Нийгэм

Ө.БОДЬГЭРЭЛ: КАПИТАЛ, ЧИНГИС ХААН БАНКНЫ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД ТӨЛӨХ ӨРИЙГ БАРАГДУУЛАХ АЖЛЫГ 2020-2025 ОНД ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛЖ ИРСЭН

Капитал банк болон Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр болон Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд байршуулаад алдсан тухай асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тэтгэврийн нөөц сан, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга​Ө.Бодьгэрэлтэй ярилцлаа.

-Танай байгууллагын хувьд хэзээнээс эхлэн Капитал болон Чингис хаан банктай хамтран ажиллаж, мөнгөө байршуулж эхлэв?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банк ХХК-тай 2007 оноос Чингис хаан банктай 2009 оноос тус тус “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг.

-Гэвч хамтын ажиллагаа нэлээд хэдэн тэрбумын өр авлагын асуудал үүсгэсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Бодит өр авлагын тоо хэд байв?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарч тус банкинд Эрх хүлээн авагч томилсон. Улмаар тус банкинд байршиж буй нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг тооцоо нийлж, нэхэмжлэх өр төлбөрийг 104.2 тэрбум төгрөгөөр, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогын хамт тооцож нийт 103.57 тэрбум төгрөг, хоёр банкны нийт өр төлбөр 207.7 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох шүүхийн шийдвэрүүд гарсан.

-Өр төлбөр барагдуулах үйл явц хэр үр дүнтэй байгаа вэ?

-Өр төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор Улсын Их Хурлын 2020 оны тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүд гарсан. Банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлаар эрх бүхий байгууллагын үнэлгээ, мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг тус тус үүрэг болгосон.

Дээрх шийдвэрүүд гарснаас хойш буюу 2020-2025 онд жил бүр хоёр банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрийг тасралтгүй тодорхой мөнгөөр болон үл хөдлөх хөрөнгөөр төлүүлж ирсэн.

-Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн өр авлагыг барагдуулаад байна вэ?

-Хоёр банкны нийт өр төлбөр 207.7 тэрбум төгрөгөөс өнөөдрийн байдлаар 59.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлүүлж, 148.1 тэрбум төгрөгийн буюу Капитал банк 63.2 тэрбум, Чингис хаан банк 84.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

-Өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийг санал болгож байгаа гэсэн?

-Өр төлбөрийг барагдуулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч байна. Тухайлбал, нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт санал болгосон үл хөдлөх хөрөнгүүдийг судалж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр холбогдох шийдвэрийг гаргуулж нийт 33.7 тэрбум төгрөгийн 98 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан.

Үүнээс 12.0 тэрбум төгрөгийн 62 ширхэг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, 21.7 тэрбум төгрөгийн 36 ширхэг хөрөнгө үлдсэн. Үл хөдлөх хөрөнгийн заримд нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байна. Долоон объектийг 21 иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээг шинэчилж, нийт 260.0 сая төгрөгийн түрээсийн орлогыг холбогдох санд төвлөрүүлээд байна.

Мөн үлдэгдэл хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааны зарыг нийгмийн даатгалын цахим хуудас, өдөр тутмын сонин бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээгээд байна. Эдгээр хөрөнгийн мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлсэн тул сонирхож байгаа иргэн, аж ахуйн нэгж холбогдож мэдээллийг нь авах бүрэн боломжтой.

-Өр барагдуулахад төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлд арилжааны банкуудтай хамтран ажиллах, мөнгө байршуулах тал дээр шинэ зохицуулалт, зүйл заалт нэмэгдсэн үү?

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкинд байршлуулснаар алдсан асуудлыг дахин гаргахгүй, эрсдэлгүй, найдвартай, мөн үр өгөөжтэй байршуулах үүднээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тодорхой зохицуулалтууд тусгагдаад 2024 оноос эхлэн хэрэгжээд явж байна.

Тухайлбал, арилжааны банкинд мөнгө байршуулах бол Банкны тухай хуульд заасан системийн нөлөө бүхий арилжааны банкинд байршуулах, мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд дээрх үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус Олон нийтийн хяналтын зөвлөл, Мэргэжлийн хороо ажиллаж байна.

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах, эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдүүдийг тогтоосон уу?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах, эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргасан.

Улсын ерөнхий прокурорын газраас гомдлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн тул Капитал, Чингис хаан банктай холбоотой нэмэлт тайлбар, мэдээлэл, холбогдох материалуудыг тус газарт хүргүүлсэн.

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected