Зава Дамдин гавжийн 150 жилийн ойг тэмдэглэнэ

Т.Идэр

Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн,  нэрт  эрдэмтэн Зава Дамдин гавжийн 150 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хүндэтгэлийн хурал өнөөдөр 15 цагаас СУИС-ын Оюутан театрт болох гэж байна.  Хурлыг БСШУСЯ, ШУА, СУИС хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүндэтгэлийн хуралд  ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, академич Д.Цэрэнсоном, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич  Ш.Бира, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба  лам Д.Чойжамц, ОМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор С.Чулуун, Зава  Дамдин  гавжийн  хувилгаан  залуу лам Лувсандаржаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн,  Чингис хааны одонт зохиолч, яруу найрагч  Г.Мэнд-Ооёо нар оролцоно.  Эрдэм шинжилгээний хурлын гол илтгэлийг академич Д.Цэрэнсодном тавих бөгөөд тэрээр  илтгэлээ "Судар бичгийн хүрээлэнгийн хөгжил, Монголын шинжлэх ухаанд оруулсан Зава Дамдин гавж ба гурван ламын хувь нэмэр,  бүтээл” гэж нэрлэжээ.  Мөн тэрээр тус хурлыг  Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, монголчуудыг соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэсэн Зава Дамдин гавж, Гэлэгжамц дооромбо, Шагж гэвш нарт хүндэтгэл үзүүлэх санал гаргасныг холбогдох байгууллагууд дэмжжээ.

Түүнчлэн нэрт эрдэмтэнг дурсах  хүндэтгэлийн тоглолтонд Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Ц.Мөнхшүр, Ардын жүжигчин А.Нэргүй, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунцэцэг, С.Цогтсайхан, С.Ганзориг нар болон СУИС-ийн морин хуурын чуулга, нийт бүжигчид уран бүтээлч, эрдэмтэн багша нар оролцох юм байна.

Эх сурвалж: polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх