МАН-д жигүүр үүссэн асуудлаар тайлбар өглөө

С.САРУУЛ

МАН-д үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан нам дотроо "Шударга ёс-Шинэчлэл" жигүүрийг  зургадугаар сарын 26- ны шөнө байгуулсан мэдээлэл гараад байгаа юм. Тус жигүүрээс төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэг, НИТХ-ын дарга Ц.Сандуйд хариуцлага тооцож, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах зэрэг зарчмын таван шаардлагыг намын дарга М.Энхболдод хүргүүлээд байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяраас тодруулахад "Манай намд жигүүр хөдөлгөөн үүсээгүй. Дотроо хагаралдсан зүйл байхгүй. Хараад байхад нөгөө талын хүмүүс янз бүрийн мэдээллийг сошиалд нэгэн зэрэг тараагаад байна. Манайхыг хагаралдаасай гэж хүсч найдаж байгаа бололтой. Их л арга ядаж байгаа юм байна” гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх