Улаанбаатар хотын хэмжээнд 52 донор “Хүндэт донор” тэмдгээр шагнууллаа

Улаанбаатар хотын хэмжээнд 52 донор “Хүндэт донор” тэмдгээр шагнууллаа

 


Н.Должинжав

Цусны донорын дэлхий өдрийг энэ сарын 14-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, ОБЕГ, МДХ-н хамт олон хамтран зохион байгууллаа.

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн зургаан сарын 14-ны өдрийг бусдыг амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг доноруудын ариун үйлсийг суртачлах, талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод 25380, хөдөө орон нутагт 7620 донор буюу Монгол Улсын хэмжээнд нийт 33000 орчим донор цусаа бэлэглэсэн байна. Мөн өнгөрсөн онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1,1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд энэ үзүүлэлт 1,8 хувьд хүрсэн гэсэн мэдээлэл өглөө..

ЭМ-ийн сайдын тушаалаар 2015 оны дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлаж, тасралтгүйгээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг "Цусны донорын өдөр” болгож 70-аас дээш удаа цусаа өгсөн доноруудыг "Хүрэл донор”, 100-аас дээш өгөлттэй лоноруудыг "Мөнгөн донор”, 150-аас дээш өгөлттэй доноруудыг "Алтан донороор”-оор алдаршуулдаг байна.энэ жилийн Цусны донорын дэлхийн өдрийг "Бусдын төлөө та юу хийж чадах вэ?” гэсэн сэдэв дор "Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе!” уриан дор зохион багууллаа. Энэ өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг доноруудыг алдаршууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 52 донор "Хүндэт донор” цолны болзол хангаж хамгийн залуу "Хүндэт донор” цол тэмдгээр 21 настай Б.Бямбажав тодорлоо.

35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэж "Хүндэт донор” цол тэмдгээр шагнуулсан Б.Түмэндэмбэрэл: "Би 2009 оноос эхэлж цусаа өгч эхэлсэн 2012 онд Ачтан донор болсон харин энэ жил Хүндэт донор болж байна. Цусаа өгсөнөөр хүний биед ямар ч сөрөг нөлөө гардаггүй харин ч эерэг нөлөөтэй. Эмэгтэй хүн бол хоёр сард 1 удаа цусаа өгөх хэрэгтэй гэж үздэг. 400 гр цус өгсөнөөр 3 хүний амь авардаг тиймээс залуус та бүхэн цусаа бэлэглэж хүмүүст амьдрал аз жаргал бэлэглэхийг уриалж байна.”


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх