И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ XX БҮЛЭГ

XIX

 

Амжилтгүй болсон шөнийн тэр аяллын дараахь долоо хоногийн дотор юу болсныг дэлгэрэнгүй хэл гэвэл надад их л бэрхтэй байхсан. Тэр бол хамгийн эсрэг тэсрэг сэтгэлгэгдэл, сэжиг төрсөн, итгэж найдах, баясаж найдах, гуньж гутрах салхи шуурга шиг эргэлдэжбайсан, эх захгүй нэг л хачин аймшигтай үе байлаа. Хэрэв арван зургаан настай хөвүүн сэтгэл дотроо юу болж байгааг мэдэж болдогсон бол бисэтгэлдээ юү болж байгааг мэдэхээс ч айж байлаа.Ер нь би өглөөнөөс орой болтол өдөрөнгөрөөхийг л яарна. Харин шөнө нь унтана…хүүхдийн хөнгөн сэвэлдүүр байдал надад тусалж байлаа. Надад хүн хайртай юу үгүй юу гэдгийг би мэдэхийг ч хүссэнгүй надад хүн хайргүй гэж бат нут хүлээхийг ч бас хүссэнгүй. Эцгээсээ би зайлсхийж байсан боловч харин Зианидагаасзайлжчаддаггүй байв. Түүний дэргэд байхад гал цоргиулах шиг байвч…тийнхүү бишатажхайлжбайгаа гал маань чухам ямар гал байсныгмэдэхийг ч хүссэнгүй, гол нь тийнхүү хайлж шатаж байх минь л надад амттай байсан юм. Би сэтгэгдэлдээ бүрмөсөн автагдаж дурсан санахгй байя гэж хичнээн, цаашид юу л болбол болог гэж нүдээ анин өөрийгөө мэхэлнэ.Энэхүү сэтгэлийнг зовлон удахгүй байсан бололтой…аянга буух мэт ганц цохилтоор бүх юм таслан зогсоогдож, намайг өөр зүгт шидэж орхисон билээ.

Нэгэн удаа зугаалж яваад үдийнхээ хоолонд гэртээ ирвэл хоолоо ганцаараа идэх болсноо дуулаад ихэд гайхав. Эцэг маань юманд явчихсан, ээжийн бие муу, хоол идэхийг хүсэхгүй учир унтлагынхаа өрөөнд ороод түгжжээ. Зарц нарын царайгаар би нэг л ерийн биш явдал гарчээ гэдгийгтаамаглав … тэднээс асууж зүрхэлсэнгүй. Харин шүлэгтих дуртай, гитар тоглохдоо жүжигчин шиг залуу найз аягач Филиппээс асуув. Аав ээж хоёрын дунд аймаар явдал болжээ (зарц хүүхнүүдийн өрөөнд хэлсэн үг нь нэг нэггүй сонсогдож ихэнхийг францаар хэлсэн боловч үйлчлэгч Маша Парист оёдолчин эмэгтэйнд таван жил болсон болохоор бүгдийг ойлгосон байв) эх мааньэцгийг үнэнч биш гэж зэмлэн, хөрш айлынхаа авхайтай танилцсан гэсэнд эцэг эхлээд биеэ өмөөрч байснаа гэнэт дүрэлзэн уурлаж ээжид "насных нь тухай” ямар нэг хорсолтой үг хэлсэнд нь ээж уйлжээ. Мөн ээж маань ноёны хөгшин хатанд вексель өгсөн мэтээр дурдаад түүнийг мөн авхайтныг ч маш муу хэлсэнд эцэг маань занан сүрдүүлсэн гэж би түүнээс мэдлээ.

-Хамаг зовлон бичсэ хүн нь үл мэдэгдэх нэргүй нэгэн захидлаас болов, энэ бүх явдлыг гадагш ньгаргах ямар ч шалтгаан байгаагүй юм гэж Филипп үргэжлүүлэв.

-Ямар нэгэн явдал болоо юу, тэгээд? Гэж арайхийн асуухдаа гар хөл минь хүйт оргиж цээжний маань гүнд нэг юм чичрэх мэт болов.

-Болсоон. Тийм явдлыг нууж чадахгүй, эцэгтань энэ удаа хичнээн болгоомжловч жишээ нь жууз хөлслөн авах юмуу, өөр ямар нэгэн юм гэхэд… хүнгүй чадахгүйюм л даа гэв.

 

Би Филиппийг явуулчихаад орон дээрээ өнхрөн унав. Би асгартлаа уйлсан ч үгүй нэг их гонсойж сүйд болсон ч үгүй. Хэдийд яаж ийм ю болоо вэ гэж өрөөсөө асуусан ч үгүй. Яагаад би урьд шөнө нь таамаглан мэдсэнгүй вэ гэжгайхсан ч үгүй, эцэгтээ ч гомдож юм санасангүй…мэдэж авсан маань сэтгэлийн даашгүй дарам болжгэнэтийн энэ илчлэл намайг бяц дарав… бүх юм дуусжээ. Миний хайрлаж явсан цэцэгнүүд нэгмөсөн таслагдаж, хаягдан гишгэгдээд энд тэнд таран хэвтэнэ.

XX

 

Дараа өдөр нь ээж хот руу нүүнэ гэж мэдэгдэв. Өглөө нь аав ээжийн унтлагын өрөөнд ороод хоёулахнаа удаан суув. Ээжид юу хэлсний нь сонссон хүн байсангүй, харинээж дахин уйлсангүй, тайвширч идэх юм шаардсан боловч өрөөнөөсөө гаралгүй, тайвширч идэх юм шаардсан боловч өрөөнөөсөө гаралгүй үлдэж, шийдвэрээ ч өөрчилсөнгүй. Би бүхэл өдөржингөө хэссэн боловч цэцэрлэгт ч орсонгүй, жигүүрийн байшин руу нэг ч хараагүйгээ санаж банйа. Харин үдэш нь и гайхмаар явдлын гэрч болов. Эцэг маань, гүн Малевскийг зочдынтанхимаас үүдний өрөө хүртэл сугадан явж зарц дэргэд ньбайхад: "Хэдхэн өдрийн өмнө нэг айлд, эрхэмсэг ноёнтон тандюм тайлбарлаад байхгү авч хэрэв та дахинманайд морилж ирвэл би таныг цонхоор шидчихнэ. Надад таны гарын бичгийн хэв таалагдахгүй байна” гэж хүйтэн гэгчээр хэлэв. Гүн мэхийж шүдээ зуугаадхурдан гэгч алга болов.

Ингээд л манай байшин байдаг Арбат руу нүүхээр бэлтгэж эхлэв. Эцэг өөрөө ч зусланд байхыг хүсэхгүй болсон бололтой аж. Мөн ээжийг хэл ам дэгдээсний хэрэггүй хэмээн үгэндээ оруулсан нь илт. Бүх юмаа тогтуухан, яаралгүйхийцгээж, ээж маань ноёны хатанд мэнд хүргэж ёслоод бие лагшин муу, өвчтэй учраас явтлаа уулзаж чадахгүйдээ харамсаж байгаагаа хэлүүлэв. Би ч солиотой юмшиг тэнүүчлэнэнэ бүх явдал хурдхан эцэслээсэй гэж хүсэж байв. Миний толгойноос ганцхан бодол салахгүй байсан нь: залуу хүүхэн, хүн бас тэгээд муу сайн ч ноёны авхай манай эцгийгчөлөөтэй хүн бишгэдгийг мэдэж байгаад өөрөө хадамд гарах боломжтой ядахдаа жишээ нь Беловзоровтойгэрлэж болох атлаа ийм явдалхийхээр яаж санаашулуудсан юм бол гэж бодно. Тэр чухам юунд найдав? Өөрийнхөө бүх ирээдүйгбаллахаас яагаад айсангүй вэ? Энэ бол ёстой хайр дурлал жинхэнэ тачаандурлах үнэнч байхын жишээ юм даа гэж бодсоноо…амь биеэбусдын төлөө зориулах нь зарим хүнд амттай ажээ.Гэж Лувшины хэлсэн үг санаанд орлоо. Жигүүрийн байшингийн нэгэн цонхоор бүдэгхэн цайвар дүрс үээгдэхэд нь Зинаида биш байгаадаа? …” гэж бодлоо. Яг тэр байжээ. Би тэвчсэнгүй. Эцсийн удаа баяртай гэж хэлэхгүйгээр хагацаж чадахгүй байв. Би эвтэйхэн мөчийг хүлээж байгаад жигүүрийн байшин тийш явлаа.

Зочдын өрөөнд ноёны хатан аанай л нөгөө үл тоомсорлох янзгүй маягаараа мэндэлжугтав.

-Эрхэм минь танайхан юу болоод ийм эрт яран хөдлөх болов оо? Гэж хамрынхаа хоёр нүх рүү тамхиа чихэнгээ дуугарав.

 

Би түүнийг харангаа бага зэрэг тайвшрав. Филиппийн хэлсэн вексель гэдэг үг сэтгэлийг минь зовоож байлаа. Тэр ямар ч ажиггүй байв…Ямар ч гэсэн надад тэгж санагдав. Хар платьтай, зэвхий царайлан үсээ задгай тавьсан Зинаида хажуу өрөөнөөс гарч ирээд дуугарсан ч үгүй гараас минь шууд хөтлөөд авч одов.

-Би таны дууг сонсоод тэр дороо гарч ирлээ. Ингээд ийм амархан биднийг хаяад явах нь ээ, муухайхүү? Гэхэд нь

-Би танд баяртай гэж хэлэхээр ирэв. Бодвол дахиж уулзахгүй бизээ. Бидний явах гэж байгааг та сонссон биз дээ? Гэв.

 

Зинаида над руу шунамхай ширтэн харлаа.

-Тиймээ, би сонссон. Ирсэнд тань баярлалаа. Би тантай уулзахгүйньгэж бодож байв. Надад муу юм бүү санаарай. Таныг би заримдаа зовоодог байсан. Гэвч битаны бодсон шиг тийм хүн биш шүү гэснээ буруу харжцонхоо түшив.

-Үнэхээр би тийм биш. Та намайг муугаар боддогийг чинь би мэдэж л байна.

-Би юу?

-Тиймээ, та..та

-Би юу? Гэж гашуудалтай давтаад урьдын адил аанай дарж дийлдэшгүй, өгүүлж барамгүй сэтгэлийг татсан нөлөөнд нь зүрх минь догдлов.

-Би юу? Зинаида Александровна надад итгээрэй, та юу ч хийсэн, яаж чнамайг зовоосон би насныхаа эцэсхүртэл танд хайрсэтгэлтэй, таныг цаглашгүй хүндэтгэн байна гэв.

 

Тэр хурдан гэгч над руу эргээд толгойг минь тэвэрч чанга бөгөөд үнэн голоосоо үнсэв. Ийнхүү удаанаар эцсийн удаагийн үнсэлтээ чухам хэнд зориулсан нь бурхан л мэддэг. Харин би түүний амтыг нь хомхой сэтгэлээрамтархан байлаа.Ийм юм дахин давтагдахгүй гэдгийг би мэдэж байлаа.

-Байртай, хагацъя даа хэмээн давтав.

 

Тэр ухасхийн хурдлан явлаа. Би ч холдлоо. Яаж ходож явсан сэтгэлээ би өгүүлж чадахгүй. Ийм юм дахин хэзээ ч амтлаагүй явсан бол өөрийгөө азгүйд тооцохсонбилээ.

Бид хотод нүүж очив. Өнгөрснөөс салж чадахгүй удсаан, юмаа ч хийж чадахгүй удсанб илээ. Шарх минь удаан эдгэрч байв. Харин үнэндээ эцгийнхээ эсрэг надад ямар ч муу санаа байсангүй. Тэр ч байтугай эцэг маань миний нүдэнд улам хүндэтгэмээр харагдана… Сэтгэл зүй судлагчид л энэхүү эсрэг тэсрэг явдлыг мэдэж тайлбарлаж чадна бизээ. Нэгэн удаа би гудамжаар явж байгаад Лушинтай уулзаж учиргүй баярлав. Шулуун шударга ааш зантай болохоор нь би түүнд сайн байдгаас гадна түүний надад төрүүлсэн дуртгалааснь болоод ч бас сайн байдаг байв. Би түүнийг ухасхийн тэврэв.

-Хүүе! гэж дуу алдсанаа хөмсгөө зангидав. Энэ чиньта юу!За алив харъя даа. Царай чинь шарангуй хэвээрээ биш, хүн шиг харж байна. Сайн л байна. За тэгээд та юухийж байна даа? Ажиллаж байна уу? гэв.

 

Би шүүүрс алдав.Би худал хэлэх дургүй байвч бас үнэнийг хэлэхээсээ ичиж байлаа.

-За зүгээрдээ, битгий зүрх алдагтун. Гол нь хэвийн амьдраад, элдэв явдалд сэтгэлээ уймруулахгүй байх хэрэгтэй. Тэглээ гээд ямар ашиг гарах билээ? Хувь заяаны эрхээр хаанаа явлаа ч гэсэн муу л болохоос өөр юмгүй. Хүн гэдэг чинь чулуун дээр ч зогслоо гэсэн өөрийнхөө хөл дээр зогсож байх хэрэгтэй. Би ханиалгаад байх юмаа… Беловзоровын тухай сонссон уу? гэв.

-Үгүй шүү, яасан юм бэ?

-Чимээ ч үгүй алга болсон. Кавказ руу явчихсан гэлцэнэ. Залуу минь энэ танд сургамж шүү. Бүх юмюунаас болж байна гэвэл цагтаа л цаламнаасаа салж, орхиж чаддаггүйд байгаа юм. Харин та гайгүйхэн шиг мултарчээ. Дахин л битгийн ийм юманд орчихоорой мэдэв үү? Баяртай гэв.

" Тэр ч ярихгүй.. дахин түүнтэй уулзахгүй биз” гэж бодов. Гэвч би Зинаидаг дахин харах учиртай байжээ.

 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх