Мазаалай цом- 2017”-г хоёр дахь жилдээ зохион байгуулна

 

Мазаалай цом- 2017”-г  хоёр дахь жилдээ зохион байгуулна

 

Ч.ЗОТОЛ

Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Мазаалай цом 2017" тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.  Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах "Mazaalai cup 2017" бартаат замын тэмцээн 2017 оны  зургадугаар сарын 3, 4-ны 09:00 цагт "Морингийн даваа"-нд болно. 
Тус тэмцээн:

· Сонирхогчийн ангилал буюу ТR1

· Мэргэжлийн ангилал буюу ТR3

· Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6

· UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал
Тэмцээний хоёр дахь өдөр Мэргэжлийн ангилал болон Truck ангилал уралдах юм.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Sunshine village” хотхон, байнгын ивээн тэтгэгч Ardeca Lubricants, "Татах Хүч Моторс" ХХК, EFS бренд, "XTR WINCH", хамтран зохион байгуулагчаар "Зөв Монгол” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх