Монгол тамирчид хоёрдугаар байрт шалгарчээ

Ч.БҮЖИН

Манай улс 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг гишүүдийн 95 хувийн саналаар авсан билээ. Өнгөрсөн сарын 19, 20-ны өдөр Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос тус тэмцээнийг эх орондоо өндөр төвшинд зохион байгууллаа. Энэ талаар өнөөдөр /05.25/ тус холбооноос "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн баг хурал зохион байгууллаа. Тэмцээнд 24 орны 253 тамирчин, бодибилдинг фитнессийн 36 төрлөөр 108 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Багийн дүнгээр Ираны баг 13 алтан медаль авч тэргүүлсэн бол хоёрдугаар байрт гурван алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медалиар манай улсын баг, гуравдугаар байрт Хятадын баг орсон байна. Тухайлбал Б.Энхбат мистер фитнесс төрөл, Э.Төгөлдөр менс физик төрөл, Г.Дорж бодибилдинг төрөлд тус тус алтан медаль хүртжээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх