2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортыняам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2017-2018оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийгэндээсүзнэ үү.

Бакалаврынсургалтад:

Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл

Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан 25хүртэлнасны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй

-БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан

Үүнд:

-Бүрэн зөв бөглөсөн анкет (татаж авах (28.4 KB))

- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голчдүнг оруулсан байх/

-тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голчдүнг оруулсан байх/

-шалгалтын хураамж 15000төгрөг

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтадхамрагдах хүсэлтэй иргэд 2017оны 5 дугаар сарын30,31-нийөдрүүдийн 10-17 цагтШинжлэхухаан, технологийних сургуулийн хичээлийн I байрны4давхрын421тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хоёр. СонгоншалгаруулалтБичгийн шалгалт

Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2017оны06дугаар сарын03-ны өдрийн 10:00 цагтШУТИС-ийн хичээлийн1дүгээрбайранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ.ЯрилцлагаМатематикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2017оны06дугаар сарын04-нийөдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана. Ярилцлагыг 2017оны06дугаар сарын05, 06-ныөдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2017оны06дугаар сарын07-ныөдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.

БСШУСЯ, БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана.Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар321974утсаар лавлана уу.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,СПОРТЫНЯАМ

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

ЭХ СУРВАЛЖ: www.mecss.gov.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх