Нийгэм

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монголын ахмадын холбооноос салбар яаманд ирүүлээд байгаа 7 заалт бүхий шаардлагын талаар, өндөр насны тэтгэврээ нэмүүлэхээр шаардаж байгаа ахмадуудын тухайд, яамны зүгээс шаардлагын хариуг хангаж ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Монголын ахмадын холбооны удирдлагууд “өндөр насны тэтгэврийг хуульдаа нийцүүлж, жилийн инфляцын түвшингээс багагүй хувиар нэмэх хэрэгтэй байна” гэдгийг дуу нэгтэй хэлж байлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ахмадуудынхаа шаардлагыг ойлгож байна. Аль болох хуульд нийцүүлэн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмүүлэхийг анхаарч ажиллаж байна. Төсвийн төсөлд манай яамны зүгээс бол 10,3%-иар өндөр насны тэтгэврийг нэмүүлэх саналаа өгсөн. Гэвч нөгөө талд төсвийн боломжит хязгаар бид бүгдийг хязгаарлаж байна. Ямартаа ч ахмадуудынхаа нийгмийн нөхцлийг сайжруулахын тулд хичээж ажиллана” гэдгээ онцоллоо.

enkhmaa tse

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected