тиймзүйл байгаагүй… таныг доромжлох санаа надад байгаагүй…намайг өршөөнө үү гэв.

 

Зинаида түүнийг хүйтэн харцаар хараад зэвүүнээр жуумалзав.

-За, та үлд л дээгэж гараа хайхрамжгүй хөдөлгөнхэлэв. Мсье Вольдемар бид хоёр дэмий ч хилэгнэв үүдээ. Таныхувьд гомдоллох нь бас хөгжилтэй байгаа биз…. гэв.

-Намайг уучилна уу гэж Малевский давтанхэлэв.

Би Зинаидагийн гарын хөдөлгөөнийг санаж жинхэнэ хатан ч зоригт эрчүүлд түүнээс илүү эрхэмсгээр хаалгаа зааж чадахгүй байсан байх гэж бодов. Энэ явдлаас хойш тоглоомоо төдий л удаан үргэлжлүүлсэнгүй хүн бүхэн энэ явдлаас ч тодорхой бус бусад зүйлээс ч юмуу нэг л эвгүй болж сэтгэлхүндрэв. Энэ тухайн хэн ч юм үг цухуйлгаагүй боловч хэн хүнд өөрт нь мөн хажуудах хүнднь ч тийм сэтгэгдэл төрсөн нь илт. Майдановыг шүлгээ уншихад Малевский гүн дэндүү хэтрүүлэн магтав. "Сайн хүн болж харагдахыг хичээж байгаагий нь хараач” гэв.Лушин надад шивнэв.Бид удсангүй тарцгаах болов. Зинаида хэлүүлэв. Нирмацкий хэрх өвчин нь хөдөллөө гэж гомдоллоно…

Миний нойр хүрэхгүй удтал унтаж чадсангүй Зинаидагийн ярьсныг гайхан хэвтэв.

-Түүнд битүү утга байсан гэж үү? хэмээнби өөрсөө асуув. Хэний тухай юуг өгүүлсэн юм бол? Хэрэв би түүхэн хэлэх гээд тэр байгаа зүйл нь үнэн байвал…яах билээ? Үгүй, үгүй тийм байх ёсгүйгэж хацархалуу дүүгэнорондоо хөлбөрөн байж шивнэнэ. Ярьж байхдаа Зинаидагийн царайны байдал ямарбайсныг мөн Нескучийд Лушин дуу алдсаныг санажнадтай гэнэт өөр харилцах болсныг нь санаад янз бүрийн юм бодогдов. "Тэр хүн хэн бэ?” Энэ хоёрүг харанхуй дунд зурагдсан юм шиг нүднийминь өмнө тодрон дээрээс миньбөөн хар үүл нүүгэлтэн, би түүний даралтыг мэдрэн одоохон дэлбэ үсрэн нижигнэхийг нь хүлээнэ. Сүүлийн үед би нэлээд юманд дадаж, Засекиныд их юм үзжээ. Тэдний замбараагүй байдал, өөхөн дэнгийн үлдэгдэл, эвдэрхий хутга, сэрээ бодолд унасан дүнхгэр Вонифатий, новширсон хувцастайзаваандуу аягачин хүүхэн мөн ноёны хатны ааш араншин энэ бүх хачинамьдралыгби гайхахыг больжээ…харин одоо Зинаидагийн тухай таамаглах бодолдоо би дасаж чадахгүй байгаа…”Авантюрьерка” гэж нэгэн удааээжий түүний тухай хэлсэн юм. Тэр авантюрьерка чинь миний шүтээн миний бурхан юм. Энэ нэр намайг цоргин түлж байх шиг би түүнээс зайлан жинтүүндээ шингэмээр санагдан, сэтгэл гутрахын хамт, оргилуурын дэргэдэх тэр азтай хүн байхын тул юуч хийхээс буцахгүй, юу ч өгөхөөс буцахгүй бэлэн байлаа!…

 

Цус хөөрөн, зүрхдэлсэнэ. "Цэцэрлэг оргилуур…Ер нь цэцэрлэгт очъё” гэж шийдлээ. Түргэхэн шиг хувцаслаад гэрээсээ сэм гарлаа. Гадаа пад харанхуй, модны навчис үл мэдэг сэрчигнэнэ. Ялимгүй намуухнаархүйт дааж ногооны газраас ногоон гоньдын үнэр ханхална. Модот замаар тойрон явахад өөрийн минь хөнгөн алхааны чимэээвгүйрүүлэх ч юм шиг, урамшуулах ч юм биш. Би дороо

 

 

1 Авантюристка –адал явдал эрэгч (фр)

 

 

зогсон хүлээж зүрхнийхээ хурдан хурдан лугшин цохилохыг чагнана.Эцэст нь би хашаанд ойртон нарийхан сургааг тулан зогсов. Гэнэт надаас хэдэн алхам зайтай эмэгтэй хүний цогцос цухалзан өнгөрөх шиг болов…би харанхуй руу хичээнгүйлэн ширтэж амьсгаагаа дарлаа. Энэ чинь юу вэ? Хүний алхаа сонсогдов уу эсвэл зүрхний минь лугшаа юу? Хэнбэ? гэж сулхан дуугаар шивнэв. Энэ ч бас юу вэ?Инээх шигч? …эсвэл навчис сэрчигнэв үү…эсвэл яг чихэн дээр минь амьсгалав уу? Надад аймаар болж ирлээ…”Энд хэн байнавэ?” гэж улам ч аяархан асуухчаа аядав.

Хором зуур салхи хөдлөнтэнгэрт галт зурвас гялалзан од харвав. "Зинаида юу?” гэж асуух гэсэн боловч дуугарч өгсөнгүй. Ингээд шөнө дунд олонтойминь гэнэтнам гүм болов….модонд царцаа чцэр цэр гэхээ больжээ. Зөвхөн хаа нэгтээ цонх хаагдах чимээ л гарав. Би зогсожзогсож өрөөндөө ирж, саяхан орхисон хөгжилдөө оров. Би хүнтэй уулзахаар яваад ганцаардан хоцорч, бусдын аз жаргалын дэргэдүүр өнгөрсөн юм шиг сэтгэл минь хачин үймэн догдолно.

 

XVII

 

Дараа өдөр нь би Зинаидыг цухас харав. Тэр ээжтэйгээ хамт хөлсний тэргээр ямар нэг тийшээ явжээ. Гэлээ ч Лушинтай дайралдахад тэр надтай дурамжханмэндэлсэн болов. Мөн Малевскийтэй уулзахад залуугүн буйлаа гарган инээж надтай найрсаг ярилаа. Жигүүрийн байшинд ирэгсдээс ганцхан тэр л манай гэрт овоо нүүр олж ээжид таалагдсан юм. Эцэг түүнийг хайхардаггүй доромжилсон янзтай хэтэрхий их эелдэг харьцдаг байлаа.

-Ah monsieur le page!1 тантай уулзсандаа би маш баяртай байна. Таны сайхан хантан юу хийж байна даа гэж асуув

 

 

1 Аа, ноён дагуул! (фр)

 

 

Түүний сэргэлэн бөгөөд гоо сайхан царай нь тэрхэн зуур хичнээн эвгүй үзэн ядмаар санагдсаныг яана. Мөн тэр ч над руу дооглосон шинжтэй, тоомсоргүй харахад нь би ч юу ч хариулсангүй.

-Та хилэгнэсэн хэвээрээ байна уу? Дэмий дээ. Шадар дагуул гэж таныг би нэрлээгүйшүү. Хариншадар дагуул гол төлөв хатангуудад л байдаг. Гэвч та үүргээ муу биелүүлж байна гэдгийгтанд хэлж үргэлжлүүлэв.

-Яагаад тэр вэ?

-Шадар дагуулууд бол эзэнтэн ахайтныхаа дэргэд салалгүй байх ёстой, шадар дагуулууд бол тэдний хийдгийг бүгдийг нь мэдэх ёстой, тэднийг ажиглаж байх ёстой гээд дуугаанам болгон -Өдөр шөнө ялгаагүй хэмээн нэмж хэлүэв.

-Та юу хэлэх гээд байгаа юм бэ?

-Би юу хэлэх гэж байгаа юм гэж үү? Миний бодоход би тодорхой л хэлж байна. Өдөржин шөнөжингөө. Өдөрч яах вэ, өдөр саруул хөл ихтэй байдаг харин шөнө л муу юм тохиолдож магадгүйг сана. Шөнөжингөө унтахгүй ажиглан байдаг хүчээрээ л ажигла гэж би танд зөвлөж байна. Шөнө, цэцэрлэгт оргилуурын дэргэд гэснийг санаж байна уу, тэнд л манах хэрэгтэй. Та надад баярлалаа гэх хэрэгтэй шүү гэв.

 

Малевский инээд алдаад цаашаа эргэв. Тэр надад хэлсэн зүйлээ юманд чбодоогүй байх. Тэр сүр бадруулах даа сайн, багт наадамд ч хүний толгой эргүүлэхдээ чадамгай гэж алдаршихад нь түүний биенд нь нэвт шингэсэн санаандгүй хуурмаг нь бас дөхөмболсон талтай… тэр намайг зөвхөн даажигнахл санаатай байсан боловч түүний үг бүр бүх судсаар минь хор шиг л нэвтрэн урсав. Гэнэт цус хөөрөн

-Өө! Ийм юм бий! Сайн байна! Өчигдөр надад төрсөн сэтгэгдэл үнэн байжээ. Цэцэрлэгт очмоор болоод байсан минь зүгээр ч биш юм байжээ! Тэр ч ярихгүй шүү! гэж би чанга гэгчээр хэлээд чухам юуг ч хэлээд байгаагаа мэдэхгүй атлаа цээжээ нударгаараа цохив."Малевский өөрөө тэр цэцэрлэгт морилон ирээд байна уу? (Тэр түүнийгээ чалчин сайрхахаасчбуцахгүйхүн) эсвэл өөр ямар нэгэн хүн байлаа ч (манай цэцэрлэгийн хашаа навтгар болохоор түүнийг давахад хялбар) надтай уулзвал сайнаа үзэхгүй!Надтай аз нь харьсан хүн л уулзана! Ертөнцөд тэр чигээр нь тэр урвагч эмэгтэйд ч (би түүнийг яг урвагч гэв) хонзонгоо авч чаддагаа нотолно доо”.

 

Би өрөөндөө буцаж ирээд бичгийн ширээнээсээ саяхан худалдаж авсан англи хутгаагаргаж ирийг нь барьж үзээд хөмсгөө зангидан иймэрхүү хэрэг хийх нь надад хачин ч биш анх удаагийнх ч биш юм шиг тэвдэлгүйгээр халаас руугаашийдэмгий хийлээ. Зүрх минь дэлсэж, өрөвдөх сэтгэлгүй болов. Шөнөжингөө хөмсөгөө хөдөлгөлгүй зангидан, уруулаа зуусан хэвээр нэг л аймаар явдалд бэлтгэж байгаа юм шигхалаасанд байгаа халчихсан хутгаа барилан өөдөө сөөргөө алхлав. Энэхүүурьд нь байгаагүй шинэ сэрэл намайг бүрмөсөн эзэмдсэнээр барахгүй харин ч хөгжилтэй болгож Зинаидагийн тухай би чухамдаа нэг их бодохгүй байлаа. Надад залуу цыган Алеко үзэгдэх шиг болж "Хаа очих нь вэ, сайхан залуу минь? Хэвтэж бай…” Ингээд дараа нь! "Чи тэр чигээрээ цус болчихжээ! .. Хүүш, чи яачихаа вэ?…”, "Яагаа ч үгүй!” Яагаа ч үгүйгэсэн үгийг би ямаргэгчийн зэвүүнээр мишээж давтанавэ! Эцэг мааньгэртэээзгүй байлаа. Харин сүүлийн үед үргэлж шахуу битүүдээ эгдүүрхэн ууртай байдаг болсон ээж маань үдшийн хоолны үеэр миний хачин жигтэй байдлыг анхаарч чи юундаа дуугаа хурааж дүнсийгээд байгаа юм бэ? гэж асуув. Би хариуд нь зөвхөнхүлцэнгүй инээмсэглээд: "Хэрэв та нар мэддэгсэн бол доо!” гэж дотроо бодов. Арван нэгэн цаг цохив. Би өрөөндөө орсон авч хувцсаа тайлсангүй, шөнө дунд болохыг хүлээв. Эцэст нь хүлээсэн мөн ч болов. "Цаг боллоо!” хэмээншүдээзуун шивнээд хамаг товчоо товчлон, ханцуйгаахүртэл шамлаад цэцэрлэгт очлоо.

Харуул хийх газраа би эртнээс сонгож авсан юм. Манай болон Засекины эдлэн газрыг заагланхуваасан хашаа нийтийн хананд тулж, ганц гачуур байдаг цэцэрлэгийн адагт тэр газар маань байдаг байв. Тэр гачуурын навтгар, шигүү мөчрийн доор зогсож байгаад шөнийн харанхуйднүдээ дасган орчин тойрондоо юу болж байгааг сайн харж болохоор боллоо. Тэнд бас надад хэзээд нууцлагдсан мэт санагддагтэрхэн хавиараа хүн давсан хөлний ор мөр бүхий зурвас зам хашаан доогуур могой шиг шурган орж нэлэнхийдээ хуайсаар бүрхэгдсэн дугуйсэхээвч рүү чиглэнэ. Би гачуур модонд хүрч түүнийг түшээд харуулдан зогслоо.

Энэ шөнө урьд өдрийнх шигээ намуухан харин огторгуйд үүлс арай багавтар учир бут болон өндөр иштэй цэцгийн дүрс улам тодхонхарагдана. Анхандаахүлээх нь их ядаргаатай, бараг аймаар. Би бүршийдсэн болохоор зөвхөн яадаг юм билээ? гэж бодолхийлэн, "Хаашаа явж байна? Зогс! Үнэнээ илчил эсвэл үхнэ шүү!” хэмээн нижигнүүлдэг ч юмуу, эсвэл ердөө л шуд дайрдаг ч юмуу…гэж бодов. Дуу чимээ бүр навчны сэржигнэх нь их тод ер бусын санагдана… би бэлдэн урагшаа бөхийв… гэвч хагас цаг, нэг цаг өнгөрлөө! Би тайвширч эхэллээ. Миний ингэж байгаа нь дэмий ч юм шиг бүр инээдэмтэй санагдаж, Малевский надаар даажигнажээ гэдэг бодол сэтгэлд төрж эхлэв. Нөгөө амдан тосож байсан газраа орхиод цэцэрлэгээ тойров. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өчүүхэн ччимээ эс сонсдов.Хааяагүйнам гүм, манайнохой хүртэл хашааны явган хаалганы дэргэд биеэ хураагаад унтаж байх ажээ. Ургамлынхүлэмжийн нурсан овоон дээр гарч алсад үргэлжлэх талыг ширтэн Зинаидатай уулзсанаа санаад бодолд автагдлаа.

Би гэнэт цочив…хаалга хяхнан нээгдэжмодны мөчир хугарах шиг чимээ сонсдох шиг болов…би хүлэмжийн нурман дээрээс хоёрхон үсрээд л бууж тэр дороохөдлөхгүй зогсов. Хурдан зөөлөн боловч болгоомжтой алхаа цэцэрлэгт яах чаргагүй тод сонсогдоно. Тэр чимээ над руу ойртоно. "За тэр хүн мөн… итгэж нэг ирдэг байжээ! Гэсэнбодол тархинд зурсхийв. Би чичирсхийн халааснаасаа хутгаа гаргаад чичирсхийн тэнийлгээд нүдэнд минь ямар нэгэн улаан оч эргэлдэн айн эмээснээсээ уурласнаас болж толгойн үс минь арзайлаа…алхаа шууд над руу чиглэнэ. Би ч бөхийж, үсрэхээр зэхэв…Нэг хүн харагдлаа…бурхан минь, тэр хүн эцэг маань байв!

Тэр бараан нөмрөгөөр биеэ ороож, бүрхээ дух руугаа духдуулсан авч би даруй танилаа. Өлмийгээрээ алхлан минийдэргэдүүр өнгөрөв. Намайг юу ч халхлаагүй байтал намайг анзаарсангүй. Гэвч би бараг газарт наалдсан шиг биеэ хурааж атийсан юм. Хартай бөгөөд хүн алахад бэлэн байсан Отелло гэнэт сургач болчихов. Эцгийг гэнэт гарч ирснийг харчихаадайсандаа хаанаас гарч ирсэн хаашаа алга болсныг нь ч анхандаа анзаарсангүй. Би өндийж аваад "Эцэг маань шөнө цэцэрлэгээр яагаад явдаг билээ?” хэмээн эргэн тойрондахин нам гүм болсон хойно бодлоо. Айснаасаа болоод би хутгаа ногоо руу шидсэнээ олохоор бидэрсэн ч үгүй. Надад маш ичгүүртэй байлаа. Би тэр дороо л эрүүл боллоо. Гэртээ буцах зуураа нөгөө гандирийнбутан дорхи вандангийнхаа дэргэд очоод Зинаидагийн унтлагын өрөөний цонх өөд харлаа. Цонхны жижиг шил нь шөнийн тэнгэрээс туяарсан сулхан гэрэлд бүдэгхэн хөхөрнө. Гэнэт түүний гэрэл нь хувирч эхлэв…түүний цаана цагаавтар хөшиг болгоомжтой, аажуу буусаарцонхны тавиур хүрээд тэр чигээрээ хөдөлгөөнгүй болохыг би тов тод харав.

-Энэ юу болж байнаа? Гэж өрөөнд ирсэн хойноо өөрийн эрхгүйдуугарлаа. Зүүд тохиолдол уу эсвэл…толгойд минь гэнэт орсон шинэ жигтэй таамаглалыг бодох ч зүрх хүрсэнгүй.

XVIII

 

Өглөөгүүр босоход толгой өвдөж байлаа. Өчигдөр сэтгэл үймэрч байсан маань оргүй алга болжээ. Харин түүний оронд надаас нэг люм тасраад явчих шиг санагдан нэг л хүнд тээнэгэлзэл, урьд нь байгаагүй гунигаар солигдов.

-Уураг тархиныхаа хагасыг авуулчихсан туулай шиг харж байх тань яачихаа вэ? гэж надтай уулзсан Лушин хэлэв.

Өглөөний хоолныүеэр би аав ээж хоёрыг нууцгайхан харвал аав аанай хуучнаараа тайван, ээж нөгөө хэвээрээ дотроо эгдүүрхэн уурласн байлаа. Аав заримдаа надтай найрсагярьдагшигээ ярьж юу магад хэмээнхүлээлээ… Гэтэл эцэг ярих нь бүү хэл, өдөр тутмынхаа хүйтэнхэн шиг эрхлүүлдгээрээ ч эрхлүүлсэнгүй. "Бүгдийг Зинаидад ярьдаг юм уу? тэртэй тэргүй одоо бидний хооронд бүх юм дууссан шүү дээ” гэж би бодлоо. Би тэднийд очсон боловч учирлах нь байтугай олигтойхон ч үг сольж чадсангүй. Сургуулийн амралтаар ноёны хатныдтүүний хүү арван хоёр настай кадет1, Петербургээс ирэв. Зинаида тэр даруй дүүгээ надад даалгав.

-За, хонгор Володя минь (анх удаа тэр намайг ингэж нэрлэв). Энэ таны нөхөр. Мөн Володя гэдэг юм. Үүнд сайн байгаарай. Баахан ичимтгий боловч сэтгэл сайтай. Нескучныйг үзүүл, гадуур явж зугаал, ивээлдээ авч яваарай. Та миний хэлснээр байна биз дээ? Та ч гэсэн сайн хүн шүү дээ! гэв.

 

 

1 Кадет хувьсгалын өмнөх оросын цэргийн дунд сургуулийн сурагч (ред)

 

Тэр их элэгсгээр хоёр гараа мөрөн дээр тавихад нь би бүр мэгдэж орхив. Энэ жаал хүү ирсэн явдал намайг өөрийгминь жаал хүү болгов. Би тэр жаалыг дуугүй харвал тэр ч мөн намайг дуугүй гөлрөн харна. Зинаида учиргүй инээж, биднийг бие бие рүү маань түлхэв.

-Тэврэлдээч, хүүхдүүд ээ!

 

Бид тэврэлдэв.

-Цэцэрлэг рүү цуг очих уу? гэж би түүнээс асуулаа.

-За, тэгье гэж хэлэхдээ аргагүй л цэргийн сурагчаас гарчбаймаар хүнгэнэсэн дуу гарав.

 

Зинаида инээсээр л байна… түүний царай нь ийм гайхамшигтайгаар гийж байхыг би урьд нь үзээгүй билээ. Ингээд кадетыг дагуулан гарав. Манай цэцэрлэгт хуучирсан дүүжин байсан юм. Би түүнийг дүүжингийн банзан дээр суулгаад нааш цааш нь найгуулав. Зузаан цэмбээр хийж оёсон, алтан саатай өргөн тууз эмжээр бүхий шинэхэн мундир цэрэг хувцастай тэрээр хөдлөлгүй суугаад олсноос бат зуурчээ.

-Та захынхаа товчийг тайлах юм биш үү? гэж би түүнд хэлэв.

-Зүгээр бид сурчихсан юмаа гээд хоолойгоо засаж ханиалаа.

 

Тэр эгчтэйгээ төстэй ялангуяа нүд нь адилхан юм шиг. Түүнд ийнхүү үйлчилж байхад надад таатайн зэрэгцээ нөгөөсэтгэл зовоосон гуниг зүрхийг минь аажуухан өвтгөнө. "Одоо ч би яг жаал хүүхэд мөнтэгтэл өчигдөр…” гэж бодов. Урьд өдөр нь хутгааунагасан газраа санаж очоод олж авлаа. Кадет түүнийгнадаас гуйж аваад цооргоны бүдүүн шилбэ огтлон цоор хийж исгэрүүлэв.

Отелло ч бас цоордожгарлаа.

Гэтэл үдэш нь нөгөө Отелло маань Зинаида цэцэрлэгийн нэгээхэн буланд байхад нь олж аваад яагаад ийм гунигтай байгаа юм бэ? гэж асуухад нь гар дээр нь унаж байгаад учиргүй уйлах нь тэр. Асгартал уйлсан учир түүнийг айлгачихжээ.

-Володя, яачихаа вэ та? Юу болчихоо вэ? гэж дахин дахин асуувч би юу ч хариулахгүй уйлжуухислаар байх учир нойтон хацрыгминь үнэсэхээс өөр аргагүйд хүрчээ.

Гэвч би түүнээс буруулж мэгшин уйлах зуураа

-Би цөмийг мэднэ, надаар та яах гэж тоглоод байгаа юм бэ? Миний хайр танд ямар хэрэгтэй байваа? гэж шивнэв.

-Володя, би таны өмнө буруутай…би маш их буруутай гэж гараа базлан хэлэв. –Би хичнээн муу муухай, хар нүгэлтэй амьтан бэ…одоо би танаар тоглохгүй, би танд хайртай! Яагаад юунаас болоов гэдгийг та мэдэх ч үгүй…гэвч та юу мэдэж байгаа юм бэ? гэж асуув.

 

Би түүнд юу ч гэж хэлэх юм билээ дээ? Түүнийг өмнөөсөө хараад зогсоход л би гэдэг хүн толгойноосоо аваад хөлөө хүртэл бүх биеэрээ түүнийх болчихжээ… арван таван минут өнгөрмөгц би аль хэдийнээ кадет Зинаида хоёртой хөөцөлдөн гүйж явав. Уйлсангүй инээж явав. Инээснээсээ болоод бөлцийсөн зовхиноос нулимс дусална. Хүзүүнд минь зангианы оронд Зинаидагийн тууз уяастай байлаа. Би түүнийг бэлхүүснээс нь барьж аваад баярласандаа бахирав. Тэр надаар дураараа тоглодог байжээ.

 


 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх