Гол мэдээ Нийгэм Улаанбаатарын сонин

Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаан өнөөдөр болж, боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудал, “Хотхоны бага сургууль” арга хэмжээний танилцуулга, барилга байгууламжийн зөвшөөрөл норм, стандартад нийцсэн эсэх тухай танилцуулгыг сонсож, өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл сонсжээ.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог. Тиймээс бид хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарсан бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Үүнд “Хотхоны бага сургууль төсөл”  чухал ач холбогдолтой. Энэ төслийн зохион байгуулалт, гүйцэтгэлийг нэн яаралтай хангуулан ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна” гэлээ. 

Мөн тэрбээр төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлого баримтална хэмээгээд  хүүхдийн сургуулийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно гэж мэдэгдлээ. Ингэхдээ нийслэлийн Боловсролын газар нийлүүлэлтийн чанар, стандартад хяналт тавьж, сурагчдын үдийн хоолыг чанартай байлгах тал дээр бүрэн хүчин чадлаараа анхаарч ажиллахыг анхааруулсан юм.

admin

About Author

Бусад мэдээ

Улаанбаатарын сонин

Boxed Water Partners With Consumer at Creativity

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected