“Миний хаяг Улаанбаатар” тун удахгүй уншигчдадаа хүрнэ


 “Миний хаяг Улаанбаатар” тун удахгүй уншигчдадаа хүрнэ


Улсын нийслэл Улаанбаатар хотоор овоглосон манай дугаар болгондоо нэр хүндтэй зочин урьж, нийслэл хоттой холбоотой сэдвээр яриа өрнүүлдэг. Үндсэн хуулийн цэцийн дарга, гавьяат хуульч Ж.Амарсанаа, доктор В.Удвал, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Г.Лхагважав, "Монгол глобаль” ХХК-ийн захирал Б.Ганбаяр, ардчиллын анхдагчдын нэг улстөрч Л.Бямбажаргал гээд "Улаанбаатарын сонин”-ы зочдын нэрсийн жагсаалт хөвөрнө. Зочид маань хотын тухай гэгээлэг сайхан дурсамжаас эхлээд хотод хийж хэрэгжүүлмээр олон сайхан шинэ санаа оноог хуваалцжээ. Тэдгээрээс бид шигшин "Миний хаяг Улаанбаатар” ном болгон уншигчдадаа хүргэхээр бэлтгэж байна.

"Улаанбаатар сонин”-ы зочдын шилмэл ярилцлагуудаас бүтсэн "Миний хаяг Улаанбаатар” тун удахгүй уншигч танаа хүрнэ.

"Миний хаяг Улаанбаатар” номын талаар уншигч таны санал, мэдээллийг фэйсбүүк дэх "Улаанбаатарын сонин”-ы пэйж хуудсаар, 99287297, 70004805 тоот утас,jaaj_line@yahoo.com майл хаягаар авч байна.

 

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин”


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх