Мисс А.Баярцэцэг Стивен Сигалын кинонд тоглохоор болжээ

 120 орны гоо бүсгүй өрсөлдсөн Дэлхийн мисс-2016 тэмцээний шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан А.Баярцэцэг нэрт жүжигчин, кино найруулагч Стивен Сигалын бүтээлд томоохон дүр бүтээхийр болсон байна.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа " Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо энэ сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Өнгөрсөн 2-р сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах ”Attrition” киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо. хэмээжээ.

А.Баярцэцэгийн хувьд энэ нь том хэмжээний кинонд тоглох анхны тохиолдол биш юм. Өмнө нь "Марко Поло"-д тоглож, багагүй туршлага хуримтлуулсан байдаг.

Дашрамд ”Attrition”" киноны зураг авалт энэ оны 7-р сард Тайланд улсад эхлэх аж.

Image may contain: 3 people, people smiling, people standing, shoes and outdoor

Д.Тамир

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх