Г.Шийлэгдамбыг яагаад сонгуулийн үеэр шүүх болов?

 

Г.Шийлэгдамбыг яагаад сонгуулийн үеэр шүүх болов?

 

Ч.ЗОТОЛ

Эрүүл мэнд,спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурал өнөөдөр товлогджээ. Уг нь бол аль 2015 оны асуудал. Сейфнээс нь их хэмжээний мөнгө гарсан, авлига байж магадгүй хэмээн зөндөө шуугисан. МАХН-тай, тус намын дарга Н.Энхбаяртай холбох гэж зохиомол шум тарааж, шат шатандаа бишгүй л оролдох шиг болсон. Ямартай ч хоёр жил гэдэг  шийдвэл шийдчих хугацаа   өнгөрчээ. Харин энэ хүртэл сунжруулан "хадгалсан”-ы учир өнөөдөр тодорхой болж байна.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дундуур, нэр дэвшигчдийн марафонд МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар  өнгөлөөд ирэнгүүт  эрх баригчдын зүгээс Г.Шийлэгдамбын хэрэг гэгчийг дахин босгож ирлээ. Мэдээж  одоо намтай  нь холбоно,  намын дарга Н.Энхбаяртай холбоно, сонгогчдын итгэл, сэтгэлийг урвуулахад ашиглаж таарах ийм л дүр зураг харагдаж байна.  

МАН, АН-ын буюу сүүлийн үед хүмүүсийн тархин, зүрх хийгээд  нийгмийн ухамсарт  бий болсон  ойлголт, орчин үеийн нэршлээр бол МАНАН-гийн ээлжит захиалга  энэ удаа иймэрхүү  байдлаар хэрэгжиж эхлэх нь ойлгомжтой боллоо. Ер нь бол  МАХН-ыг, энэ намын дарга Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүй байх, Монголын улс төрөөс  хавчиж  шахах гэсэн нам дамжсан   улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн  бодлого сонгуулиас сонгуульд хэрэгжиж ирсэн. Бүр эхнээс нь дурдвал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нам нь, С.Баяр тэргүүтэй бүлэглэл АН-тай нийлж түүнийг унагаасан гэж  улс төрийн хүрээнийхэн ярьдаг.  Түүний дараа 2012 оны  дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих  шөнө буюу  УИХ-ын сонгуулийн өмнө МАНАН бүлэглэл  МАХН болон Н.Энхбаяраас айхдаа 600 цагдаагийн хүчээр түүнийг баривчлуулан  шоронд хорьсон.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  ч нэр дэвшихийг эрхийг нь хууль бусаар хязгаарласан. 2016 оны УИХ-ын сонгуульд ЦЕГ "ялтай” гэсэн хуурамч тодорхойлолт гаргаж СЕХ-нд өгснөөр сонгох, сонгогдох эрхэд нь халдаж  мөн л нэр дэвшүүлээгүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт хүчин төгөлдөр бус гэсэн Улсын Дээд шүүхийн шийдвэр сонгуулийн дараа гарч, СЕХ нь болохоор "Бүх юм яваад өнгөрсөн, нэгэнт болоод өнгөрсөн үйл явцыг буцаах боломжгүй ” гэсэн байдлаар асуудлыг өнгөрүүлсэн.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяраас айхдаа   нөгөө л "ялтай” гэж хууль, шүүхийн байгууллагыг гар хөлөө болгодог аргаа дахин хэрэглэж   нэр дэвшүүлээгүй.  Олон нийт, нийгэм бол  Н.Энхбаярыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшээсэй гэсэн хүсэлт, хүлээлтээр амьсгалж байгаа. Ингээд түүний оронд ард түмний итгэлийг даах эрхмийг нэр дэвшүүлсэн нь С.Ганбаатар болоод буй. Түүнчлэн МАХН энэ удаагийн сонгуулиар Монголын улс төрийн тэнгэрт бүрхсэн МАНАН-г арилгахыг  уриалж байгаа. Тэгвэл МАНАН бүлэглэл дөрөв дэх удаагийн энэ сонгуульд МАХН-ыг болон Н.Энхбаярыг унагаахад Г.Шийлэгдамбыг ашиглахаар  дарж хадгалж ирсэн зүйлүүдээ дэлгэх  бололтой.  МАХН-ын хувьд Г.Шийлэгдамбад итгэл үзүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилж байв. Мөн УИХ-ын ээлжит  сонгуулиудад дэвшүүлж  байсан. Сүүлд Эрүүл мэнд, спортын сайдаар томилсон. Асуудалд холбогдоход нь ч МАХН-ын гишүүд санаа тавьж, хөөцөлдөж байв. Харин  Г.Шийлэгдамба  гэнэт намынхнаасаа нүүрээ буруулж, тэднийхээ эсрэг зүйл ярьж, анхны мэдүүлгээсээ ч гэнэт буцсан сураг дуулддаг. Саатуулагдаж байгаад суллагдсаны дараа түүнийг авчран телевизийн нэвтрүүлэгт оруулж, намынх нь эсрэг зүйл яриулсан ч гэлцдэг. Мөн сүүлд  батлан даалтад гарсан ч намын журмын нөхдөөсөө нүүр буруулж,  тахараар хамгаалуулан рашаан сувиллын газруудаар явж байгаа  мэдээлэл  гарч байсан юм.

Г.Шийгдамбыг шүүх хурал гээч асуудал Ерөнхийлөгчийн сонгууль дундуур ийнхүү гэнэт гарч ирлээ. Шүүх хурлын үйл явц  цааш хэрхэн өрнөж юу болохыг харах л үлдлээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *