30 гр чипс идэхэд биеийн жин 900 граммаар нэмэгддэг

 

30 гр чипс идэхэд биеийн жин 900 граммаар нэмэгддэг

 

Хавдар нь олон төрлийн шалтгаанаар үүсдэг бүлэг өвчин юм. Хавдрын шалтгаануудад тамхины хэрэглээ, хооллолтын буруу дадал хэвшил, хөдөлгөөний идэвхигүй байдал, зарим халдвар байгаль орчны нөлөө зэрэг ордог. Судлаачид буруу хооллолт, хөдөлгөөний идэвхигүй байдал нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс гэж үзжээ.


Хорт хавдар үүсгэх эрсдэл бүхий хүнснээс дурдвал:

ТРАНС ТОС

Транс тос нь хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор химийн бүтцийг нь өөрчлөн тосыг устөрөгчжүүлэн гаргаж авдаг тос юм. Судалгаагаар устөрөгчжүүлсэн болон хагас устөрөгчжүүлсэн ургамлын тос нь хөхний хорт хавдрын эрсдэлийг хоёр дахин ихэсгэдэг болохыг тогтоожээ. Үүний оронд оливын тос, наргил модны тос, чидун жимсний тос хэрэглэхийг зөвлөж байна.


ЧИПС

Чипс нь давс, тосыг их хэмжээгээр агуулдаг. Судалгаагаар 30 гр чипс идэхэд биеийн жинг ойролцоогоор 900 гр-аар нэмдэг болох нь тогтоогджээ. Транс тосыг агуулдаг бөгөөд цусан дахь холестеролын түвшинг нэмэгдүүлдэг. Мөн давсыг их хэмжээгээр агуулдаг тул цусны даралт ихсэхэд нөлөөлдөг. Чипсийг шаржигнуур болгон өндөр температурт шарах үед акрил амид хэмээх бодис үүсдэг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх шинж чанартай юм.


Эх сурвалж: НЭМҮТ



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *