Ерөнхийлөгчийн хошин мэндчилгээний “автор” хэн бэ?

Ерөнхийлөгчийн хошин мэндчилгээний “автор” хэн бэ?


Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн өмнөхөн хошин мэндчилгээгээ толилуулж, ийм хэлбэрээр төрийн төрийн тэргүүнээсээ мэндчилгээ хүлээж авч сураагүй ард түмнээ гайхшруулсан. Гэнэт л төрийн тэргүүн маань үс засаад гараад ирэхээр гайхах нь ч аргагүй. Шинэ жилийн өмнөх улс төрийн олон үйл явдал, дараалсан олон сенсаац гарч Ерөнхийлөгчийн хошин мэндчилгээний сүрийг баахан дарчихав бололтой. Ингэж албан бус хэлбэрээр тэгэхдээ хошин маягаар ажлаа тайлагнадаг нь барууны тэр дундаа Америкт түгээмэл байдаг гэж мэдэмхийрч байгаа улс олон байх. Бас агуулгаас нь илүүтэйгээр хэн ийм мэндчилгээг санаачилж хийв гэдгийг сонирхох хүн олон байна. Улс төрийн, улстөрчдийн пиар сурталчилгааны чиглэлээр ажилладаг хүмүүс бусдаасаа илүүтэйгээр энэ талаар сураг ажиг тавьж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр бол, энэ жил гэнэт гарч ирсэн хошин мэндчилгээ нь дуучин Д.Болдын студийн хийсэн уран бүтээл гэнэ. Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн шагналт дуучин Д.Болдын пиарын ажлыг ихээхэн үнэлдэг болсон гэх. Дуучин Д.Болдын пиарын баг Ерөнхийлөгчөөс гадна улс төрийн том намын даргын сонгуулийн сурталчилгааны ажлыг хийхээр болж байгаа гэдэг мэдээлэл нь "архаг пиарчин”, "улс төрийн пиарын загалмайлсан эцэг” гэх мэтчилэнгийн тодотголтой зарим айлгаж байгаа сурагтай.

Жил жилийн улсын наадмын нээлтийн багасгасан хуулбар нь дараа жилийн аймгийн наадмуудын нээлт дээр гарч ирдэг гэдэг. Түүнтэй адилаар барууны загварын хошин мэндчилгээ монгол хүний сэтгэхүйд хэр бууж байгаа бол гэдгээс үл хамаараад энэ жилийн сонгуулиар ­Ерөнхийлөгчийг дууриасан хошин хэлбэрийн сурталчилгаа олноор гарч ирж магадгүй нь.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх