Гол мэдээ Нийгэм

АВСТРИД АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОН АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛ ИРГЭДЭД НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОН АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр, Элчин сайдын яамны ажилтнууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг, Тэтгэврийн даатгалын бодлого, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Бямбажаргал болон Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж, амьдарч байгаа болон өмнө нь ажиллаж байсан Монгол Улсын иргэд оролцов.

Уулзалтын үеэр Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд, Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн агуулга, хэрэгжилт, хамрах хүрээ, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тухайлбал, хоёр улсад шимтгэл төлж, ажилласан хугацааг нэгтгэн тооцох, тэтгэвэр тогтоох болон олгох, тухайн улсад ажилласан хугацаанд ногдох тэтгэврийг авахтай холбоотой зохицуулалтыг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Цахим уулзалтын үеэр дараах иргэд дараах асуудлаар тодорхой мэдээлэл, зөвлөмж авлаа. Үүнд:

• Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад ажилласан хугацаанд үндэслэн тэтгэвэр тус тусад нь тогтоолгох боломжтой эсэх;

• Хоёр улсад шимтгэл төлж, ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тухайн хоёр улсаас тэтгэвэр тогтоолгох нөхцөл;

• Монгол Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааны талаарх мэдээллийг Австрийн нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх боломж;

• Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн сайн дурын даатгалд анх удаа хамрагдах үед тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой зохицуулалт;

• Хуримтлалын тэтгэврийг ямар нөхцөлөөр авах боломжтой эсэх.

Монгол Улсын 2,700 орчим иргэн Бүгд Найрамдах Австри Улсад оршин сууж байгаагаас 1,900 орчим нь хөдөлмөр эрхэлж, 200 гаруй иргэн суралцаж байна. Харин Монгол Улсад Бүгд Найрамдах Австри Улсын 100 орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа юм.

Хоёр улсын хоорондын иргэдийн зорчих, ажиллаж хөдөлмөр эрхлэх, оршин суух хөдөлгөөн цаашид нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн нь иргэдийн нийгмийн хамгаалал болон тэтгэврийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой болж байна.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан давхардаагүй хугацааг нэгтгэн тооцох, холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Мөн тухайн улсад шимтгэл төлж ажилласан хугацаанд ногдох тэтгэврийг холбогдох зохицуулалтын дагуу авах нөхцөл бүрдэж, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах ач холбогдолтой.

Цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөөг тогтмол хүргэн ажиллахаар төлөвлөж байна.

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected