Суурин соёл иргэншилтэй хөгшин Европын хотууд газар нутгийн хэмжээнээс шалтгаалаад ихэвчлэн нэлээд шигүү, аливааг таруу бус авсаархан шийдэлтэй байхаар зохион байгуулсан байдаг. Тэгээд ч хэдэн зуунаар яригдах өндөр настай хуучин хотуудыг тэлэх боломж хомс, дээр нь байгаль газар зүйн хязгаарлагдмал байдал буюу өндөр уул, далай, тэнгис, гол мөрний онцлог ч нөлөөлдөг.
Европын хотуудын газар нутгийн дундаж хэмжээ 300-500 ам.км. Хамгийн том нь Туркийн Истамбул. Тус хот Европ, Ази гэсэн хоёр тив дамнасан 5461 ам.км газар нутгийг эзлэн оршдог.
Европ тивийн хотуудыг газар нутгийн хэмжээгээр нь жагсаавал
1.Истанбул /Турк/ 5461 км²
2. Москва /ОХУ/ 2561 км²
3.Лондон /Их Британи/ 1602 км²
4.Саратов /ОХУ/ 1490 км²
5.Санкт-Петербург /ОХУ/ 1439 км²
6.Рим /Итали/ 1287 км²
7.Берлин /ХБНГУ/ 891 км²
8.Волгоград /ОХУ/ 859 км²
9.Киев /Украин/ 836 км²
10.Пермь /ОХУ/ 799 км²
11.Хамбург /ХБНГУ/ 755 км²