Туфль хэлбэртэй сүм босгож байна

Туфль хэлбэртэй сүм босгож байна

 

Гаднаас нь харахад өндөр өсгийтэй, цэнхэр өнгөтэй туфль. Харин дотроо бол сүм. Ийм нэгэн өвөрмөц архитектур бүхий барилга Тайванийн Цзяи хотноо босч байна. Хэлбэр дүрсийг ингэж сонгосон нь эмэгтэйчүүдийг сүм хийд рүү татах, ариун сүм рүү ирэх урсгал нэмэгдэхийг бэлгэдэж архитектурын энэхүү өвөрмөц шийдлийг сонгожээ.

Өвөрмөц энэ сүм 19 метр өндөр, 10 метрийн өргөнтэй. 320 ширхэг цэнхэр шилэн хавтан өвөрмөц сайхан өнгийг нь бүтээж байгаа аж. Сүмийн ажил эцсийн шатандаа байгаа бөгөөд хоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Хятад болон Азийн зарим орон энэ өдөр цагаан сар буюу шинэ жилээ угтан авах юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх