ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ИРГЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙЛАА

 Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Рэгзэдмаа нар өнөөдөр "Буянт-Ухаа 1” хорооллын өмнөх талбайн тоглоомын талбайн ажлын явцтай танилцлаа.

 

             Хан-Уул дүүргийн 16-р хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон Б.Цэрэн, Т.Рэгзэдмаа нар нь "Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчдад зориулж амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх талбайг тохижуулж байгаа аж. 
Оройн 19:00 цагийн орчимд тус тоглоомын талбайд очиход нялх үрсээ салхилуулсан эхчүүд, ач зээгээ тоглуулсан ахмад настангууд, хөөрч тоглосон бяцхан үрс энэхүү тоглоомын талбайд угтсан юм.
             Иргэдийн зүгээс "Хэн үүнийг хийсэн юм бол хэмээн бодож байсан юм. Үнэхээр эзгүй газрыг эзэнтэй болгож байгаа хоёр төлөөлөгчиддөө баярлалаа” хэмээн ИТХ-ын төлөөлөгчдийг үдсэн юм.

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ИРГЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙЛАА

 

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ИРГЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙЛАА

 

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ИРГЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙЛАА

 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх