“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН УУЛЗАЛТ- ӨДӨРЛӨГ”- ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2017 оны 05-р сарын 25 нд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн Уулзалт-өдөрлөг”-ийн арга хэмжээг  амжилттай зохион явууллаа.
Уулзалт өдөрлөгийн арга  хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс” хамтран зохион байгуулсан ба өдөрлөгийн арга хэмжээнд  дүүргийн 16 хороодын 170 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхийн төлөөлөл оролцож  "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс”-ын болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны   үйл ажиллагааг танилцуулж   дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн их эмч Б.Онон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо, ямар хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцох, эцэг эхчүүдийн анхаарах асуудлаар, 63-р сургуулийн согог зүйч багш С.Мягмарсүрэн Хүүхдийн хэл ярианы бэрхшээлийн талаар тус тус  мэдээлэл хийв.
 Арга хэмжээний үеэр хэлтсийн Халамжийн мэргэжилтэн Л.Оюунчимэг,   18-р сургуулийн сурагч Б.Сувд, Соёлын ордоны багш нар урлагийн тоглолт үзүүлж  мэндчилгээ дэвшүүллээ.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн Уулзалт- өдөрлөг”-ийн арга хэмжээний үеэр нийгмийн хариуцлагын хүрээнд МСМ групп ХХК, Говь ХК”, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Баялаг эмээлт ХХК, Хаард сервис ХХК, Алтан Очир хумх ХХК-ууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өөрсдийн гарын бэлгийг гардуулан өгч, эцэг эх, хүүхдүүдийг баярлуулсан арга хэмжээ болж өндөрлөлөө.
эх сурвалж:khanuul.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх