Ц.Нямдорж Хан-Уул дүүргийг сонирхоод л...


Сонгууль ямар хуулиар явах вэ гэдэг эхнээсээ тодорхой болсон нь нэр дэвших, жагсаалтад орох сонирхолтой хүмүүсийг хөдөлгөөнд оруулчихаад байна. Нэг удаа жагсаалтад бичигдэж улмаар УИХ-ын гишүүн болсон хүмүүсийг дахин жагсаалтад дээгүүр оруулахгүй гэдэг бичигдээгүй зарчим намуудын дотоодод хүчтэй мөрдөгдөх магадлалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн УИХ-ын сонгуулиар жагсаалтад орсон архаг улстөрчдийн тухайд тойрог товлож, тандаж эхэлчихээд байгаа. УИХ-д хамгийн удаан сууж байгаа гишүүдийн нэг Ц.Нямдорж өнгөрсөн 2012 оны сонгуулиар Увс нутагруугаа яваагүй, харин намынхаа жагсаалтад бичигдэж, төрийн түшээ болсон. Өмнөх сонгуулиар нутагруугаа яваагүй учраас тойрог нь шинэ, хүчтэй хөрөнгөтэй "эзэн”-тэй болчихсон.Тиймээс залуучуудтай нутагтаа тойрог булаацалдахгүй гэж мань хүн шийдээд хотод тойрог тандаж байгаа сурагтай. Ц.Нямдорж гишүүний хараанд Нийслэлийн Хан-Уул дүүрэг өртөөд байгаа гэдгийг намынх нь эх сурвалж хэлж байна.

Нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулбал, цомхон бас нийслэлээс алслагдсан Багануур, Багахангай дүүрэг багтдаг учраас энэ тойрогт өрсөлдөх нь түүнд ээлтэй гэж үзсэн юм болов уу. Нөгөө талаараа 2012 оны сонгуулиар энэ дүүрэгт АН-ын нэр дэвшигч Лу.Болд, Ц.Оюунгэрэл нартай энтэнцүү өрсөлдөх нэр дэвшигч МАН-д байгаагүй "цоорхой” бий.Одоогоор бол Ц.Оюунгэрэл өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдчихээд бас нэг "цоорхой” нэмж гарч ирчихээд байгаа. Улстөрд удсан хашир "хандгай” энэ мэт олон талыг харсан нь лавтай.

Эх сурвалж: Долоо хониг тутмын Улаанбаатарын сонин


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх