ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

ЭМ-ийн сайд А.Цогцэцэг болон бусад холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон тус аймгийн Шарын гол, Орхон сумын Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч ажиллагсад, иргэд үйлчлүүлэгчидтэй уулзан, тэдний асуултад хариулт өгч, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Ийнхүү сайд өөрийн баг бүрэлдэхүүний хамт хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцан, асуудлуудыг шуурхай шийдвэрлэсэнд Эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсад талархаж, цаашид сайдын өгсөн үүрэг, зөвлөмжийн дагуу үр дүнтэй ажиллахаа илэрхийлж байв.



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *