Бадрангуй урлаг Фото галерей

Урлаг судлагч О.Сосорын “Урлагийн түүх“ ном

Урлаг судлагч О.Сосорын “Урлагийн түүх” номын нээлтийг Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Mongol Art Gallery-д 2025 гуравдугаар сарын 8-нд болсон. Номын нээлтэд уран зургийн салбарын үе үеийнхний төлөөлөл оролцож, салбарын хувьд цөөхөн байдаг судлаачийн нэг болох О.Сосорын шинэ бүтээлийн шинэ хуудсыг эргүүлэлцлээ. 

Урлаг судлагч О. Сосор  энэхүү номдоо нэн эрт үеэс өнөөг хүртэлх дүрслэх урлагийн түүхэнд буй болсон олон төрөл зүйл, хэв маяг, урсгал чиглэлүүдийн алдартай бүтээлүүдээс сорчлон танилцуулсан байна. “Урлагийн түүх” номын өмнөтгөлийг бичсэн урлаг судлаач, доктор, профессор Б.Мөнхцэцэг ““Дэлхийн урлагийн түүхийг судалж ирсэн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжлийн он дарааллын дагуу 13 бүлэг, 57 сэдвийг боловсруулж, тэдгээрт холбогдох 1000 гаруй зургийг хавсаргасан нь анхны хэвлэлүүдээсээ (1999, 2006 он) илүү баялаг, шинэлэг, олон талт мэдлэг, мэдээлэл агуулсан бүтээл болжээ” гэж үнэлсэн байна. Мөн тэрбээр номын оршилд бичихдээ “Урлагийн түүхийн монгол хэл дээрх анхны ном хэвлэгдсэнээс хойш хориод жил өнгөрч ховор номын тоонд орсны дээр дүрслэх урлагийн түүхийг өргөн хүрээтэй эмхэтгэн боловсруулж бичсэн ном зохиол өнөөг хүртэл монгол хэлээр гараагүй байгаа тул оюутан сурагч, магистрант, докторантууд, уран бүтээлчид төдийгүй урлаг сонирхогчдын өсөн нэмэгдэж буй” цаг үед  эрин цагийн эрэлт хэрэгцээгээс үүдэн, нэмж баяжуулсан  бүтээл гарч байгаа нь чухал гэдгийг онцолжээ. Эх сурвалж: ubsonin.mn 

admin

About Author

Бусад мэдээ

Бадрангуй урлаг

Take a Look Back at the Most Absurd Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Бадрангуй урлаг

Will The Demo Crats Be Able To Online Gambling Ban Done!

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected