Үйлчилгээ авч чадаагүй иргэдэд дахин нэг боломж олгож байна

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан "Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр тус төвийн үйлчилгээний асар маш их ачаалалтайгаар дараалал үүсч хаах үед 500-600 орчим иргэн үйлчилгээ авч чадалгүй үлдсэн билээ. Дээрх иргэдийн дунд хотын захын хороодоос ирж үйлчилгээгээ авч чадалгүй буцсан иргэд нэлээдгүй байгаа бөгөөд дахин нээлттэй өдөрлөг хэзээ зохион байгуулах талаар асууж, иргэдийн дунд жолооны үнэмлэх нөхөн авах, хуулийн талаар мэдээлэл дутмаг зэрэг хүндэрлүүд гарч байсан.

Иймд тус төв Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” аяны хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдийн алслагдсан хороодод очиж жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалт явуулах, эрх сэргээх шалгалтыг авах, жолоочийн түр зөвшөөрөл хэвлэх үйлчилгээг үзүүлэх саналтай байгаа тул Улаанбаатар хотын цагдаагийн газар, алслагдсан Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсүүд, Зунжин төвийн цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

- 2017-06-02-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс

- 2017-06-06-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс

- 2017-06-08-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс

- 2017-06-13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс

- 2017-06-15-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс

- 2017-06-20-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр болно.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх