Б.Бат-Энэрэл хүү эмчилгээ хийлгэхээр Бээжин явжээ

 
 Б.Бат-Энэрэл хүү эмчилгээ хийлгэхээр Бээжин явжээБ.Бат-Эрдэнэ хүүд зориулсан "Хаан заяатай орчлон” хандивын тоглолт өнгөрсөн амралтыг өдөр болсон.  "Орчлонг хайрлаарай”, "Хаан заяатай орчлон”, "Ухаарал” зэрэг уран бүтээлүүдээ гаргаж олны хайрыг татсан Б.Бат-Энэрэл хүү эмчилгээ хийлгэхээр Бээжинг зорьсон байна. Бяцхан хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтой гэж үзсэнээр хандивын тоглолт зохион байгуулсан билээ. МУГЖ дуучин С.Батсүхийн шавь Б.Бат-Энэрэл нь одоо таван настай, зургаан нас хүрэхээс нь өмнө мэс засалд орвол бусдын адил хорвоог харах боломжтой гэсэн эмчийн дүгнэлт гарсан билээ.
ЭХ СУРВАЛЖ:www.zaluu.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх