Согтуу 92 жолоочийг илрүүлжээ

 

 Согтуу 92 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт дуудлага мэдээ мэдээлэл 581 хүлээн авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлжээ. Тухайлбал БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж, Нарантуул олон улсын худалдааны төвийн урд замд Т.Spacio маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 34 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явжээ. БЗД-ийн нутаг Их тойруу Сансарын тунелийн хойд замд N.Pulsar маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсныг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх