Богд хааны ордон музейд 20 цагийн турш тууль хайллаа

Богд хааны ордон музейд 20 цагийн турш тууль хайллаа

 


Ц.БАЯР

Богд хааны ордон музейн "Хаан туульсийн өргөө”-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай. Билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр "Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх тууль хайллаа. Монголын өв соёлын нэг болох туулийг дэлхийн биет бус өв соёлын жагсаалтад оруулж яаралтай хамгаалах талаар Юнеско-оос манайд анхааруулсаар ирсэн. БСШУЯ-ны Соёлын өвийг хамгаалах газраас Богд хааны ордон музейтэй хамтран тууль хайлах арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тууль хайлах ёслолыг нээж Богд хааны ордон музейн дарга O.Мэндсайхан үг хэлсэн. Тэрээр хэлэхдээ "Дэлхийд соёлын өвийг биет, биет бус гэсэн хоёр хэлбэрээр хамгаалдаг. Биет бус соёлын өвд хадгалагдсаар ирсэн ардын аман зохиолын нэг хэлбэр болох туулийг устаж үгүй болохоос нь өмнө хамгаалах, ирээдүй хойч үедээ үлдээх, туульчдаа дэмжих, аялал жуулчлалын нэг хэлбэр болгон хөгжүүлэх төрийн бодлоготой уялдан яамнаас манай музейд энэхүү арга хэмжээг зохион явуулж байхыг даалгасан.Саяхан "Довон хар бөх” хэмээх нэртэй тууль хайлсан бол энэ удаа "Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх тууль хайлах гэж байна. Энэхүү санаачилгыг дэмжиж энд цугларч тууль хайлахыг даган баясахаар ирсэн та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

"Зураг шаргал морьтой Зул алдар хаан” баатарлаг туульд баатар эр,баатар эмэгтэйн ялгуусан гавьяа,намтар, гэрлэлт,хүлэг сайн морины хэтийдсэн хүч чадал зэргийг голлон магтан дуулдаг ажээ. Уг туулийн хэсгээс 1987 онд "13 хөлгийн төв” гэдэг номонд хэвлүүлсэн нь хоёр дахь хувилбар нь байсан бол гурав дахь хувилбараар нь бүтэн есөн боть ном болгон хэвлүүлж олон түмний хүртээл болгож байгаа тухайгаа тууль судлаач доктор Б.Катуэнэ үеэр онцлон хэлсэн. Эдгээр есөн боть номын дээжийг тууль судлаачид болон, тууль шимтэн сонсдог иргэд болоод туульчдад гардуулан өглөө.

"Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг хайлахаас өмнө туульч А.Балдандорж "Алтайн магтаал” туульс хайлав. Энэхүү туулийг ямар нэгэн тууль хайлахаас өмнө хайлдаг урианхайн ёс байдаг аж. Алтайн туулийг хайлсаны дараа сүү цайны дээжийг туулийг даган баясахаар ирсэн зон олон тэнгэр хангайдаа өргөдөг ёсыг үйлдэж цайлсан. "Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туульч А.Балдандорж урианхайчуудыг тайлдагаар тайлж эхлэв. Бүтнээр нь тайлахад хэдэн сар жил хэрэгтэй. Харин энэ өдөр12 цагаас эхэлсэн тууль 20 цаг үргэлжилсэн.

"Эрт урьд цагт

Сүн далайг шалбааг байхад

Сүмбэр уулыг дов байхад”гэх мөртийг сонсоогүй монгол хүн байхгүй бизээ. Эрт үеээс хадгалагдан ирсэн ардын аман зохиолын бүхийл төрөл зүйлийн цогцлол туульд шингэсэн байдаг байна. Монгол Улсад өдгөө ная гаруй туулийн 270 гаруй хувилбар хадгалагдан үлдсэн гэж эрдэмтэд тооцоолоод байна. Баатарлаг туульс нь хүй нэгдлийн үеийн эцгийн эрхт овог гэр бүлийн үеэс өвөг дээдэстээ тайлга,тахилга үйлдэх,баатарлаг гавьяаг нь алдаршуулан мөнхжүүлэхээр магтан дуулдаг зан үйлийн хүрээнд нийллэг урлаг хэлбэртэй анх үүсжээ. Төв Азийн улс түмний утга зохиолд туульс асар их үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Туулийг буриадад үлигэр,Өвөр Монголын хорчин,жаруудад мангасын үлгэр,Баргат аят үлгэр,Халимагт ут тууль,дуульбар гэх мэт олон янз нэрлэдэг. Ийнхүү Монгол туулийн аман уламжлалXXIзуунд ч хадгалагдан уламжлагдаж ирлээ. Монгол тууль энэхүү домгийн цаг илүүтэй тод хадгалагдан үлджээ. Өнчин ботго,ухаан дөнөн буга зэрэг эртний туулийн хэв шинжийг хадгалсан адгуусны тууль гэж бий. Ялагдашгүй баатруудын дүрийг хэтрүүлэл,давуулал,зүйрлэл,чимэг үг зэрэг уран дүрслэлийн хэрэглүүрийг ашиглан гайхамшигтай дүрсэлсэн байдаг. Түүнчлэн домог зүйн сэтгэлгээ түлхүү байдаг ба домог болон туулийн эхлэлд өнгөрсөн цаг хугацааг дүрд сэтгэлгээ,уран дүрслэл,хэвшмэл үгээр уран дүрсэлдэг онцлогтой. Хамгийн эртний хэв шинжээ хадгалсан туульд буриадын болон баруун Монголын баатарлаг тууль гэж үздэг. Оросийн нэрт эрдэмтэн Е.М.Мелетимский домог Мифийн цаг бол эхэн,анхан,түрүү цаг,язгуур цаг,цагийн өмнөх цагийг буюу урсгал түүхэн цагийг тоолж эхлэх хүртэлх цаг хэмээн тодорхойлжээ. Харин Монгол тууль энэхүү домгийн цаг илүүтэй тод хадгалагдан үлджээ.

Мөн буддын домог зүйн ойлголт дүрслэлээр

Диваажингийн түрүүнд

Дивангарын оронд

Очир дар ламыг цамба байхад

Олон муу шулмыг тамд байхад

Манай галвын эхэнд

Майдрага галбын сүүлд

Шажин сая дэлгэрч байхад

Сүн далайг шалбааг байхад

Сүмбэр уулыг гүвээ байхад

Далай ламыг банди байхадгэсэн цаг хугацаан орон зайн ойлголт

Захын модыг зулзага байхад

Загал бугыг чинь янзага байхадгэсэн захын ганц мод гэсэн домог зүйн болон бөөгийн шашны ойлголт

Эрт урьд цагт

Энх мөнхийн үед зэрэг эрт урьд гэх зэрэг цаг хугацааг дүрсэлсэн байна.

Энэ мэтээр баатарлаг туулийн үүсэл гарал үечлэл тархац туулийн төв уран сайхан туурьвал зүй ойрд буриад халх өвөрлөгч туулийн бэлэгдэл гоо сайхан дүрмийн тогтолцоо сэдэв домог зүйн нөлөө зэрэг тууль судлалын олон зангилаа асуудал байдаг ажээ.

 

 

Зургийн тайлбарууд

1. "Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийн нээлтээс Богд хааны музейн дарга н.Мэндсайхан.

 

2."Зураг шаргал морьтой Зул алдар хаан” туулийн есөн боть номыг тууль шимтэн сонсогч иргэдэд гардуулан өгөв

 

3. " Алтайн” туульс хайлж буй туульч Балдандорж

4. " Алтай”хамтлаг " Өвөг дээдсийн захиас” туулийг хайлав

5. Тууль хайлах ёслолд оролцогсод, туульчид тэнэгэр бурхандаа сүү, цайны дээж өргөв

6. Тууль судлаач доктор Кату

7. ."Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг туульч Балдандорж 20 цагийн турш хайлав.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх