УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Данийн парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр(2016.06.07)манай улсад айлчилж буйДанийн Вант Улсын Фолкетинг/парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нартай уулзав.


 


УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тэднийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Монгол-Данийн парламентын бүлгийг ахалж, та бүхэнтэй уулзаж, танилцаж байгаадаа таатай байна гэлээ. Дараа нь тээврийн салбарт Дани улсын дэмжлэгээр, хамтарч хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгч, цаашид хоёр улс бизнес, худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Дани улсын ногоон технологиос туршлага судалж, эх орондоо хөгжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлсэн.

Данийн Вант Улсын Фолкетинг/парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансенхоёр улсын парламент хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байдгаа илэрхийлээд, ардчилсан орнуудын хувьд харилцан биенээсээ суралцах зүйл байгааг тэмдэглэсэн.

Төлөөлөгчдийн манай улсын нийгэм, эдийн засаг, улстөрийн байдал, хөрш орнуудын харилцаа, аль салбарт хөрөнгө оруулалт татах сонирхолтой талаар сонирхсон асуултадМонгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэуул уурхайн салбартаа нэн түрүүнд анхаарч, цаашид хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байгаа талаараа хэллээ.

Уулзалтын төгсгөлдДанийн Вант Улсынпарламентын Тамгын газрын төлөөлөгчидМонгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг Дани улсад зочлохыг хүсэв гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх