ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

ХУД-ийн 5дугаархороонд байрлахАрьс ширнийнийтийн байр ньхүн амьдрахорчин нөхцөл бүрдээгүй, иргэдийн аюулгүй байдал хангагдаагүй байсан бөгөөд 2009 оноос хойш дахин төлөвлөлтөд орох талаар оршин суугчид удаа дараалан хөөцөлдөж байсан юм. Иргэд дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагууд болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр эхний ээлжийн 40 айлын орон сууцны шав тавих ёслол өчигдөр боллоо.

Шинэ байрны шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд,НГХДБГ-ын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн,НИТХ-ын тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Уранцэцэг, Б.Батзаяа, дүүргийнТохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, "Нью Биг Фиш Констракшн” ХХК-ийн захирал П.Ганбатболон оршин суугчид оролцлоо.

Эхний ээлжинд 20 айлын 10 дугаар байрны сууринд 40 айлын 2 давхар орон сууц баригдах юм. Иргэд өмнө нь 16М байранд амьдарч байсан бол шинэ төлөвлөлтөөр 24,32М бүхий душ, угаалгын өрөөтэй тохилог байранд амьдрах боломжтой болж байгаа юм. Цэвэр бохир дулааны бие даасан системтэй байрыг 2017 оны 09 сард ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажлаа ийнхүү эхэллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх