Гол мэдээ Нийгэм

Ц.ГАНЦЭЦЭГ: ӨНГӨРСӨН ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ХҮНИЙ ТОО 4000-ААР НЭМЭГДСЭН

Сүүлийн үед иргэдээс ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн ч мөнгө нь орж ирэхгүй байна гэсэн бухимдал нэлээд гарах болсон. Тиймээс чухам ямар шалтгаанаар хүмүүс тэтгэмжээ авч чадахгүй байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.  

-Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хүн хэр олон байгаа вэ? 

-Ажилгүйдлийн тэтгэмж бол нийгмийн даатгалын томоохон үйлчилгээний нэг. УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиар энэ онд бид ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй. 

Нийгмийн даатгалын байгууллага энэ оны эхний арван сарын байдлаар  ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 158.7 тэрбум төгрөгийн тэтгэмжийг бүрэн олгосон. Харин эдийн засгийн нөхцөл байдал, зарим ажил олгогч шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар аравдугаар  сарын ажилгүйдлийн тэтгэмжийг 3626 хүнд олгохоор хүлээгдэж байна. Эдгээр хүмүүсийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлоготой уялдуулан энэ долоо хоногоос үе шаттай шийдвэрлэнэ.

-Тэтгэмж авахаар хүсэлт гаргах хүний тоо, тэтгэмжийн хэмжээ өссөнтэй холбоотой юу?

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 4000 гаруй хүнээр нэмэгдсэн. Ажилгүй болж байгаа хүний тоо ч бас харьцангуй өсөх хандлагатай байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ ажилгүй болсон даатгуулагчийн сүүлийн есөн сард авсан цалин хөлстэй шууд хамааралтай. Энэ жилийн хувьд төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн, аж ахуйн нэгжүүд мөнцалингаа нэмсэн, дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсон. Эрдгээр нь тэтгэмж бодох дундаж цалинд тооцогддог учраас тэтгэмжийн хэмжээ харьцангуй өндөр гарч байгаа. 

Нийгмийн даатгалын байгууллагад өнөөдрийн байдлаар 61 мянган ажил олгогч,  1,2 сая ажилтан бүртгэлтэй. Үүнээс 160 орчим мянга нь сайн дураар даатгуулагч, бусад нь албан журмаар даатгуулж байгаа.  Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас 35 мянга нь тодорхой хэмжээний шимтгэлийн өртэй байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажил олгогч ажилтныхаа цалинг олгоод тухайн сарын шимтгэлийг нь сардаа багтааж төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ сарын тайлан мэдээг дараа сарын 5-ны дотор өгөх ёстой юм. Гэтэл  ажил олгогчид шимтгэлээ хуулиар тогтоосон хугацаанд бүрэн биш  хэсэгчилж төлөх, зарим нь бүр огт төлөхгүй байгаагаас шалтгаалаад өнгөрсөн сард гэхэд600 гаруй тэрбум төгрөгийн шимтгэлийн өр үүссэн. Шимтгэл бүрэн төлөгдөхгүйгээс даатгалын сангуудынорлого бүрдэхгүй хүндрэл учирдаг. 

-Ажилгүйдлийн даатгалын сангаас ямар журмаар тэтгэмж олгодог вэ?

 -Ажилгүйдлийн даатгал бол даатгалын онцлог төрөл юм. Учир нь хамгийн бага хувь хэмжээгээр буюу ажил олгогч нийт цалингийн сангаасаа 0,5 хувиар, ажилтан 0,2 хувиар тооцон шимтгэл төлж сангийн орлогыг бүрдүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж олгох боломж бий болдог. Тэтгэмжийн хэмжээ сүүлийн есөн сарын дундаж цалингийн 50 хувиас эхэлдэг бөгөөд ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөнөөс үл хамаарна. Нийтдээ 24 сар шимтгэл төлсөн, үүнээс ажилгүй болохын өмнөх есөнсард нь тасралтгүй төлсөн даатгуулагч хуульд зааснаар ажлын 76 өдрийн тэтгэмж авах эрхтэй. Үүнийг хуанлийн хоног руу шилжүүлэхэд гурав орчим сар бөгөөд тэтгэмжийг сард нэгээс доошгүй удаа олгох хуулийн зохицуулалттай. Тодруулбал, есдүгээр сард тэтгэмж авах хүсэлтээ гаргасан даатгуулагчийн мөнгийг 9, 10, 11 дүгээр сард, аравдугаар сард хүсэлт гаргасан бол 10, 11, 12 дугаар сард олгохоор хуваарь гардаг. Энэ хуваарийн дагуу олгоод явж байна.  Гэхдээ мэдээж сангийн орлогоос шууд хамаарах учраас аль болох шимтгэл төлүүлэх, өрийг барагдуулах тал дээр анхаарч ажиллаж байна. 

-Аравдугаар сард хүсэлтээ гаргасан хүмүүсийн мөнгийг хэзээ өгөх вэ?

Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс 21 аймаг, есөн дүүрэгт төвлөрч байгаа ажилгүйдлийн даатгалын санд орлого орох бүрт санхүүжилтийг нь өгөөд явдаг. Энэ зарчмаар зарим аймаг, дүүрэг тухайлбал, Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Булган аймагт аравдугаар сарын тэтгэмжээ өгчихсөн байгаа.

Аравдугаар сарын 1-нээс шинээр ажилгүй болоод манайд хүсэлт гаргасан хүн арваннэгдүгээр сарынхтай нийлээд 4675 байна. Үүнээс 3626 нь аравдугаар сард хүсэлтээ өгсөн. Эдгээр хүмүүсийн тэтгэмжийн бодолт хийгдсэн, хуваарь үүссэн байгаа. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нийтдээ 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НДЕГ-аас аймаг, дүүргүүдийн нийгмийн даатгалын байгууллагуудад хуваарилсан. Тэгэхээр энэ мөнгө хүсэлтээ гаргасан даатгуулагчдын дансанд орох боломж бүрдсэн гэсэн үг.

-Ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийг даатгалын өөр бусад үйлчилгээнд зориулах боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Нийгмийн даатгалын сан тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн дөрвөн төрөлтэй, бүгд даатгуулагчийн хуулиар тогтоосон тодорхой хувиар төлсөн шимтгэлээс бүрдэнэ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалт бусаар зарцуулахыг хориглосон. Тэгэхээр ажилгүйдлийн даатгалын сангийн орлогыг өөр төрлийн зүйлд зарцуулах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. 

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected