Өнөөдрөөс багш нар ажил хаяхаа зарласан. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлт ажил хаялтыг хэрхэн зохицуулах талаар заасан байдаг. Хөдөлмөрийн маргааныг сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилдаг.
Багш нарын ажил хаялт нь хөдөлмөрийн сонирхлын маргаан юм. Маргаан үүссэн тохиолдолд талууд зөвшилцөх ёстой. Хэрвээ зөвшилцөлд хүрэхгүй бол хоорондын зуучийг томилж, дараа нь арбитрыг томилон ажиллуулдаг. Хуулийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас арбитрыг өнгөрсөн даваа гарагт томилсон. Арбитр 10 хоног ажиллах юм. Ажил хаялтыг хэн ч хориглох ёсгүй. Хүний эрхийн асуудал.
Гэхдээ хуулийн хүрээнд процесс үргэлжлэх ёстой. Хэрвээ хуулийн дагуу ажил хаялт яваагүй бол үр дагавар нь сөрөг гарах эрсдэлтэй. Шүүх дээр маргаан очиж “Багш нар хууль бусаар ажил хаясан” гэж үзвэл ажил хаясан хугацаанд цалин, нэмэгдлийг олгох эсэх асуудал яригддаг. Хуулийн процесс ярихаар багш нарын ажил хаялтыг эсэргүүцэж байгаа мэтээр нийгэмд мушгин гуйвуулах тохиолдол байна. Энэ бол тийм биш юм. Харин ч хуулийн хамгаалалтад авч, мэдээлэл хүргэж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аубакир мэдээллээ
БАГШ НАР АЖИЛ ХАЯЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНААС АРБИТР ТОМИЛОН АЖИЛЛАЖ БАЙНА
