Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Архангай аймгийн Нийгмийн даатгалын газарт ажиллан албан хаагчидтай уулзалт хийж, Нийгмийн даатгалын байгууллагын 2025 оны зорилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэхүү уулзалтаар дараах чиглэлийг өглөө.
✓ Хууль тогтоомжийг, чандлан сахих;
✓ Бүх түвшний удирдлагууд, удирдлагын манлайллыг үзүүлж ажиллах;
✓ Ажил олгогч, ажилтан, даатгуулагч, тэтгэвэр, тэтгэмж авагч, харилцагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх;
✓ Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, сахилга бат, ёс зүйн хэм хэмжээг дээдлэх;
✓ Нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг болно.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Нийгмийн даатгалын үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоо хамгийн чухал гэдгийг онцлоод тулгамдаж байгаа асуудлаа нийтээрээ хэлэлцэж, шийдвэрлэх гарц шийдлийг олж, байгууллагын үйл ажиллагааг нэг шат ахиулахын тулд хамтын хүчээр ажиллахыг уриаллаа.
