Нэг жилд 1029 компани үүдээ барьжээ

Нэг жилд 1029 компани үүдээ барьжээ

Сөрөг хүчнийхэн сүүлийн үед ам ангайх бүртээ л хямралын улмаас мянга мянган ААН үүдээ барьлаа гэх болсон.

Харин Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд "Онолоор яривал эдийн засаг хямраагүй. Олон улсын жишгээр хоёр улирал дараалан эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлттэй гарвал эдийн засаг хямарлаа гэж үздэг. Харин манай эдийн засаг долоон хувийн өсөлтэй байна” гэжээ. Тэгэхээр эдийн засаг хямарсан уу, хүндэрсэн үү гэдэг нь маргаантай сэдэв болж байна.

Харин дампуурлын ирмэгт ирж, хаалгаа барьсан ААН-үүдийн тоог Үндэсний статистикийн хорооны Макро Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Оюунбилэгээс тодрууллаа.

ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй, аж ахуйн нэгж, байгууллагын тоог энэ оны гуравдугаар улирлын байдлаар харуулвал,

Аймаг, нйислэл

2012/IX

2013/IX

2014/IX

Бүгд

82634

95704

110 416

Эндээс харахад 2013 оны есдүгээр сард 95 мянган ААН бүртгэлтэй байсан бол 2014 оны мөн үед 110 мянга болж өсчээ. Ер нь манай улсад нэг улиралд 3000-4000 ААН УБЕГ-т шинээр бүртгүүлдэг байна.

Дээрх 110 416 ААН-ийг идэвхтэй үйл ажилллагаа явуулдаг эсэхээр нь ангилвал,

Үйл ажиллагаа явуулж байгаа

Үйл ажиллагаа явуулаагүй

56 079

54 337

Гэхдээ үйл ажиллагаа явуулаагүй дээрх 54 мянган компани бүгд хаалгаа бариад, ажилчдаа цомхотгожээ гэж шууд орйлгож болохгүй юм. Эдгээр компанийг дотор нь мөн л дараах байдлаар ангилдаг аж.

Эхлээгүй

Түр зогсоосон

Бүрэн зогсоосоон

Бусад /хаяг тодорхойгүй, олддоггүй/

16590

30682

1029

6036

ТЕГ-т ААНОАТ-ын тайланг компани бүр өгдөг. Тухайн компани 1.6 жил хүртэл хугацаанд Х тайлан гаргавал эхлээгүй эсвэл түр зогссон ангилалд багтаадаг байна. Харин энэ хугацаанаас хэтэрвэл үйл ажиллагаа нь бүрэн зогслоо гэж тооцдог аж.  

Тэгэхээр 2013 оны есдүгээр сараас 2014 оны есдүгээр сарын хооронд 1029 ААН л үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үйл ажиллагаа нь эхлээгүй болон түр зогсоосон ААН-үүд нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан ч хөрөнгө оруулалт хүлээж буй эсвэл ямар нэг төсөл, хөтөлбөрт хамрагдахаар хариу хүлээж буй, улирлын чанартай ажил эрхэлдэг буюу барилга, геологийн компаниуд байдаг байна.

Статистикийн үндэсний хороо бизнес регистрийн сангийн мэдээллээ цуглуулахдаа

  • -Таван жилд нэг удаа явуулдаг ААН-ийн тооллого
  • -Бизнес регистрийн улирлын мэдээ
  • -Эдийн засгийн салбаруудын мэдээ   
  • -Сангийн яам, Монголбанк, Санхүүийн зохицуулах хорооны дүн мэдээ
  • -ЭМЯ, БСШУЯ зэрэг бүх яамдын дүн мэдээ
  • -НДЕГ-ын ажиллагчдын тоо, цалингийн мэдээ
  • -Татварын ерөнхий газрын ААНОАТ-ын мэдээлэл
  • -Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн мэдээллийн санг ашигладаг байна.

Тэгэхээр бизнес регистрийн сан нь байнга шинэчлэгдэж байдаг, амьд мэдээллийн сан гэхэд болно. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх