Нийгмийн даатгалын сангийн 2024 оны нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитын нээлтийн үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон даргын зөвлөлийн гишүүд, Үндэсний аудитын газрын аудитын баг оролцлоо.
Уулзалтын үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн онцлог болон 2025 оны зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулав.
Үндэсний Аудитын газраас тэтгэврийн нэрийн данс болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн удирдаж байгаа талаар тодруулж, холбоотой асуудалд холбогдох газрын дарга нар хариулт өгч, мэдээлэл солилцов.