Бөгжин дээрх “хот”

 

Бусдын хийж байгаагүйг бүтээж ялгарах тодрох нь уран бүтээлч бүрийн хүсэл. Эн хүслээ янз бүрээр илэрхийлж, бүтээл болгон улмаар бизнес болгон хөгжүүлсэн жишээ тун олон байдаг. АНУ-ын уран бүтээлч Ола Шехтман дизайн, гэрэл зураг, модель тэр ч бүү хэл баярын ил захидлын үг бичих, видео бичлэг хийх гээд тун олон чиглэлээр сонирхон ажилладаг байна. Тэр бас уран дархны чиглэлээр эрэл хайгуул хийж сонирхолтой өвөрмөц бүтээл туурвисан байна.

Дэлхийн хотууд болгонд өөрийн гэсэн онцлог бэлгэдэп байдаг. Хотуудын энэ онцлогийг бөгжин дээр буулгах санааг Ола Шехтман хэрэгжүүлжээ. Жишээлбэл, Парис хотыг төдийгүй Франц улсыг Эйфелийн цамхаггүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл Парист очсон дурсамжаа бөгжин дээрээс харж болно гэсэн үг. Ингэснээрээ өвөрмөц нэгэн уран бүтээл бий болж байгаа аж. Ола Шехтман энэ талаараа уран бүтээлийн эрэл хайгуул хийж бүр өөр хот руу нүүж байжээ. Одоо тэрээр Лондон, Парис, Нью-Йоркоос эхлээд Берлин, Вашингтон, Чарльстон, Бостон, Хонконг, Сан-Франциско, Амстердам, Стокгольм, Эдинбург зэрэг хотыг бөгжин дээр буулгажээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх