Ч.Үржинбадам: Богд уул, хатан Туул хоёргүйгээр Улаанбаатарыг төсөөлөх аргагүй

Д.БАЯРБИЛЭГ

"Улаанбаатарын сонин”-ы "Их хотын иргэн” булангийн зочинтойгоо уулзахаар өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн"Номин Юнайтед”төвийг зорилоо. Амралтын өдөр, дээрээс нь сар шинийн баяр дөхөж байгаа болохоор "Номин”-гийнэнэ салбар хүн ихтэй байлаа. Миний зорьсон хүн бол"Номин”-гийн аялал жуулчлалын салбарыг хариуцдаг хүн. Бүр тодруулбал, Хөвсгөл аймагдахь"Сүхбаатар”хөлөг онгоцны анхны эмэгтэй захирал Чулуунбаатарын Үржинбадам. Ажил хэрэгч хатагтай маань яг л болзсон цагтаа хүлээж байлаа. Ярилцлага эхлэх зуур12 цагаас өмнө өгөх танилцуулгын талаар хамт ажилладаг бүсгүйтэйгээ зөвлөлдөөд амжив. Урлаг, спорт, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал гээд олон салбарт олон анхдагч ажил хийсэн хүний нэг бол яах аргагүй Үржээ эгч. "Ээжийн бүүвэйтэй хорвоо”, "Ааваараа бахархана”, "Ихрүүдийн баяр”, "Удмын заяа” гээд Ч.Үржинбадам энэ хатагтайгаар овоглодог, түмний сэтгэлд хүрсэн олон сайхан арга хэмжээ байдаг билээ.

 

"Гутлын алчуур шалгахгүй юм байгаа биздээ”

 

-Та чинь Улаанбаатарын унаган хүүхэд биздээ?

-Тэгэлгүй яахав. 1956 онд Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд төрсөн хүүхэд. Бага нас минь 50 мянгатын 21 дүгээр байранд өнгөрсөн.

-Аав ээж тань хотод юу хийдэг улс байв?

-Уг гарлаараа бол манай аав Хөвсгөл аймгийн Галт сумын хүн. Харин ээж маань Увс аймгийн Тариалан сумын уугуул. Улаанбаатар хотод сургууль соёлд суралцацгааж, улмаар хотынх болцгоосон улс. Миний аав Чулуунбаатар Амгалангийн хорооны орлогч дарга хийдэг байлаа. Ээж Хорлоо маань Амгалангийн ногооны талбайн агрономич хийдэг байсан. Дараа нь нийтийн хоолны газар намын удирдах ажил олон жил хийсэн дээ.

-"А” үсгийгхотынальсургуульд заалгав?

-Уг нь анх орсон сургууль маань 24. Гэхдээ 24 дүгээр сургуулийн 1-ийн "А” ангид тавхан хоног суусан байдаг юм. Намайг сургуульд орсон жил манай гэр 50 мянгатаас 120 мянгат руу нүүгээд. Бид хуучнаар бол Ажилчны районы иргэд болцгоосон. 120 мянгатын есдүгээр байрны оршин суугчид болцгоосон тул би ингэж 24 дүгээр сургуульд тав хоног суусан хэрэг. Ирэнгүүтээ 18 дугаар сургуулийн 1-ийн "А”ангийн сурагч болсон доо. Миний орж байсан 18 дугаар сургууль одоо 75 дугаар сургууль болсон байна. Харин есдүгээр ангид байхад 52 дугаар сургууль шинээр нээгдэж манай сургуулийнхан шилжиж очин төгссөн.

-Бодоход, та нэлээд хөдөлгөөнтэй, сүрхийохинбайсанбайх?

-Би жаахан байхдаа нэлээн идэвхтэй хүүхэдбайсан. Гуравдугаар ангид байхдаа бөмбөр сайн тоглодог байсан, тэгээд 100 хүүхэд бөмбөр тоглуулж сургах даалгавар надад өгч байлаа. Энэ даалгавраа биелүүлээд "100 хүүхдийг бөмбөр сургасан сурагч” гээд Бодоош гуай "Пионерийн үнэн” сонинд 1967 онд зурагтай минь гаргаж байсан түүхтэй. Тавдугаар ангидаа 18 дугаар сургуулийн Пионерийн удирдагч Эрдэнэбаатар багш минь намайг бүлгэмийн зөвлөлийн гишүүн болгоод, дараа нь дарга болгочихлоо. Тэгээд пионерийн байгууллагад илтгэл рапорт өгдөг сурагч болчихсон юм. Ажилчны районы сурагчдын нэгдсэн жагсаалыг Хүүхдийн парк дээр хийхэд Нүдэнхүү даргад рапорт өгч байсан сурагчдын нэг нь би байсан юм.

-Хуучин цагт сургуулиуд дээр сурагчдын зөвлөлгээдхүүхдүүдээ"айлгадаг” нэг алба байсан шүүдээ. Сурагчдынзөвлөлийнажилдхэроролцов, табагадаа?

-52 дугаар сургууль шинэ байгуулагдсан арван жилийн сургууль байсан. Энэ сургуульд ирээданхных ньсурагчдын зөвлөлийн даргаар сонгогдсон. Бодвол, сургуулийн захиргаанаас намайг ингэж сонгож байсан байх.

Сурагчдын зөвлөлийн нэг ажил нь ангиудын ариун цэврийг шалгаж оноо тавих. Тухайн үед манай ахлах ангийнхан намайг ороод ирэхээр гутлын алчуураа гэртээ мартчихаагүй байгаа гэж зарим нь сандардаг байсан гэдэг юм. Одоо ч гэсэн энд тэнд хааяа уулзахаараа хамт суралцаж байсан үеийнхэн маань "Гутлын алчуур шалгахгүй юм байгаа биз дээ” гэж хошигноцгоодог юм.

 

Багийнхаа ахлагч, төвийн тоглогч нь байлаа

 

-Таныг сургуульд байхдаа цанаар гулгадаг тамирчин байсан гэж хамт сурч байсан хүүхэдчиньярьжбайсан?

-Намайг 18 дугаар сургуульд байхад Даваасамбуу, "улаан” Бямбаа гээд цанын мундаг багш нар байсан юм. Багшийнхаа нөлөөгөөр цанын спортыг сонирхон хэсэг хичээллэсэн. Хотын сургуулиудын аварга шалгаруулах цанын тэмцээнд бэлтгээд бүр Хандгайтад байрлаж байлаа. Яах аргагүй цана бол миний анхны спорт.

-Цанаар анх хичээллэсэн атлаа та одоо сагсан бөмбөгийнспортынмастерболчихсонбайдаг?

-5-6 дугаар ангиасаа цанын спортоо орхиод сагсан бөмбөг сонирхож хичээллэж эхэлсэн. Спортод дуртай болоход цанын нөлөө их байсан. Сагсан бөмбөгөөр чамгүй амжилт гаргасан. Манай 52 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн баг чинь "Хөдөлмөр” нийгэмлэгийн аварга болж байсан. Би төвийн тоглогч, багийн ахлагч нь байлаа. Улсын аваргын мөнгө, хүрэл медальтай, Бүх ард түмний спартакиадын тэмцээнүүдэд идэвхтэй, амжилттай оролцдог байсан. Ажилчны районы одоогоор бол Хан-Уул дүүргийн "Хөдөлмөр” нийгэмлэг гэж байхад 52 дугаар сургуулийн баг чинь урдаа барьдаг шилдэг нь байлаа. Манай багийнхан гэхээр спортын мастер Наранцэцэг, Эрдэнэцэцэг Алтанцэцэг Оюунцэцэг, Эрдэнэчимэг гээд олон мундаг сагсчин охид байлаа.

-Одоо таны нэрэмжит тэмцээн гээд болж байна,хэдэн жилийн өмнөтаАмериктмонголчуудынсагснытэмцээнзохионбайгуулжбайсан. Сагсанбөмбөгөөорхисонгүйөдий хүрчбайнааадаа?

-Тийм шүү, оюутан болоод сургуулийнхаа болон их сургуулиудын хооронд болдог тэмцээнүүдэд байнга оролцдог байсан бол ажлын талбарт гараад байгууллагуудын, хотын гээд олон тэмцээнд өрсөлдсөн. Одоо боломжтой үедээ ахмадуудын тэмцээнд оролцдог.

Америкт очоод нэг зүйлийг олж харсан. Тэнд олон монгол залуу ажиллаж амьдарч байна. Тэд маш цөөхөн уулзацгаадаг. Тиймээс Америкт байгаа монголчуудын уулзах нэг цэг нь болгож сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Америкт байхад миний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн Нью-Йорк хотод болоод, тэнд байдаг залуучуудыг цуглуулаад шагнал мөнгийг гаргаад дуртай спортоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явдаг байсан. Вашингтон хотод америкийн монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг хийхэд хүмүүс маш идэвхтэй сайн зохион байгуулж оролцдог байсан.

Сагсан бөмбөгөө орхихгүй тууштай олон жил явж, энэ спортын хөгжүүлэхийн төлөө өөрийн хэр чадлаараа зүтгэснийхээ үр дүнд спортын мастер цолыг хүртсэн байх.

-Бид хоёрын яриа спорт руу нэлээд хазайгаад явчихлаа. Тамирчин охин Үржинбадам урлагийн арга хэмжээний гол хүн байсан байх. Сурагч нас гэдэг урлагийн үзлэгээс эхлээд урлаг соёлын арга хэмжээгээр дүүрэн байдаг даа?

-Урлаг, спортын тал дээр нэлээн идэвхтэй хүүхэд байсан. Би эхлээд ангийнхаа урлагийнн үзлэгийн хөтлөгч байлаа. Сүүлдээ сургуулийнхаа урлагийн үзлэгийн хөтлөгч болсон. Нэг жил бүр устай аягануудаар хөгжим тоглож байснаа санадаг юм. Хөтлөгч хийж байснаа эргэж ороод хөгжим тоглоод л. Одоо тэгж аягатай уснаас аялгуу гаргаж чадахгүй байх аа.

 

Цэрмаагийн дүрдтоглоод даашинз урладаг ажлаа "мартсан”

Ч.Үржинбадам: Богд уул, хатан Туул хоёргүйгээр Улаанбаатарыг төсөөлөх аргагүй


 

-Та урлагийн сургууль төгссөн хүн. Тодруулбал, Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг. "Нэг ангийн хоёр” кино таныг ийм сонголт хийлгэчихсэнүү?

-Би уг нь хувцасны загвар зохион бүтээгч болох хүсэлтэй байсан. Өөрөө ч үүндээ сонирхолтой. Эрээн даавуунуудаар өөртөө болон дүү нартаа янз бүрийн палааж оёод л. Үеийнхээ охидуудад байхгүй өнгө, загвартай палаажийг хийгээд өмсчихдөг байсан юм. Харин Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин агсаны найруулж, 1974 онд дэлгэцнээ гарсан "Нэг ангийн хоёр” киноны Цэрмаагийн дүрд тоглоод нөгөө даашинз урладаг ажлаа "мартсан” гэх үү дээ. Энэ кинонд тоглох хүүхдүүдийг хотын сургуулиудаас шалгаруулж аваад. Би пробонд орж, тэнцээд хүүхэд ахуйн дүр төрхөө дэлгэцнээ мөнхөлж үлдээх завшаан тохиосон. Энэ нь миний мэргэжлийн сонголтыг өөрчилж, Багшийн дээдийн кино драмын ангид орчихсон хүн. Бурханы оронд заларсан урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин багш маань кинонд тоглосон хүүхдүүдийг урлагт ороход хувь нэмрээ оруулсан хүн.

-Х.Дамдин найруулагчаар дамжаад Кино драмын ангидорохдоо хэний шавь болов?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэн, гавьяат жүжигчин Маамхүү багштай манай кино драмын ангийн оюутан даа, би. Чадалтай, чадвартай уран бүтээлч олонтой анги байлаа. Ангийн дарга маань өдгөөгийн ардын жүжигчин П.Цэрэндагва ах. Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Б.Батзаяа, урлагийн гавьяат зүтгэлтэн Ө.Нарангэрэл нар манай ангийнх. "Мандухай сэцэн хатан” кинонд тоглодог Энхтуяа, жүжигчин Кармаа. Цэгмэд эгч, "Сити” их сургуулийн захирал Байгальмаа гээд одоо бүгдээрээ соёлын тэргүүний ажилтан болцгоочихсон байна. Бид 1974 онд ороод 1978 онд төгссөн. "Эрхүүгийн үдэш” гэдэг жүжгээр манай ангийнхан Хүүхэд залуучуудын театрт дипломоо хамгаалж байсан юм. Дипломын ажлын гол дүрд "Моторын дуу” киноны Бямбацогт болон Ц.Төмөрбаатар Энхтуяа нар маань тоглож байлаа. Гэхдээ, дипломын ажил байсан учраас хүн болгон өөрийн үүрэг оролцоотой. Би гэхэд туслах дүрд тоглож байсан.

-Драмын ангиа төгсөөд шууд эвлэл рүү явчихсан уу?

-Миний багш Ягаан Гажид нэрээрээ Монголын ард түмэнд хайрлагдсан сайхан хүн Цэнд-Аюуш. Энэ хүнтэй багш шавь болсон нь "Монгол кино” үйлдвэрийн ажилтай минь холбоотой. Сургуулиа төгсөөд хөдөлмөрийн талбарт гарахдаа "Монгол кино” үйлдвэрийн дууны ангид хуваарилагдсан юм. Кинонд дуу оруулах ажил хийж, Ягаан Гажид гэдэг хүний шавь болсон хэрэг. Энд ажиллаж байхад кино үйлдвэрийн эвлэлийн үүрийн дарга Отгон эгч намайг үүрийнхээ товчооны гишүүнээр сонгоод оруулчихсан. Нэгэнт ийм сонгуультай болчихоор эвлэлийн ажилд хүссэн хүсээгүй оролцож таарна. Кино үйлдвэрт байхад эвлэлийн удирдах байгууллагаас шалгалт ирлээ. Шалгалтын комиссын гишүүн байсан, гавьяат багш Ц.Төвшинтөгс намайг "Чи жинхэнэ эвлэлийн хүн, тэр дундаа үзэл суртлын хүн байна. Үзэл суртлын хэлтэст ажиллах хэрэгтэй” гэж ятгаад. Бас гадаадад сургуульд явуулна, залуу хүн мэдлэг боловсролоо дээшлүүлэх ийм боломжийг алдаж болохгүй, сурах хэрэгтэй гээд л. Тэр үгэнд нь автаад гэх үү, эвлэлийн ажилтан болчихсон доо.

-Харин амлаж байсан сурах боломжуудаа танд олгосон уу?

-Сүхбаатар дүүргийн ХЗЭ-ийн хорооны Жамбалдорж, Пүрэвээ дарга нар намайг үзэл суртлын хэлтэст хүлээж авч манай дүүрэг олон түмэнд хүрсэн ажлаараа улсад тэргүүлж, анх удаа хилийн дээс алхахдаа 1980 онд Москвагийн зуны 22 дугаар олимпийн төлөөлөгчөөр явж байсан маань мартагддаггүй юм. Герман улсад Германы чөлөөт залуучуудын эвлэлийн дээд сургуульд сурсан. Энэ маань анхны "Найм дахь гараг” чөлөөт цагийн төвөөс зохиосон олон шинэлэг ажлыг удирдан зохион байгуулахад нөлөөлсөн.

 

Кондукторгүй үйлчилгээ, үлгэр жишээ автобусны буудалтай болох ажлыг эхлүүлж байлаа

 

-Автобус баазын эвлэлийн хорооны дарга болсон нь мөн л эвлэлийн байгууллагаас өгсөн томилолт уу?

-Тийм ээ, эвлэлийн илгээлт өвөрлөж, 1984-1988 оны хооронд Автобус комбинатын нэгдсэн эвлэлийн хорооны даргаар томилогдож очиж байсан. Намайг очиход Автобус комбинатын даргаар Дашцэрэн, намын даргаар Энэбиш гуай нар ажиллаж байсан юм. Автобус комбинат залуус олонтой байсан учир залуучуудын байгууллага болох эвлэл нь гурван салбартай. Гурван салбараа нэгтгээд нийтэд нь би удирдана. Тиймээс Эвлэлийн нэгдсэн хорооны дарга гэж нэрлэж байсан юм. Энэ ажил маань Улаанбаатар хотынхоо хөгжилд шинэ, анхдагч ажлуудаараа хувь нэмрээ оруулах боломж олгосон.

-Чухам ямар ажлууд байв?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд Монголданхудаа кондукторгүй үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Хүмүүсийг тасалбараа өөрсдөө аваад явдаг болгохын тулд сугалаатайгаар хийж байсан юм.

Автобусны үлгэр жишээ зогсоолуудыг тохижуулж байлаа. Автобусны буудлуудыг тохь тухтай болгох ажлыг дөрөвдүгээр дэлгүүрийн буудал дээр эхэлж хийсэн юм. Залуустайгаа шөнөөр хонож ажиллаад бас хийсэн ажлаа манаад л, гоё харагдуулах гэж эвлэлийн тэмдгээ зурж гоёод л. Бидний энэ ажил Улаанбаатар хотын автобусны зогсоолууд өнөөгийнх шиг болох гараа нь яах аргагүй мөн байсан гэж боддог юм.

Залуус олонтой газар учраас ажил мэргэжлийн уралдаанаас эхлээд тээврийн салбарын томоохон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг байсан. Автобус комбинатад дөрвөн жил ажилласан хүн чинь тээврийн салбарт шинэ хүн биш байгаа биз дээ. Одоо усан зам тээвэр аялал жуулчлал чиглэлээр ажиллаж байна.

-Усан замын тээвэр Монголд үүсч хөгжөөд хэр удаж байгаа салбар вэ?

-Монгол Улсын усан замын тээвэр гэхээр уг нь 1910 оноос далайн аялал эхэлсэн байдаг. Гэхдээ 1956 онд албан ёсоор Монгол Улс дагнан ажиллаж анхны захирал гавьяат тээвэрчин Чадраабал капитан байсан тэр үеэс эхэлсэн гэж үздэг юм. 2016 оны долдугаар сарын 1-нд Монгол Улсад усан замын тээвэр үүсч хөгжсөний 60 жилийн ой болно.

Миний хувьд 2006 оноос энэ салбарт ажиллаж байна. "Номин холдинг" компани "Хөвсгөл усан зам” компанид томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийснээрээ усан замыг аялал жуулчлалтай холбон хөгжүүлж чадлаа. Одоо "Сүхбаатар” хөлөг онгоц Хөвсгөлийг зорьсон аялагч, жуулчдын очих дуртай, үзэх ёстой газрын нэг болж чадсанд баяртай байгаа. Монголд усан онгоцыг удирдаж ажиллаж байгааанхныэмэгтэй захирал гэдгээрээ би анхдагч болчихоод байгаа хүн. Онгоц аялах явцад уран бүтээлийн ажил маань ч үргэлжилсээр байдаг.

Эвлэлийн байгууллагад ажиллаж байхдаа аялал жуулчлалын ажил руу орж байсан юм. "Залуучуудын Холбооны Аялал жуулчлалын товчоо”-ны шугамаар Улаан-Үүд, Польш,Чех улсад олон аялал зохион байгуулж байлаа. Нийслэлийн шилдэг залуучуудын аяллын зохион байгуулагч удирдагч байлаа. Залуу насандаа хийж байсан энэ туршлага маань "Сүхбаатар” усан онгоцны аялал үйл ажиллагааг удирдаж ажиллахад ч дэм тус болж байгаа. Онц тээвэрчин, аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулахдаа одоо хийж байгаагаас гадна, өмнө хийж байсан ажлыг маань үнэлж байна гэж бодогдож байсан.

 

Ажилласан таван салбартаа тус бүрт нь тэргүүний ажилтан болсон байна

 

-"Нэг ангийн хоёр” кино 40 жилийнхээ ойг өнгөрсөнжилтэмдэглэжбайсан. Тэгэхээртаныурлагтайхолбогдсонзамналчбас 40 жилийнтүүхээбичижбайнагэсэнүг. Энэ хугацаанд урлаг, соёлын чиглэлээр хийсэн ажлаа товч тоймловол?

-Аливаа ажлыг амжилттай зохион байгуулдаг болоход эвлэлийн ажил намайг сургасан. Санаачилсан, хийсэн, зохион байгуулсан ажлууд маань ихэнхдээ соёл урлагтай холбоотой. Эвлэлийн Төв хороонд байсан Ганбат ахтай хамт улс төрийн дууны 1, 2, 3 дугаар наадмыг зохион байгуулж байлаа. Энэ наадмуудаар дамжин урлагийн замд хөл тавьсан олон дуучин, уран бүтээлч, хамтлаг бий. Чех-Монголын залуучуудын наадмыг зохион байгуулж, Прага хотод очиж ажиллаж байлаа, Эрдэнэт хотод болж байсан Орос-Монголын залуучуудын анхны наадам гээд соёл урлагийн олон томоохон арга хэмээн дээр ажилласан.

Монголын анхны "Гоёл” наадмыг бүр хөтөлж байлаа. Уг нь бол "Гоёл” наадмыг зохион байгуулж байлаа. Хөтлөгчөөр нь гавьяат жүжигчин Батцэцэг ажиллана гээд яриад товлочихсон байсан юм. Гэтэл найз маань киноны зураг авалтад явчихаад ирж амжихгүй болчихлоо. Тэгээд бусдадаа хөөгдөх шахам гараад өөрөө хөтлөж байсан. Үүний дараа 1989-1993 он хүртэл уг наадмын хөтлөгч, зохион байгуулагч хийж байлаа.

"Майкл Жексоныг хэн сайн дууриах вэ”,”Жанет Жексон шиг хэн сайн бүжиглэхвэ”, "Чарлиз Чаплинийг хэн сайн дууриаж чадах вэ” шоунууд, Энэтхэг дуу, бүжгийн тэмцээн, "Ээжийн бүүвэйтэй хорвоо”, "Аавуудын баяр”, "Ихрүүдийн баяр” Удмын заяа” гээд олныг дурдаж болно.

Ерөнхийдөө зохион байгуулсан, найруулсан, хөтөлсөн арга хэмжээ, шоу, хүндэтгэл, ёслол, уралдаан, тэмцээнүүдээ жагсаагаад үзэхээр 400 гаруй болж байсан. Гурван удаа уран бүтээлийн цэнгүүнээ хийж, гурван ном гаргаж, найман DVD, дууны нэг цомог гаргаж. Хүн хийсэн ажилтай, дурсах зүйлтэй байх сайхан шүү дээ.

-Монголдоо анх удаа хийж байсан ажлууд гэвэл?

-Анхдагч олон доо. "Ээжийн бүүвэйтэй хорвоо”, "Аавуудын баяр”, "Ихрүүдийн баяр” маань бүгд анхдагч.

Элчин сайдын яамдтай нь хамтран хийсэн шоунууд бүгд анхных байсан. "Майкл Жексоныг хэн сайн дууриах вэ”,”Жанет Жексон шиг хэн сайн бүжиглэхвэ” шоу-уралдааныг хийхэд Америкийн, "Чарлиз Чаплинийг хэн сайн дууриаж чадах вэ”-г Английн Элчин сайдын яамдтай хамтран хийсэн нь хүүхэд залуучуудын сонирхол татсан арга хэмжээ болж байлаа. Зураг бичлэгүүд надад бий.

Энэтхэгийн Элчин сайдын яамтай хамтран таван жил дараалан Энэтхэг дуу, бүжгийн тэмцээнийг хийж байсан.

-Олны таашаалд нийцсэн, олон жил тасралтгүй үргэлжилж байгаа гэхээр "Ээжийн бүүвэйтэй хорвоо”, өөр…?

-"Ээжийн бүүвэйтэй хорвоо”, "Ихрүүдийн баяр” хоёр маань чацуу, өдгөө 25 жилийн түүхтэй. "Аавуудын баяр”-ыг 15 жил хийсэн байгаа. "Дархан бэр”-ийн ёслолыг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Америкт, Хөвсгөлд ажиллаж байгаад хоёр жил завсарласан чинь хүмүүс утасдаад хэзээ болохыг асуугаад байсан. Бас сэтгэлд хүрсэн сайхан арга хэмжээнүүдээ манай энд ирж хийгээч гэсэн урилга ч бишгүй ирдэг.

-Та хэдэн оны соёлын тэргүүний ажилтан бэ?

-1993 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болсон. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг маань булган сүүлтэй, таван салбарын тэргүүн, "Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гээд араасаа олон сайхан шагнал дагуулсан.

Монголын ихрүүдийн холбоо 25 жилийнхээ ойг 2015 оны тавдугаар сарын 1-нд зохион байгуулахад аймаг, сумаас 500 гаруй ихрүүд цугласан. Хамгийн залуу ихэр нь гурван сартай, ахмад нь 89 настай байсан. Монголын ихрүүдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. "Ихрүүдийн баяр” манай холбооны үйл ажиллагааны нэг хэсэг. Манай холбоо ихэр хүүхдүүдийн тэр дундаа гурван ихэр хүүхдэд үзүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээ хангалтгүй байгаа асуудлыг хөндөж, сайжруулах талаар төр, засгийн байгууллагуудад олон удаа хандаж, санал санаачилга гаргаж, хуулийн төсөлд тусгуулах талаар ажилласан. Оюутан ихрүүдийн сургалтын төлбөрт ч анхаарах цаг болсон. Хөдөлмөр-нийгэм хамгааллын тэргүүний ажилтан болсон нь Ихрүүдийн холбооны чиглэлээр хийсэн ажлыг маань үнэлсэний илрэл байх. Урлаг, спорт, тээвэр, аялал жуулчлал, хөдөлмөр-нийгмийн хамгааллын гээд өөрийнхөө голлож ажилласан таван салбартаа тус бүрт нь тэргүүний ажилтан болсон. Таван салбартаа тодорхой хэмжээнд үр дүнтэй ажилласны маань үнэлгээ юм уу даа.

 

Дэлхийд алдартай10 гаруй музейгВашингтондл үзнэ

 

-Та гэр бүлээрээ Европ, Америкт ажиллаж, амьдарч байсан. Ер нь дэлхийн хэр олон хотод очиж үзэв?

-Улсын тухайд бол, хэдэн жилийн өмнө нэг тоолж үзэхэд 16 орон болж байсан. Харин хотууд гэхээр үүнээс олон гарна. Зөвхөн Америкт байхдаа 14 хотоор нь аялсан. Тэнд байхдаа Монголынхоо хамтлаг, дуучдын 20-иод тоглолтыг зохион байгуулсан учраас ингэж олон хотоор аялсан хэрэг.

-Америкийн хотуудаас зөвхөн нэгийг нь сонгоод аял гэвэл ямар хотыг сонго гэж зөвлөх вэ?

-Вашингтоныг. Үзэх сонирхох зүйл хамгийн ихтэй хот. Дэлхийд алдартай 10 гаруй музейг Вашингтонд л үзнэ шүү дээ. Бас нам гүмхэн ч юм шиг, ер нь л сэтгэл татсан сайхан хот.

-Харин төрөлх хот Улаанбаатарынхаа ямар газарт сэтгэл татагдах юм?

-Бага байхдаа аав, ээж дүү нартайгаа амралтын өдрүүдээр очиж амардаг байсан болоод ч тэрүү Богд уул сэтгэлд ойрхон. Ер нь Богд уул, хатан Туул хоёргүйгээр Улаанбаатарыг төсөөлөх аргагүй. Хотын маань нэрийн хуудас-брэнд нь. Энэ хоёр брэндээ улам үнэ цэнэтэй болгохын тулд илүү ихийг хийх ёстой гэж боддог.

-Аав ээжийн тань нутаг болохоор та чинь Увс, Хөвсгөлийн нутгийн зөвлөлийн ажил гээд явчихдагбайх нь?

-Хэдийгээр би өөрөө Улаанбаатар хотод төрсөн, хотын уугуул иргэн ч гэлээ, аав ээжийнхээ төрсөн нутаг, төрсөн сумынхантай ойр, дөт сайхан холбоо харилцаатай байдаг хүн. Тиймээс зарим хүн надаас "Чи чинь яг Хөвсгөлийнх юм уу, Увсынх юм уу” гэж асууж байсан тохиолдол олон бий.

-Улаанбаатар дахь нутгийн зөвлөлүүд ер нь яаж ажиллаж, орон нутаг уугуул сум аймагтайгаа хамтарч ажилладаг бол, таны оролцдог хоёр нутгийн зөвлөлийн жишээн дээр харж байхад?

-Ер нь өвөг дээдсээ, угсаа гарлаа мартаж болохгүй, бас түүнээс саланги ангид байна гэж байхгүй шүү дээ. Сүүлийн үед хараад байхад над шиг аав, ээжийнхээ төрсөн нутаг, сумын нутгийн зөвлөлийн ажилд оролцдог улс олон болсон байна билээ. Ялангуяа залуучууд олон болсон, тэдэнд аав ээж, эмээ өвөөгийнхөө нутгийн талаар, өвөг дээдсийнхээ тухай мэдэж авах гэсэн хандлага улам бүр нэмэгдэж.

Миний тухайд өөрийнхөө чаддаг бүхий л зүйлээр Хөвсгөлийн Галт болон Увсын Тариалан сумынхаа нутгийн зөвлөлийн ажилд тусладаг оролцдог. Цагаан сар, шинэ жилийн баяр, ойн баярын тоглолтыг зохион байгуулахаас эхлээд нутгийн зөвлөлийнхний урлаг, спортын тэмцээнүүдэд төрөөгүй ч гэсэн төрсөн юм шиг л оролцдог доо. Галт, Тариалан сумын оюутнуудыг холбоогоо байгуулахаас нь эхлээд туслаж дэмжиж, сагсан бөмбөгийн спортын мастер хүний хувьд сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж байсан. Сүүлдээ бүр "Спортын мастер Ч.Үржинбадамын нэрэмжит тэмцээн" болоод явчихсан.

Хөвсгөл аймгийн "Хөх сувд” наадмын соёл урлагийн оны шилдэг, Увс аймгийн шилдэг төрийн бус байгууллагын удирдагч шагналын эзэн болсон.

-Таны хэлэх дуртай хамгийн сайхан үгээр ярилцлагаа өндөрлөе?

-Сэтгэл зүрхэнд гуниг тээлгүй
Сэргэлэн цовоо явах сайхан.
Сайхан бүхнийг хүмүүст бэлэглэн
Санасан бүхэн бүтэх сайхаан гэж би хэлэх дуртай. Энэ үгээрээ "Улаанбаатарын сонин”-ы уншигчдадаа сар шинийн мэнд хүргэе.

 

 

 

 Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин"


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх