В.Путинтэй хийх шууд ярилцлага зургадугаар сарын 15-нд болно


Д.БАЯР

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинэнэ жилийн шууд ярилцлагаа зургадугаар сарын 15-нд хийхээр болсон гэсэн товыг Кремлийн хэвлэлийн албаны зарласныг ТАСС агентлаг уламжилжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 15-ны 12 цагаас /Москвагийн цагаар/ Нэгдүгээр суваг, "Россия 1", "Россия 24", "Маяк" радио, "Вести FM"болон "Радио России"-гаарВладимир Путинтэй хийх шууд ярилцлага олон нийтэд хүрнэ гэдгийг мэдээлэлд дурджээ. Уламжлал ёсоор Оросын төрийн тэргүүн оросын иргэдийн сонирхсон асуултад хариулах бөгөөд улс орны улс нийгэм, эдийн засаг, тэрчлэн олон улсын нөхцөл байдлыг хүртэл өргөн хүрээг хамардаг гэдгийг Кремлийн хэвлэлийн алба онцолжээ.

Владимир Путиний энэ жилийн шууд ярилцлага 15 дахь удаагийнх нь. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 14-нд болсон шууд ярилцлага 3 цаг 38 минут үргэлжилжээ. Ер нь хамгийн урт хугацаатай болж байсан нь 2013 оных бөгөөд 4 цаг 48 минутын хугацаанд шууд нэвтрүүлгээр асуулт хариулт өрнөж байжээ. Шууд нэвтрүүлэгт холбогдсон иргэд төрийн тэргүүнээс асуулт асуухаас гадна өөрсдийн гомдол саналаа хэлэх нэг боломж байдаг. Тухайлбал, бүс нутгийн асуудлуудыг хурцаар шүүмжлэн гаргаж ирэх нь олонтаа байдаг аж.


 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх