“Улаанбаатар худалдан авалт 2016”

“Улаанбаатар худалдан авалт 2016”

 

Онцлох ишлэл:

Э.Бат-Үүл: Төрд очоод бусдынхаа бизнесийг булаацалдаж төсөл хөтөлбөрийг нь зогсоодог явдлын эсрэг тэмцээч ээ

НийслэлийнЗасагдаргынТамгынгазар,УлаанбаатархотынХудалдаанытанхимтайхамтран хоёр дахь жилдээ хийж байгаа "Улаанбаатархудалданавалт-2016”чуулгауулзалт нэгдүгээр сарын 20-нд болсон. Уг чуулга уулзалт дээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үг бизнес эрхлэгчдэд "Хонгилын үзүүрт гэрэл бий” гэдгийг ямар ч гэсэн сануулсан. Бас багагүй шүүмжлэлд өртсөн. Хотын даргын үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна.

...Нийслэлийн засаг даргын хувьд хэлье. Ер нь хувийн хэвшил рүү төрийн зүгээс халдах, засаг захиргааны зүгээс халдах, бизнесийг нь булаах, хүч хэрэглэх, зарим нэг төрийн институтыг ажиллуулах явдал улам бүр хэрээс хэтэрч байна.

Популист улстөрчид энэ бүхэнд хариуцлага үүрэхгүй байна. Тэд нэг ч ажлын байр бий болгодоггүй. Төрийн эрх мэдлээрээ бизнес булаацалдаж байгаа хүмүүс ичмээр юм. Гэр хорооллын 86 хувь нь ядууралд нэрвэгдэж байна. Захуудаар явж үзэхэд тал нь түрээсээ дийлэхгүй, талбайгаа орхиод явж байна. Төр бизнес рүү оролцсоны гай энэ. 1990-2010 оны хооронд төр ямар ч бизнес рүү ордоггүй байсан. Энэ хугацаанд бидэнд ямар ч эх үүсвэр байгаагүй. Хувийнхан л энэ бүгдийг, өнөөдрийн хөгжлийн авчирсан.

Монгол Улс хөгжил нь өсч яваа орон учир дэлхийн эдийн засгийн хямралыг сөрж зогсох бүрэн боломж байсан. Том төслүүдээ явуулаад, дээр нь 200 мянган гэр хорооллын айлуудаа газраар нь барьцаалж зээл өгөөд бүтээн байгуулалт хийлгэсэн бол манай эдийн засаг 2040 он хүртэл ямар ч асуудалгүй өсөлтийн эдийн засаг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм ч учраас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, олон улсын байгууллагууд нааштай хандаад байна. Яагаад гэвэл манайх хөрөнгө шингээх чадвартай, дараа нь төлөх маш том активтай улс юм.

Тэгэхээр хувийн хэвшлийн та бүхэн битгий айгаач ээ. Нийслэл танхимаа байгуулж зохион байгуулалтад орлоо. Бизнес хийдэггүй хүмүүс төрд очоод бусдынхаа бизнесийг булаацалдаж төсөл хөтөлбөрийг нь зогсоодог явдлын эсрэг тэмцээч ээ.

Нийслэлийн Засаг дарга надад нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах хуулиар оногдсон үүрэг байдаг. Та нарын эрх ашгийг хамгаалж тэмцэхэд би бүрэн бэлэн байна. Айгаад байвал миний ард ороод нуугдчих.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх