Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамыг хаана

 

Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамыг хаана

 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс  2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас  2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс "Нарантуул” хүртэлхь 300м автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Иргэд тухайн бүсэд зорчихдоо  өөр зам сонгон зорчино уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх