”Загалмайлсан эцэг” шилдгийн шилдгээр дахин шалгарав

 

”Загалмайлсан эцэг” шилдгийн шилдгээр дахин шалгарав

 

Кино урлагийн салбарт ихээхэн нэр хүнд, нөлөөтэй Empire сэтгүүлийн газар 1972 онд дэлгэцнээ гарч байсан "Загалмайлсан эцэг" киног бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор шалгаруулсан байна.

20 мянга гаруй кино сонирхогч дунд явуулсан судалгаагаар Фрэнсис Форд Копполагийн бүтээл тэргүүн байрт илт тасархай заларсан бол хоёрдугаарт "Оддын дайн - Эзэнт гүрний хариу цохилт", гутгаар байрт Кристофер Ноланы бүтээл "Харанхуйн хүлэгт баатар" кино оржээ.

Эдгээр гайхамшигт бүтээлүүдээс гадна "Шоушенкээс оргосон нь", "Бөгжний эзэн" болон "Индиана Жонс: Алдагдсан авдрын эрэлд" зэрэг кинонууд шилдэг аравт жагссан байна. 

Эх сурвалж: www.wikimon.mn

 
 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх