БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖЛИЙН ТУХАЙ ОНОЧ МЭРГЭН ҮГНЭЭС ….

Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш, хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй хирнээн   мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой.
Л.Н. Толстой

Боловсрол тэнэг хүнийг эрдэмтэн болгон хувиргаж чадах боловч, харин анхных нь ул мөрийг хэзээ ч арилгадаггүй.
П.Бошен

Хуурмаг эрдэмтэй байх нь харанхуй бүдүүлгээс долоон дор. Харанхуй бүдүүлэг бол хагалж, үр суулгаж болдог  нүцгэн тал мөн; Харин хуурмаг эрдэм бол зулгааж барамгүй хиаг ширэлдэн ургасан  тал болой.
Ч. Канту

Боловсрол – эрдэнэ, хөдөлмөр – түүнд хүрэх түлхүүр.
П. Фуаст

Мэдлэг бол хүч, хүч бол мэдлэг юм.
Ф.Бэкон

Аль хэдийнээ уншчихсан номнуудаа дахин унших явдал нь эрдэмтэй байхын хамгийн найдвартай, шалгарсан арга мөн.
К. Геббель

Хүн хэдий чинээ гэгээрнэ, нийгэмдээ төдий чинээ ач тустай байх болно.
А.С. Грибоедов

Хүмүүсийг сургах нь тэднийг өөд нь татна гэсэн үг; хүмүүсийг гэгээрүүлэх нь тэднийг ёс зүйг дээшлүүлнэ гэсэн үг; тэднийг мэдлэгтэй болгох нь соёлжуулна гэсэн үг.
В. Гюго

Боловсрол бол оюун ухааны нүүр царай.
Кабус

Өөрийнхөө сайтар мэдэж буй зүйлийг бусдад зааж сургахаас илүү нэр төртэй, буянтай үйл байна гэж үү?   Квинтилиан


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх