Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аварцгаая

Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо, Цус сэлбэлт үндэсний төвтэй хамтран "Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Авлагагүй донор” уриан дор тус өдөрлөгийг 05 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Тус арга хэмжээ нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, цусаа хандивлахын ая холбогдлыг таниулахад оршдог юм.

Авлагагүй донор болохын тулд 17-60 насны, 45 килограммаас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн бүрт бусдын амийг аврах боломж бий бөгөөд таныг болон танай хамт олныг идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны бэлэглэсэн цус мянга мянган хүнд амьрдал хайрлах болно хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх