“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал-2” төслийн хүрээнд хэрэгжиж буй Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр Улаанбаатар хотын 3 дүүрэгт амжилттай хэрэгжиж, олон өрхийг үйлдвэрлэгч болгон төлөвшүүлсэн.
Цаашид эдгээр өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг тогтвортой хөгжүүлэх, дараагийн түвшинд ахиулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй санамж бичиг байгууллаа.